• Дээд боловсролын түвшингийн хөтөлбөр
    Degrees
    Field of study
    Subject
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Нэмэлт хөтөлбөрүүд
    Type of additional programme
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Их сургуулиуд
  • Хүсэлт гаргах 5 алхам

Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Орос улс руу нэвтрэх журам

Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Орос улс руу нэвтрэх журам
© shutterstock.com

Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үеэр гадаадын иргэн Оросын Холбооны Улс руу нэвтрэхэд шаардлагатай стандарт баримт бичгээс гадна дараахыг хийх ёстой:

  1. Явахаасаа өмнө заавал полимеразын гинжин урвалын (ПГУ) аргаар Коронавируст халдвар (COVID-19)-ыг илрүүлэх шинжилгээ өгнө үү.
    (Полимеразын гинжин урвалын арга нь ДНХ болон РНХ-ийн генетикийн материалын шинжилгээнд үндэслэн олон тооны халдварыг оношилдог өндөр нарийвчлалтай арга юм.).
  2. Та Оросын Холбооны Улсад нэвтрэхдээ энд ирэхээс дор хаяж 3 хоногийн өмнө өгсөн шинжилгээний хариу сөрөг гарсныг баталгаажуулах эрүүл мэндийн байгууллагаас олгосон баримт бичгийг орос эсвэл англи хэл дээр* үзүүлэх ёстой.

    * Хэрэв эрүүл мэндийн байгууллагаас олгосон баримт бичгийг орос эсвэл англи хэл дээр үзүүлэх боломжгүй бол тухайн баримт бичгийг олгосон байгууллагыг нь бүртгүүлсэн улсын албан ёсны хэл дээр, орос хэл рүү орчуулсан орчуулгын хамт өгөхийг хүлээн зөвшөөрнө. Орчуулгын үнэн зөвийг Оросын Холбооны Улсын консулын ажилтан баталгаажуулсан байна.

  3. Оросын Холбооны Улсын хилээр нэвтрүүлэх цэг дээр тус улс руу ирж буй хүнд зориулсан маягтыг бөглөнө үү.
  4. Англи хэл дээрх маягтыг татаж авах.

  5. Хоёр долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах (Оросын Холбооны Улсад нэвтэрсэн өдрийг оруулаад).
  6. Өөрийгөө тусгаарласан 10 хоногийн дараа дараа ПГУ аргаар Коронавируст халдвар (COVID-19)-ыг илрүүлэх шинжилгээг дахин өгөх шаардлагатай.
  7. Шалгалтын хариу сөрөг гарсны дараа та их сургуульдаа офлайн хэлбэрээр сурч эхлэх боломжтой.
  8. "Оросын Холбооны Улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн 2020 оны 3-р сарын 18-ны өдрийн 7 дугаарт, 2020 оны 3-р сарын 30-ны өдрийн 9 дугаарт тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Оросын Холбооны Улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн 2020 оны 7-р сарын 27-ны өдрийн 22 дугаарт тогтоолын дагуу (2020 оны 7-р сарын 31-ний өдрийн 59135 тоот бүртгэлтэй).
Хуваалцана уу
Do not show it again
Бүртгэл үүсгэж, өргөдлөө их сургууль руу үнэгүй, зуучлагчгүй явуулна уу.