Орос улсад шүдний эмчилгээний чиглэлээр сурах

Dentistry Education in Russia

Сургуулиа төгссөний дараа Оросын дээд боловсролын сургалтын байгууллагуудад шүдний эмчилгээний чиглэлээр суралцах боломжтой. Бусад анагаах ухааны чиглэлүүдтэй адил биологи, хими, хэлний шалгалтуудыг өгнө (Орос хэл дээр заадаг бүх хөтөлбөрт Орос хэл үндсэн хэлд тооцогддог). Зарим их сургууль Англи хэлээр сургалт явуулдаг бөгөөд элсэх хүсэлт гаргахаасаа өмнө IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээ шаарддаг.

Шүдний профилийн эхний үе шат бол мэргэжлийн зэрэг юм. Их сургуулийн хичээлийн жилийн сургалтын төлбөр 170-430 рублийн (3000-7500 ам. доллар) хооронд байдаг. Төлбөрийн хэмжээ дээд боловсролын сургалтын байгууллагын байршил, багш нарын мэргэшил, хөтөлбөрийн агуулгаас хамаардаг. Төгсөөд мэргэжилтэн болж, бие дааж ажиллахын тулд эхлээд дадлагажигчийн сургалт дүүргэх хэрэгтэй. Сургалт 8 жил хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Оросын олон анагаах ухааны их сургуулиуд гадаадын иргэдэд зориулсан хөтөлбөрүүд санал болгодог шүдний эмчилгээний дэд факультеттай байдаг. Олон улсын оюутнууд доор дурдсан шүдний эмчилгээний факультетад элсэх боломжтой. Мэргэжлийн болон өндөр төвшний хөтөлбөрүүдийн зарим жишээг энд дурдсан болно. Үүнд:

  • И. М. Сеченовын нэрэмжит Москвагийн анагаах ухааны нэгдүгээр их сургууль практикт чиглэсэн, судалгааны дотоод орчинд суурилсан танхимын 5 жилийн хугацаатай шүдний эмчилгээний мэргэжлийн сургалт явуулдаг. Төгсөгчид нь шүдний өвчин оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон үнэ төлбөргүй эмчилгээний менежментийн зорилго, шүдний өвчин судлалын тоног төхөөрөмж, материал судлал зэрэг эрүүл мэнд болон шүдний эмчилгээний талаар мэдлэгийг олж авдаг.

  • Оросын улс түмний найрамдлын их сургуульд Хүүхдийн шүдний эмчилгээ ба нүүр ам судлалын чиглэлээр анагаахын резидентийн түвшинд 2 жилийн хугацаатай, өдрөөр суралцах сургалт, олон улсын оюутнуудын нэг жилийн сургалтын төлбөр 7 220 ам. доллар.
  • И.М. Сеченовын нэрэмжит Москвагийн анагаах ухааны нэгдүгээр их сургуульд анагаах ухааны дээд боловсролтой хүмүүст зориулсан, 2 жилийн хугацаатай Шүдний согог судлал болон Хүүхдийн шүдний эмчилгээний чиглэлээр анагаахын резидентийн түвшинд 2 жилийн хугацаатай суралцах сургалт. Нэг жилийн сургалтын төлбөр 316 000 рубль (5266 ам. доллар).

Хөтөлбөрүүдийн бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү.

Та Орос эсвэл Англи хэлээр сурах боломжтой. Орос хэлний мэдлэггүй олон улсын элсэгчдийн хувьд бүх томоохон их сургуулиуд Бэлтгэл факультеттай байдаг. Та зөвхөн Орос хэлний сургалтыг сонгох (зуны сургуулиуд байдаг) эсвэл их сургууль дээрээ сурах чиглэлээрээ 1-2 жилийн хугацаатай сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдах боломжтой. Сургалт нь голдуу дараах зүйлээс бүрддэг. Үүнд:

  • мэргэжлийн үгийн сангийн гүнзгийрүүлсэн сургалттай Орос хэлний эрчимжүүлсэн сургалт;
  • Оросын боловсролын систем ба сонгон шалгаруулах шалгалтын танилцуулга;
  • элсэх үндсэн мэргэжлийн курс (хими, биологи);
  • мэргэжлийн ангиуд;
  • Оросын соёл, уламжлал, амьдралын хэв маягийн танилцуулга.

Вебсайтад бүртгүүлэх болон Орос улсад суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Хуваалцана уу