Гадаадын иргэдэд зориулсан Оросын инженерийн боловсрол

Гадаадын иргэдэд зориулсан Оросын инженерийн боловсрол

Оросын нэр хүндтэй их сургуулиудын үүд хаалга гадаад орнуудаас ирэх олон улсын оюутнуудад нээлттэй байдаг.

Инженер бол аж үйлдвэр, шинэ технологийн хөгжил тасралтгүй үргэлжилж буй орчин үеийн ертөнцөд хамгийн эрэлттэй мэргэжил юм. Инженерчлэлийн мэргэжил нь цахилгаан ба дулааны эрчим хүчний инженерчлэл, механик инженерчлэл, электроник, эрчим хүчний инженерчлэл, төмөрлөг, мэдээллийн технологи, уул уурхай, барилгын инженерчлэл, нисэх онгоц, пуужингийн инженерчлэл, анагаах ухаан гэх мэт олон салбартай байдаг. Үндсэн мэргэжлээсээ хамааран инженерийн чиглэлээр их сургууль төгсөгчид төрөл бүрийн машин бүтээх, сайжруулах, турших, ажиллуулахын тулд механик инженер, технологич эсвэл зураг төслийн инженерээр ажиллах боломжтой.

Оросын инженерчлэлийн их сургуулиуд дэлхийн өнцөг булан бүрээс элсэгчдийг татах өндөр түвшний боловсрол санал болгодог. Тэд онолын гүнзгий мэдлэг, практик туршлагатай болдог. Орос улсад суралцах бусад давуу талууд бол боломжийн төлбөр, оюутнуудад Англи хэлтэй хөтөлбөр болон Орос болон гадаадын их сургуулиас дээд боловсролын хосолсон зэрэг авах хөтөлбөрт элсэх юм.

двфу_01.jpg
© FEFU

Оросын их сургуулиуд олон төрлийн инженерийн мэргэжил санал болгодог. Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан жагсаалтад нисэх онгоц, пуужингийн инженерчлэлээс эхлээд био-инженерчлэл хүртэлх хэдэн арван мэргэжил багтсан байдаг. Тохирох боловсролын хөтөлбөр, их сургууль сонгохын тулд манай вебсайт дахь тохиромжтой хайлтын хэрэгслийг ашиглана уу. Их сургуульд шууд хандахын тулд манай вебсайтад бүртгүүлнэ үү (өргөдөл гаргах/ боловсруулахад үнэ төлбөргүй).

Оросын зарим инженерийн боловсрол олгогчдыг дoр жагсаав. Үүнд:

  • Москвагийн физик-техникийн дээд сургууль хэрэглээний математик, физик, програм хангамжийн инженерчлэл, системийн анализ ба менежмент, цахим аюулгүй байдал зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. QS, ARWU, THE-ийн нэр хүндтэй их сургуулийн жагсаалтад МФТДС тогтмол багтдаг.

  • Үндэсний судалгааны цөмийн их сургууль МИФИ олон улсын оюутнуудад 100 гаруй мэргэжлийн чиглэл санал болгодог бөгөөд хамгийн өндөр эрэлттэй нь цөмийн физик, атомын цахилгаан станцын үйл ажиллагаа, системийн програмчлал юм. МИФИ бол цөмийн эрчим хүчний инженер бэлтгэх чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч их сургууль юм.

  • Үндэсний судалгааны технологийн их сургууль «МИСиС» бол материал судлал, төмөрлөг боловсруулах, уул уурхайн чиглэлээр инженер бэлтгэх арвин туршлагатай Оросын тэргүүлэгч инженерийн их сургууль юм. Мөн мэдээллийн технологи, нанотехнологийн чиглэлээр хөтөлбөрүүд байдаг.

  • Үндэсний судалгааны Томскийн политехникийн их сургууль нанотехнологи, газрын тос болон байгалийн хийн олборлолт, механик инженерчлэл, материал судлал, програм хангамжийн инженерчлэл гэх мэт чиглэлээр инженерийн боловсрол олгодог.

  • Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн их сургууль Оросын хамгийн ууган инженерчлэлийн дээд боловсролын төвүүдийн нэг юм. Олон улсын оюутнууд ихэвчлэн эрчим хүчний инженер, мэдээллийн технологи, барилгын инженерчлэлийн хөтөлбөр сонгодог.

HSE1.jpg
© HSE
  • Самарын их сургууль бол сансрын салбарын инженерүүдийг бэлтгэх чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухаан, боловсролын төв юм. Хамгийн өндөр эрэлттэй нь нисэх онгоцны инженерчлэл, пуужингийн цогцолбор, сансрын нисгэгчийн хөтөлбөр юм. Техникийн бусад чиглэлүүдэд нь мэдээлэл зүй, компьютерын шинжлэх ухаан, онолын механик зэрэг багтдаг.

  • Сибирийн холбооны их сургууль аж үйлдвэр, эрчим хүчний инженерчлэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан. Одоогийн байдлаар тус их сургууль төмөрлөг боловсруулах, геотехнологи, эрчим хүчний инженерчлэл, биотехнологи, холбооны систем, газрын тос болон байгалийн хийн орд ашиглах зэрэг чиглэлээр дээд боловсрол эзэмшүүлж байна.

  • Оросын Алс Дорнод дахь инженерчлэлийн боловсрол урт удаан жилийн түүхтэй. 2018 онд Алс Дорнодын холбооны их сургуулийн инженерчлэлийн сургууль нь зуун жилийн ойгоо тэмдэглэсэн. Газрын тос, байгалийн хийн орд газар нээх, уул уурхай, механик инженерчлэл ба робот техник, хөлөг онгоцны үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүчний инженерчлэл, цахилгаан инженерчлэл гэх мэт бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдийн жагсаалтад нь 80 гаруй мэргэжил байдаг.

  • Новосибирскийн улсын их сургууль нанотехнологи, лазер систем, электроник, анагаах ухааны биотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр инженерчлэлийн боловсрол олгодог. Тус их сургууль оюутнуудад судалгаа шинжилгээ хийх хамгийн сайн боломж олгодог Академгородок шинжлэх ухааны төвд байрладаг.

  • Уралын холбооны их сургуулийн өндөр эрэлттэй инженерчлэлийн хөтөлбөрт механик инженерчлэл, төмөрлөг боловсруулах, мэдээллийн технологи, биотехнологи, эрчим хүчний инженерчлэл багтдаг.

  • В. И. Ульяновын (Ленины) нэрэмжит Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (УЦТДС) электроник, радио болон цахилгааны инженерчлэл, хяналтын систем, тоног төхөөрөмжийн инженерчлэл, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр мэргэшсэн. Тус их сургууль сүүлийн жаран жилийн хугацаанд 3,500 гаруй инженерүүдийг бэлтгэжээ.

  • ИТМО их сургууль мэдээллийн технологийн инженер бэлтгэхэд чиглэдэг. ИТМО-н оюутнууд олон улсын програмчлалын тэмцээнд удаа дараа тэргүүн байр эзэлж байсан. Тус их сургууль фотоник ба оптоинформатик, лазерын инженерчлэл, хүнсний био техникийн чиглэлээр чанартай боловсрол олгодог.

unn_students-16.jpg
© UNN
  • Томскийн улсын их сургууль бол Оросын үндэсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн статустай хамгийн ууган боловсролын төвүүдийн нэг юм. Гадаадын иргэд мэдээллийн технологи, нисэх онгоц болон пуужингийн инженерчлэл, биоинформатик, механик, механик инженерчлэл гэх мэт төрөл бүрийн инженерчлэлийн хөтөлбөрт элсэх боломжтой.

  • Өмнөд Уралын улсын их сургууль нь өөр нэг инженерчлэлийн боловсрол олгогч юм. Олон улсын оюутнууд ихэвчлэн мэдээллийн технологи, барилгын инженерчлэл, архитектурын бөгөөд төмөрлөг боловсруулах, материалын технологи, техносферын аюулгүй байдал, электроник гэх мэт бусад олон чиглэлээр сурах боломжтой.

  • Тюменийн улсын их сургууль инженерчлэлийн хөтөлбөр санал болгодог ОХУ-ын сонгодог их сургууль юм. Газрын тос, байгалийн хийн орд газар нээх нь хамгийн эрэлттэй салбаруудын нэг юм. Жишээ нь: тус их сургууль газрын тос, байгалийн хийн үйлдвэрийн концепцын инженерчлэлийн чиглэлээр төгсөх хөтөлбөр санал болгодог. Хичээлүүдийг нь их сургуулийн багш нар болон Орос-ын хамгийн том инженерчлэлийн компаниудын төлөөлөгчид заадаг. Оюутнууд сурах явцдаа дотоодын алдарт "Газпром Нефть" компанийн захиалсан бодит төслүүд дээр ажилладаг.

Олон улсын оюутнууд Орос, Англи хэлээр инженерчлэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Англи хэлийг сургалтын хэл болгон сонгосон тохирох програмыг хайж олохын тулд манай хайлтын хэрэгслийг ашиглаарай. Хэрэв элсэгч Орос хэлээр сурах хүсэлтэй боловч хангалттай сайн ярьж чаддаггүй бол Оросын ихэнх их сургуулиудад байдаг Бэлтгэл факультетад элсэх боломжтой. Цааш үргэлжлүүлэн сурахад нь хэрэгтэй Орос хэл, инженерчлэлийн чиглэлээр (физик, математик, мэдээлэл зүй гэх мэт) нэг жилийн курсэд сурах боломжтой. Оюутан их сургуулийн өмнөх сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгч, гэрчилгээ авдаг. Дараа нь тэд суурь боловсролын хөтөлбөрт элсэх боломжтой.

unn_students-8.jpg
© UNN

Оросын инженерчлэлийн их сургуульд хэрхэн элсэх вэ

Оросын их сургуулиудад элсэгчид хатуу чанд сонгон шалгаруулалтыг давах ёстой. Гэрээгээр суралцахаар төлөвлөж буй оюутан гадаадын иргэдэд зориулан тусгайлан зохион байгуулсан элсэлтийн шалгалтад тэнцсэн байх ёстой. Орос улсад сурах зардал Европ эсвэл Америктай харьцуулахад бага байдаг. Жишээ нь: механик, математик загварчлал, үндсэн мэдээлэл зүй, мэдээллийн технологийн мэргэжлээр бакалавр болон мэргэжлийн хөтөлбөрийн зэрэг олгох нэг жилийн сургалтын төлбөр 89,000 рублиэс (1,480 ам. доллар) эхэлдэг. Радиофизик, хими, физик, материалын механик, барилгын инженерчлэл, програм хангамжийн инженерчлэл, мэдээллийн аюулгүй байдал, электроник, тоног төхөөрөмжийн инженерчлэл, цахилгаан, дулаан, эрчим хүчний инженерчлэл, мехатроник, робот техник, төмөрлөг боловсруулах чиглэлээр сурах нэг жилийн сургалтын төлбөр 102,000 рублиэс (1,700 ам. доллар) эхэлдэг. Цөмийн болон дулааны физик, нисэх онгоц, пуужингийн тоног төхөөрөмж, хөлөг онгоцны үйлдвэрлэл, нано инженерчлэл зэрэг хөтөлбөрүүдийн нэг жилийн сургалтын төлбөр 153,000 рублиэс (2,550 ам. доллар) эхэлдэг.

Олон улсын элсэгч Орос хэлээр 14 мэргэжлээр улсын нэгдсэн шалгалт өгөх боломжтой. Журмын дагуу инженерчлэлийн мэргэжлээр суралцахад математик, физик, мэдээлэл зүй, зарим тохиолдолд биоинженерчлэл мэргэжлээр суралцахад биологи, химийн чиглэлээр элсэлтийн шалгалт өгөх шаардлагатай. Их сургуулиудын вебсайтад тухайн мэргэжилд шаардагдах дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.

Боловсролын гэрчилгээ нь сайн үнэлгээтэй, авьяаслаг элсэгчид засгийн газрын тэтгэлэгт уралдаанд түрүүлэх эсвэл их сургуулиас зохион байгуулсан олон улсын олимпиадад оролцох боломжтой. Олимпиад гэсэн хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

МИФИ_01.jpg
© MEPhI

Олон улсын оюутнууд туршлагатай багш нарын удирдлага дор судалгааны ажилд оролцдог бөгөөд төгсөөд нэр хүндтэй ажилтай болох боломжийг нь нэмэгдүүлэх Оросын компаниудад тогтмол дадлага хийдэг. Жишээ нь: Санкт-Петербургийн политехникийн их сургууль оюутнуудад практик туршлага олгодог Оросын барилга, газрын тос/байгалийн хий, эрчим хүчний компаниудтай хамтран ажилладаг. Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ», Сибирийн холбооны их сургууль, бусад боловсролын төвийн эрчим хүчний инженерчлэлийн оюутнууд атомын цахилгаан станцын үйл ажиллагааны талаар судалдаг. Новосибирскийн улсын их сургуулийн ирээдүйн програмистууд Сибирийн програм хангамжийн компаниуд болон Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбар хүрээлэнд ажилд ордог.

Өнөөдөр инженерчлэлийн мэргэжилтнүүдгүйгээр ямар ч компани ажиллаж чадахгүй тул энэ чиглэлийн мэргэжил хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болсон. Тийм учраас инженерийн их сургуулиудын төгсөгчдийн дийлэнх нь богино хугацаанд өндөр цалинтай ажилд ордог.

Хэрэв та инженерийн чиглэлээр дээд боловсролын зэрэг авахыг хүсвэл хугацаа битгий алдаарай. Өөрт тохирох хөтөлбөрөө олохын тулд манай хайлтын хэрэгслийг ашиглана уу. Вебсайтад нэвтэрч, өргөдлөө шууд их сургууль луу илгээнэ үү. Мөн та асуултаа Олон улсын харилцааны албаны ажилтанд илгээж, ажлын арван өдрийн дотор хариу авах боломжтой.


Хуваалцана уу