Хуан Ти Хун Чанг: Багш нар надтай эцэг эх шиг минь харьцдаг байсан

Багш нар надтай эцэг эх шиг  минь харьцдаг байсан
© From personal files

Вьетнам улсын иргэн Хуан Ти Хун Чанг Үндэсний судалгааны Томскийн улсын их сургуулийн аспирантурт суралцаж төгсөөд, одоо Хо Ши Мин хотын Багшийн их сургуульд сурган хүмүүжүүлэх ухаан зааж байна. Түүний Орос улсад сурч байсан тухай ярилцлагыг уншина уу.

- Та яагаад Орос улсад суралцахаар шийдсэн бэ?

- Би Орос хэл, хэл шинжлэлийн ухааны чиглэлээр мэргэшсэн Орос хэл сурч байгаа бүх оюутнууд Орос улс руу явж сурахыг мөрөөддөг. Би ч бас адилхан байсан. Надад Орос улсад их сургууль төгсөөд, Вьетнамд эргэж ирээд, амжилттай ажиллаж байгаа олон найз бий.

- Та их сургуульд яаж орсон бэ?

- Би Хо Ши Миний Их Сургуульд маш сайн сурч байсан. Тэгээд би Вьетнам улсын тэтгэлэгт хамрагдаж, Орос улсад ирсэн. Би Москва хотод нэг жил сураад дараа нь Томск хот луу явсан.

- Та яагаад Томскийг сонгосон бэ?

- Москвад байдаг танил минь Томск бол Санкт-Петербургээс ялгаагүй сайхан хот гэж хэлсэн. Энэ нь миний сонирхлыг татаж, би энд суралцахаар шийдсэн.

- Томскийн талаарх таны анхны сэтгэгдэл ямар байв?

- Надад бүх зүйл төрөлх гэр орон, Москвад байдгаас өөр шинэ, өвөрмөц, сонин санагдсан. Гэвч дараа нь би Томскийн хүмүүс сайн хүмүүс байсан болохоор өөрийгөө азтай гэж бодсон. Томскийн улсын их сургуулийн багш нар надад маш эелдэг хандаж, надад тулгарч болзошгүй бүх асуудлыг шийдэхэд туслахад үргэлж бэлэн байдаг байсан. Мэдээж цаг агаараас бусад асуудал (инээв).

Trang_06.jpg
© From personal files

- Та цаг агаарт нь хэрхэн дассан бэ?

Миний хувьд Томскийн цаг агаар хэцүү байсан! Би тэнд арван нэгдүгээр сард очиход хүйтэн жавартай байсан бөгөөд бүх юм цасанд хучигдсан байсан. Гэвч би дараа нь дассан. ТУИС аятайхан дотуур байртай; тэнд үргэлж тухтай байдаг. Би гадуур гарахдаа олон хувцас өмсдөг байсан. Их сургууль эсвэл дотуур байранд дулаахан байдаг байсан.

– Бидэнд дотуур байрны тухай ярьж өгнө үү.

- Бид гурван өрөө байранд амьдарч байсан. Би сурч байхдаа Орос, Чех, Итали, Индонез зэрэг янз бүрийн орны оюутнуудтай хамт амьдарч байсан.

- Та тэдэнтэй таарч тохирч байсан уу?

- Тийм ээ, би Орос оюутнуудтай Оросоор, бусадтай нь Англиар ярьдаг байсан. Индонез оюутнууд хэл сайн мэдэхгүй байсан тул бид харилцахдаа дохио зангаа маш их ашигладаг байсан. Энэ бол сонирхолтой явдал байсан.

- Та сурч байхдаа найз нөхөдтэй болсон уу?

Тийм ээ, би Орос хэл сурч байсан болохоор Оросуудыг оролцуулаад олон найзтай болсон. Оросоор ярихад сонирхолтой байдаг. Харамсалтай нь бид одоо хоорондоо нэг их холбоотой байдаггүй . Бүгд ажилтай, хийх зүйлтэй...

- Хоол хүнстэй холбоотой асуудлаа хэрхэн зохицуулж байсан бэ?

Би хоолоо өөрөө хийж байсан. Заримдаа Орос хоолны талаар мэдэж авахын тулд кафе ордог байсан. Бүх гадаад хүмүүс Орос хоолыг зайлшгүй идэж үзэх ёстой гэж би боддог. Би шөлнүүдэд хамгийн их дуртай жишээ нь хүрэн манжингийн шөл, мэдээж байцаатай жигнэсэн маханд ч дуртай.

Trang_02.jpg
© From personal files

- Та нутгийн хоолоо хийхэд тохирсон орцыг олж авч чадаж байсан уу?

- Тийм ээ, гэхдээ бид Вьетнамд өөр бүтээгдэхүүнүүд ашигладаг учраас тийм ч амар байгаагүй. Яг адилхан хүнсний ногоо олж авахад үнэхээр асуудалтай байсан. Тэд ихэвчлэн төмс, сонгино, лууванг зардаг, манай улсад илүү олон төрлийн хүнсний ногоо, нарийн ногоо хэрэглэдэг. Оросод байхдаа би бүх хоолондоо байцаа хэрэглэдэг байсан, гэвч гэртээ би үүнийг бараг л хэрэглэдэггүй

- Сайн дурынхан, их сургуулийн ажилтнууд танд тусалсан уу?

- Намайг Томск хотод ирэхэд сайн дурын ажилтан биечлэн тусалж байсан. Тэр надад эргэн тойрныг үзүүлж, дулаан хувцас худалдаж авах боломжтой дэлгүүр, супермаркет зааж өгч, бичиг баримтаа хэрхэн зөв бүрдүүлж, визээ сунгах тухай тайлбарлаж өгсөн. Дараа нь би Вьетнам оюутнуудад түшиг тулгуур болох, төвхнөхөд нь туслах сайн дурын ажилтан болсон.

- Та ангидаа юу хийсэн бэ?

- Миний анх оролцсон хичээл бол философийн хичээл байсан бөгөөд лекц Орос хэлээр явагдаж байсан. Нуулгүй хэлэхэд би багш юуны талаар ярьж байгааг ойлгоогүй (инээв). Гэхдээ би маш их хичээж, өдөр бүр номын сангаар эргэлдэж, философи, хэл шинжлэлийн ухааны чиглэлийн ном уншдаг байсан. Удалгүй би багш нараа сайн ойлгож эхэлсэн.

- Танд зөвлөгч байсан уу?

- Тийм ээ, Галина Николаевна надад маш их тусалсан. Вьетнамд дипломын ажил хийх нь Орос улсад яаж хийснээс ялгаатай бөгөөд бичиг цаасны ажил ч ялгаатай байдаг. Миний зөвлөгч надад бүх зүйлийг тайлбарлаж, намайг маш сайн сургасан. Би түүнд талархаж явдаг. Үнэнийг хэлэхэд би түүнийг санаж байна.

Trang_05.jpg © From personal files

- Их сургуулиас ямар нэгэн баяр, наадам зохион байгуулсан уу?

Их сургууль нь тогтмол төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Би нэгийг ч алгасахгүй оролцсон. Орос улс Вьетнамаас илүү олон баярын өдөртэй бөгөөд би тэмдэглэх дуртай. Би Оросын уламжлал болон Оросууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар илүү ихийг мэдэхийг хүссэн.

- Та чөлөөт цагаараа аялсан уу?

– Тийм ээ, би Москва, Санкт-Петербург, Новосибирск болон Красноярск хот луу аялсан. Би Алтай, Байгаль нуурын үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөсөн боловч аялах цаг заваа ч гаргаж чадаагүй. Би гэр бүлийхэнтэйгээ уулзахаар нэг удаа Вьетнам луу явсан. Ийм урт хугацаанд гэр бүлийнхэнийгээ орхиж явж байгаагүй.

- Та Томск хотод ямар үзэсгэлэнт газруудыг үзсэн бэ?

- Би Кэмп цэцэрлэгт хүрээлэн, Их сургуулийн дэргэдэх төгөлд алхах дуртай байсан. Тэнд байгаль үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Москва, Санкт-Петербург хотод байдаг шиг их биш ч, тэнд олон музуй байдаг. Надад Томскийн түүхийн музей таалагдсан. Би Драмын театрт очиж үзсэн бөгөөд жүжигчид нь сайн тоглож байсан. Надад тэд Вьетнамын жүжигчдээс илүү мэргэжлийн жүжигчид шиг санагдсан.

Томск бол жижиг боловч сайхан хот. Уур амьсгал нь надад таалагдсан. Мөн цэвэрхэн бөгөөд аюулгүй хот. Надад Томск таалагддаг.

- Орос улсаас хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?

- Надад сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс нь нүнэхээр таалагдсан. Би тэнд дөнгөж очоод л үүнийг мэдэрсэн.

Нэг удаа би автобусны буудал олж чадаагүй. Би гудамжинд явж байсан нэг залуугаас тусламж гуйсан. Тэр надад зөвхөн чиглэлийг нь зааж өгөөд зогсохгүй надад автобусны буудлыг харуулсан. Хотын оршин суугчид болон их сургуулийн багш нар бүгд тусархаг хүмүүс байсан. Та магадгүй тэд миний хувьд эцэг эх шиг минь байсан гэж хэлэх байх Тэд хичээл дээр материалаа тайлбарлаж, надад анхаарал тавьж, дотуур байрны амьдралын нөхцөл болон цаг агаарт дасаж буй эсэх, дулаан хувцас өмссөн эсэх, тэнцвэртэй хооллож буй эсэх талаар надаас асуудаг байсан. Үнэндээ тэд үнэхээр миний Орос эцэг эх шиг байсан.

Trang_08.jpg © From personal files

- Танд юу нь таалагдаагүй вэ?

– Мэдээжийн хэрэг Сибирийн цаг агаар. Өвөл хэтэрхий хүйтэн, зун маш халуун байдаг. Цаг агаар нь маш их хувьсамтгай, галзуу юм шиг гэж би хэлмээр байна. Өглөө дулаахан байсан ч орой цас орж болно. Гэхдээ цаг агаараас бусад бүх зүйл сайхан.

- Та одоо их сургуульд ажилладаг биз дээ?

- Тийм ээ, би их сургуульд Орос хэл заадаг. Вьетнамд эргэж ирсний дараа эхлээд сонин байсан. Би Вьетнам амьдралын хэв маягтай байсан ч Орост дасчихсан байсан (чангаар инээв). Би анхны хичээлээ санаж байна. Эндхийн оюутнууд Орос оюутанууд шиг биш өөр байсан болохоор би гайхаж байсан. Хамгийн санаанд оромгүй зүйл бол тэд надтай Оросоор ярьсан боловч бид бие биенээ ойлгож чадахгүй байсан. Та үүнийг төсөөлж байна уу? Бид өөр өөр хэлээр ярьж байгаа юм шиг байсан. Тэд Оросоор ярихдаа Вьетнамаар сэтгэж, үгийн өргөлтийг дассан арга барилаараа хэлдэг учраас тийм зүйл болсон юм... Би ч бас Орос улсад амьдарч, зөв ярих аргыг ойлгох хүртлээ тийм байдлаар ярьдаг байсан. Тийм ч учраас Оросын их сургуульд сурах нь хэл шинжээч бидний хувьд маш чухал юм.

- Та Орост сурах талаар бодож байгаа олон улсын оюутнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

- Орос хэлээр мэргэшсэн оюутнуудад хилийн чанадад сурах бол Москва эсвэл Томск хотыг сонгоорой гэж би хэлмээр байна. Эдгээр хотуудад хүмүүс бүс нутгийн аялгагүй стандарт Орос хэлээр ярьдаг. Надад ингэж санагдсан. Санкт-Петербург хотод өөр аялгаар ярьдаг тул хүмүүс өргөлтийг анхаарч үздэггүй гэж санагдсан. Ерөнхийдөө дараах зөвлөмжийг өгмөөр байна: хэрэв та Орос улсад сурахыг хүсэж байвал их сургуульд элсэх хэрэгтэй бөгөөд ингэснээр бүх зүйл сайхан болно.

Хуваалцана уу