• Дээд боловсролын түвшингийн хөтөлбөр
    Degrees
    Field of study
    Subject
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Нэмэлт хөтөлбөрүүд
    Type of additional programme
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Их сургуулиуд
  • Хүсэлт гаргах 5 алхам

Оросын шилдэг их сургуулиуд

Best Russian Universities

Элсэгч бүр өөртөө тохирсон шилдэг их сургууль сонгох боломжтой. Ямар шалгуураар сонгох вэ? Шалгууруудыг харцгаая.

Зарим хүн хамгийн чухал шалгуур бол сургалтын чанар, түвшин гэж үздэг бол зарим нь сургалтын байр, тоног төхөөрөмж, ажлын байрны хэтийн төлөв, сурах явцад судалгаа хийх боломжийг чухалчилдаг. Олон улсын тэргүүлэх агентлагууд дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл гаргахдаа эдгээр үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд тус тусдаа шилдэг их сургуулиудын жагсаалт гаргадаг.

Олон улсын зэрэглэл

Тэргүүлэгч гурван агентлаг хамгийн нэр хүнд бүхий зэрэглэлийг гаргадаг.

Их Британи улсын Quacquarelli Symonds (QS) агентлаг сургуулийн нэр хүнд, ажил олгогчийн нэр хүнд, олон улсын багш нарын харьцаа/олон улсын оюутны харьцаа зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд тулгуурладаг. Оросын олон их сургуулиуд QS-ийн зэрэглэлд дээгүүр байр суурь эзэлдэг. 2019 онд QS-с Оросын 25 дээд боловсролын жагсаалт гаргасан бөгөөд 500 шилдэг сургуулийн жагсаалтад нь Новосибирскийн улсын их сургууль, Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль, Эдийн засгийн дээд сургууль, Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ», Уралын холбооны их сургууль, Үндэсний судалгааны Томскийн политехникийн их сургууль, Казанийн холбооны их сургууль, Оросын улс түмний найрамдлын их сургууль, ИТМО их сургууль, Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн их сургууль, Үндэсний судалгааны технологийн их сургууль гэх мэт сургуулиуд багтжээ.

Их Британи улсын өөр нэг нэр хүнд бүхий Times Higher Education (THE) зэрэглэл тогтоодог агентлаг нь сургалт (сургалтын орчин), судалгааны хамрах хүрээ гэх мэт гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд төвлөрч ажилладаг. THE-ийн 2019 онд гаргасан Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлд Оросын 39 их сургууль багтсан. М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль, ИТМО их сургууль, Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ» шилдэг 500 сургуулийн жагсаалтад багтжээ.

Шанхайн зэрэглэлийн зөвлөх ARWU (Дэлхийн их сургуулиудын академийн зэрэглэл) буюу Шанхайн зэрэглэлийг гаргасан. Тус байгууллага Нобелийн шагнал, Филдс медаль хүртсэн сургалтын байгууллагын төгсөгчид, судалгааны ажлын үр дүн гэх мэт шалгуурыг ашигладаг. Энэ нь Орос улсын хувьд хамгийн хүнд сорилт байсан боловч ARWU 2019 онд тус улсын 11 их сургуулийг жагсаалтдаа багтаасан. Шилдэг 500 сургуулийн жагсаалтад М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургууль, Новосибирскийн улсын их Сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль багтжээ.

Мэргэжлийн дагуу зэрэглэл тогтоох

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлээс гадна QS, THE, ARWU агентлагууд сургах мэргэжлээр нь зэрэглэл тогтоодог. Жишээ нь: Эдийн засгийн дээд сургууль нь ARWU-гийн математик, нийгмийн ухааны шилдэг 100, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны шилдэг 200 их, дээд сургуулийн жагсаалтад багтсан. QS шилдэг 100 сургуулийн жагсаалтдаа Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ», Москвагийн физик-техникийн дээд сургууль, Новосибирскийн улсын их сургууль зэрэг хүчтэй баг хамт олныг багтаасан. Мөн түүнчлэн Оросын их сургуулиуд Мэдээллийн технологийн салбарт чанартай уламжлалт сургалт явуулдаг. М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургууль, ИТМО их сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль, Эдийн засгийн дээд сургууль QS-ийн шилдэг 300 сургуулийн жагсаалтад багтсан.

THE-ийн мэргэжлийн дагуу зэрэглэл тогтоосон жагсаалт нь Оросын их сургуулиуд мэдээллийн технологийн салбарт чухал байр суурь эзэлдгийг онцлон харуулсан. THE агентлагаас гаргасан шилдэг 100 компьютерын шинжлэх ухааны сургуулийн жагсаалтад ИТМО их сургууль 74, Москвагийн физик-техникийн дээд сургууль 95-р байранд тус бүр бичигджээ. THE-ийн физикийн шинжлэх ухааны шилдэг 300 сургуулийн жагсаалтын 45-д Москвагийн физик-техникийн дээд сургууль, 101-125 бүлэгт Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ», Новосибирскийн улсын их сургууль (126-150), Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль (126-200), Их Петрийн Санкт-Петербургийн политехникийн их сургууль (201-250), ИТМО их сургууль (251-300) гэх мэтээр байр эзэлсэн. Шилдэг 300 инженер, технологийн сургуулийн жагсаалтад Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн их сургууль (201-250), ИТМО их сургууль (201-250), Үндэсний судалгааны Томскийн политехникийн их сургууль (251-300) гэх мэт сургууль Орос улсыг төлөөлжээ.

Бүсээр зэрэглэл тогтоох

QS болон THE агентлагууд энэ зэрэглэл тогтоох жагсаалтыг жил бүр гаргадаг. QS-с BRICS (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн их сургуулиуд) болон EECA (Европ, Төв Азийн хөгжингүй орнуудын их сургуулиудын) зэрэглэл тогтоодог. THE агентлаг жил тутам BRICS болон хөгжиж буй улсуудын их сургуулиудын зэрэглэлийг тогтоодог.

QS агентлагийн BRICS-н жагсаалтад Оросын их сургуулиуд тэргүүлэх байр эзэлдэг. Шилдэг 50 сургуулийн жагсаалтад М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль болон Санкт-Петербургийн улсын их сургууль (6 болон 11-р байр тус тус), Новосибирскийн улсын их сургууль (12-р байр), Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль (19-р байр), Москвагийн физик-техникийн дээд сургууль (21-р байр), Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ» (30-р байр), Эдийн засгийн дээд сургууль (37-р байр), Үндэсний судалгааны Томскийн политехникийн их сургууль (39-р байр) багтдаг. 2019 оны BRICS болон Хөгжиж буй орнуудын их сургуулийн зэрэглэлд Оросын дараах таван дээд боловсролын төв багтсан. Үүнд: М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль (5-р байр), Москвагийн физик-техникийн дээд сургууль (12-р байр), Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФИ» (16-р байр), Эдийн засгийн дээд сургууль (22-р байр), Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль (49-р байр).

Хуваалцана уу