БХИС-ын 2020 оны шилдэг таван хөтөлбөр

БХИС-ын 2020 оны шилдэг таван хөтөлбөр
© IKBFU

И. Кантын нэрэмжит Балтийн холбооны их сургууль Оросын баруун хязгаарын Калининград хотод байдаг. Тус сургууль олон улсын элсэгчдэд боловсролын төрөл бүрийн түвшний 100 гаруй хөтөлбөр санал болгодог. Энэ нийтлэл нь БХИС-ын шилдэг хөтөлбөрүүдийг онцолсон болно.

Магистрын хөтөлбөрт элсэх хүсэлтэй гадаад иргэдэд өгөх зөвлөмж

Шаардагдах бичиг баримт:

  • Паспорт.
  • Паспортын нотариатаар батлуулсан орчуулга.
  • Боловсролын гэрчилгээний эх хувь, дүнгийн хуулбарын хамт
  • Боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарын нотариатаар баталгаажуулсан орчуулга.

Өргөдөл хүлээж авах огноо:

2020 оны 6-р сарын 19 - 7-р сарын 10-ны өдөр

Элсэлтийн шалгалтууд:

  • Орос эсвэл Англи хэлний шалгалт

  • Сонгосон чиглэлийн нэгдсэн шалгалт

  1. "Автоматжуулсан үйлдвэрлэлийн байгууламжийн програм хангамж хөгжүүлэлт" Орос хэлтэй, магистрын зэргийн хөтөлбөр

  2. Хөтөлбөрийг үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Швейцарын ABB компанитай хамтран боловсруулсан. Тус хөтөлбөр нь шалгалт, дэмжлэгийг багтаасан бүрэн програм хангамж хөгжүүлэх мэргэжилтнүүдийг сургах зорилготой. Оюутнуудад багаар ажиллах, үйлчлүүлэгчтэй харилцах тухай заадаг. Төгсөгчид нь Microsoft, Oracle мэдээллийн сан болон ASP.NET, .NET Core, WPF, Telerik / KendoUI, платформ Entity, Dapper, web-API, WCF, HTML5, Angular 5+, VUE.js, jQuery, REST, Bootstrap, OPC сервер гэх мэт технологиудын талаар мэдлэгтэй болдог. Програмчлалын үндсэн хэл: C#. Төгсөгчид аль ч улсад ажиллах боломжтой бөгөөд ABB компаниас ажлын санал авдгаараа давуу талтай.

    Сургалтын чиглэл:

    Математик ба механик.

    Сургалтын төлбөр:

    Гадаад иргэд: нэг семестрт 84,000 рубль (1,292 ам. доллар)

    Боловсролын зэрэг:

    Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн магистрын зэрэг.

  3. Англи хэлтэй магистрын хөтөлбөр “Үйл ажиллагааны нано материал ба дэвшилтэт технологи
  4. Бакалаврын зэрэг эзэмшигчдэд зориулсан магистрын хөтөлбөр (физик, хими, материал судлал, эсийн биологи, ойролцоо мэргэжлийн хөтөлбөрүүд) нь нано технологи боловсруулах, нано материал хэрэглэх туршилтын болон онолын аргуудад чиглэгдэг. Польшийн Гданьскийн технологийн их сургуультай хамтарсан төсөл болох хоёр жилийн хугацаатай хөтөлбөрт оюутнууд 120 ECTS (Европын кредит шилжүүлэх ба цуглуулах систем) кредит цуглуулна. Төгсөгчид нэгэн зэрэг хоёр эрдмийн зэрэг авах боломжтой. Хөтөлбөрийн хавсарсан мэргэжлүүдийн төгсөгчид олон улсын болон үндэсний компаниуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажилд орох боломжтой.

    Сургалтын чиглэл:

    Физик ба одон орон судлал

    Сургалтын төлбөр:

    Гадаад иргэд: нэг семестрт 87,500 рубль (1,346 ам. доллар).

    Боловсролын зэрэг:

    Магистрын оюутнууд БХИС-ын магистрын зэргээс гадна Европын их сургуульд Нанотехнологийн чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалах боломжтой.

  5. "Орос болон Евроазийн Эдийн засгийн нийгэмлэгийн тухай хууль" Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  6. Хөтөлбөр нь Орос болон хилийн чанадад Оросын үндэсний хууль, олон улсын хууль, Евроазийн Эдийн засгийн нийгэмлэг, Европын холбооны интеграцийн тухай хуулийн нийлэлт дээр ажиллах чадварлаг хуульчдыг сургах зорилготой юм. Оюутнууд БХИС-ын олон улсын хөтөлбөрүүдэд (олон улсын байгууллага, шүүх, их сургууль, судалгааны төвүүдэд дадлага хийх) хамрагдах боломжтой. Төгсөгчид нь төрийн байгууллага, олон улсын компани, боловсролын байгууллага зэрэг хувийн болон төрийн байгууллагуудад ажиллах боломжтой.

    Сургалтын чиглэл:

    Хууль эрх зүй

    Сургалтын төлбөр:

    Гадаад иргэд: нэг семестрт 84,000 рубль (1,292 ам. доллар)

    Боловсролын зэрэг:

    Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн магистрын зэрэг

  7. eрөнхий анагаах ухаан” мэргэжлийн зэргийн хөтөлбөр
  8. Сургалтын хэл: Орос ба Англи хэл. Ирээдүйн эмч нар хүний бие махбод дахь биологийн процесс, эмгэг жам, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар судална. Сургалтын хөтөлбөрт биологи, биохими, анатоми, гистологи, физиологи, эм зүй, эх барих, эмэгтэйчүүд, эмчилгээ, мэс засал, хүүхдийн эмнэлзүй, неврологи гэх мэт 70 гаруй мэргэжлийн чиглэлүүдийг багтаасан байдаг. Оюутнууд их сургууль болон эмнэлгийн аль алинд нь сонгосон чиглэлээр дадлага хийдэг.

    Сургалтын чиглэл:

    Клиникийн анагаах ухаан

    Элсэлтийн шалгалтууд:

    • Орос хэлтэй хөтөлбөр: компьютер дээр хими, биологи, Орос хэлний шалгалт өгөх

    • Англи хэлтэй хөтөлбөр: компьютер дээр Англи хэлээр хими, биологийн шалгалт өгөх

    Сургалтын төлбөр:

    Гадаад иргэд: нэг семестрт 98,000 рубль (1,507 ам. доллар)

    Өргөдөл хүлээж авах огноо:

    2020 оны 6-р сарын 19 - 7-р сарын 10-ны өдөр

    Шаардагдах бичиг баримт:

    • Паспорт.
    • Паспортын нотариатаар батлуулсан орчуулга.
    • Боловсролын гэрчилгээний эх хувийг дүнгийн хуулбарын хамт
    • Дүнгийн хуулбар, боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан орчуулга болон дүнгийн хуулбар.
    • 302N эрүүл мэндийн үзлэгийн акт

    Боловсролын зэрэг:

    Дээд боловсролын диплом, “Анагаах ухааны доктор” мэргэжил

  9. Орос хэл, соёлын зуны эрчимжүүлсэн сургууль

Сурах хугацаа: 2020 оны 7-р сарын 27 - 8-р сарын 21-ны өдөр. Орос хэл, соёлын эрчимжүүлсэн сургалт, өдөрт гурван хичээл. Суралцагчид Орос хэлээр ярианы дадлага, сонсож ойлгох (орчин үеийн Оросын кино, хүүхэлдэйн кинонд суурилсан) болон багаар ажиллах дадлага хийдэг. Соёлын хөтөлбөр: байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, музей, баяр наадмуудаар зочлох (жишээ нь: Дэлхийн далайн музей, богино хэмжээний киноны фестиваль), даавууны өөдсөөр хүүхэлдэй болон Орос цагаан гаатай бялуу хийх мастер сургалт, далайн эрэг болон ЮНЕСКО-ийн дэлхийн өв болох Курониан Спит байгалийн цогцолборт газар луу аялах. Оюутнуудыг сургалтын танхимаас 15 минут алхах зайтай, саяхан шинэчлэн засварласан тохилог дотуур байранд байрлуулдаг.

Period of study: 

27 July – 21 August 2020. 

Сургалтын төлбөр:

50,000 рубль (769 ам. доллар) сургалт, дурсгалт газруудаар аялах, дотуур байранд байрлах, сургалтын материал багтдаг.

Өргөдөл хүлээж авах огноо:

2020 оны 5-р сарын 1-ний өдөр

Шаардагдах бичиг баримт:

  • Хувийн мэдээллийн маягт

  • Визийн урилга авах өргөдөл

  • Гадаадын аяллын паспортын эхний хуудасны сканердсан хувь

  • Оюутны картын сканердсан хувь

Боловсролын зэрэг:

Хичээлийн цаг, кредит, хэлний мэдлэгийн түвшинг заасан зуны сургуулийн гэрчилгээ.

БХИС-ын оюутан болохын тулд хувийн бүртгэл үүсгэж элсэхийг хүссэн хөтөлбөрийнхөө нэрийг их сургуульд бичиж мэдэгдэнэ үү. Танд арван хоногийн дотор хариу өгнө.

Хуваалцана уу