НУИС-ын 2020 оны шилдэг таван хөтөлбөр

NSU’s Top Five Programmes 2020
© NSU

Новосибирскийн улсын их сургууль 1959 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн ивээл дор байгуулагдсан. Тус сургууль төрөл бүрийн чиглэлээр чанартай боловсрол олгож, ирээдүйн эрдэмтдийг сургадаг. НУИС-ын багш нарын дийлэнх нь ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбар хүрээлэнд ажилладаг доктор болон докторантур багш нар юм. НУИС-ын хамгийн алдартай таван хөтөлбөрийг дор харуулав.

  1. "Газрын тос болон хийн менежмент" Англи хэлтэй бакалаврын зэргийн хөтөлбөр

  2. Тус хөтөлбөр нь эрчим хүч үйлдвэрлэх салбарт (газрын тос, байгалийн хийн салбарыг багтаасан) чадварлаг шинжээч, шийдвэр гаргагчдыг сургах зорилготой юм. Энэ нь санхүү, стратеги, технологи, эрчим хүчний бодлого, эрчим хүчний зах зээл зэрэг чиглэлүүдэд төвлөрдөг. Сургалт нь хэрэглээний судалгаа болон дүн шинжилгээний ажилд чиглэсэн бөгөөд Новосибирск мужийн газрын тосны орд газарт бодит туршлага хуримтлуулах боломжтой. Төгсөгчид нь бизнес эсвэл банкны салбарт ажиллах боломжтой.

    Сургалтын чиглэл:

    Эдийн засаг ба математик.

    Элсэлтийн шалгалтууд:

    • Менежментийн салбар дундын шалгалт (аман),

    • Гадаад хэл (аман/бичгийн).

    Сургалтын төлбөр:

    Нэг хичээлийн жилд 4,200 ам. доллар.

    Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

    2020 оны 6 сарын 15-ны өдөр.

    Шаардагдах бичиг баримт:

    • Паспортын хуулбар.

    • Боловсролын баримт бичгийн эх хувь (боловсролын зэрэг, дүнгийн хуудас), шаардлагатай тохиолдолд баталгаажуулсан байх.

    • 4 хувь гэрэл зураг.

    • Таны Англи хэлний мэдлэгийг нотолсон гэрчилгээ (хэрэв Англи хэл таны төрөлх хэл эсвэл өмнө нь тус хэлээр сурч байсан бол шаардлагагүй).

    • ХДХВ-ын шинжилгээний сөрөг хариу.

    • Эрүүл мэндийн ерөнхий байдлын маягт.

    Боловсролын зэрэг:

    Менежментийн чиглэлээр магистрын зэрэг.

  3. "Ерөнхий анагаах ухаан" мэргэжлийн зэргийн хөтөлбөр
  4. Тус хөтөлбөр нь оношилгоо, яаралтай тусламж, урт хугацааны эмчилгээ, өвчтөнийг нөхөн сэргээх чиглэлээр чадварлаг эмч,болохыг хүсдэг хүмүүст зориулагдсан болно. Хичээлүүд нь эхний хоёр жилийн хугацаанд Англи хэлээр явагддаг. Энэ хугацаанд оюутнууд дараагийн дөрвөн жилд Орос хэлээр үргэлжлүүлэн сурахад хангалттай хэлний мэдлэгтэй болно. Төгсөгчид нь судалгаа, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажиллах боломжтой. НУИС-ын ерөнхий анагаах ухааны зэрэг нь Иран, Ирак, Энэтхэг зэрэг олон улс оронд албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг.

    Сургалтын чиглэл:        

    Клиникийн анагаах ухаан.

    Элсэлтийн шалгалтууд:

    • Хими,

    • Биологи,

    • Англи хэл.

    Сургалтын төлбөр:

    Нэг жилд 6,500 ам. доллар.

    Шаардагдах бичиг баримт:

    • Өргөдөл (их сургуулийн Элсэлтийн зөвлөлийн төлөөлөгчийн гаргасан).

    • Паспортын эх хувийг нотариатаар баталгаажуулж Орос хэл дээр орчуулсан хуулбарын хамт.

    • боловсролын зэргийн гэрчилгээ, боловсролын бичиг баримт, дүнгийн хуулбарын эх хувийг (шаардлагатай бол баталгаажуулсан) нотариатаар баталгаажуулсан Орос хэл дээрх орчуулга.

    • 6 хувь гэрэл зураг.

    • ХДХВ-ын шинжилгээний сөрөг хариу.

    • Н 086/у эрүүл мэндийн маягт.

    Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

    2020 оны 5 сарын 15-ны өдөр.

    Боловсролын зэрэг:

    Төгсөгчдөд мэргэжлийн зэрэг болон анагаах ухааны докторын зэрэг олгодог.

  5. "Их хэмжээний мэдээллийн дүн шинжилгээ ба хиймэл оюун ухаан" Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  6. Хөтөлбөр нь янз бүрийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж хиймэл оюун ухаан, их хэмжээний дүн шинжилгээ хийх чиглэлээр мэргэжилтэн сургах зорилготой. Төсөлд суурилсан, практикт чиглэсэн сургалт нь чанартай боловсролын баталгаа болдог. Төгсөгчид нь Microsoft, Facebook, Google, Parallels, Yandex, Kaspersky, Huawei гэх мэт байр сууриа олсон компаниудад ажиллах боломжтой.

    Сургалтын чиглэл:       

    Хэрэглээний математик ба мэдээлэл зүй.

    Элсэлтийн шалгалтууд:

    • Математик, механик, мэдээлэл зүйн салбар дундын шалгалт (амаар),

    • Гадаад хэл (аман/бичгийн).

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 5,200 ам. доллар.

    Шаардагдах бичиг баримт:

    • Паспортын хуулбар.

    • Боловсролын баримт бичгийн эх хувь (боловсролын зэрэг, дүнгийн хуудас), шаардлагатай тохиолдолд баталгаажуулсан байх.

    • 4 хувь гэрэл зураг.

    • Англи хэлний мэдлэгийн гэрчилгээ (Англи хэл нь таны унаган хэл эсвэл өмнө нь Англи хэлээр сурч байсан бол шаардлагагүй).

    • ХДХВ-ын шинжилгээний сөрөг хариу.

    • Эрүүл мэндийн ерөнхий байдлын маягт.

    Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

    2020 оны 6 сарын 15-ны өдөр.

    Боловсролын зэрэг:

    Хэрэглээний математик ба мэдээлэл зүйн магистрын зэрэг.        

  7. Орос хэлтэй магистрын хөтөлбөр “Гадаадын иргэдэд зориулсан Орос хэл, уран зохиол, соёл
  8. Олон улсын оюутнуудад зориулсан энэхүү хөтөлбөр нь Орос хэлний багш нарыг гадаад хэлний багш, судлаачаар сургах зорилготой. Хоёр жилийн хугацаанд оюутнуудад хэл шинжлэлийн ухаан, уран зохиол, соёлын нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхийг зааж сургадаг. Төгсөгчид нь Орос хэлийг гадаад хэл болгон заах чадвартай, Орос улстай харилцдаг компаниудад ажиллах чадвартай, Орос хэлээр чөлөөтэй ярьдаг мэргэжилтэн болно.

    Сургалтын чиглэл:       

    Хэл, уран зохиол судлал.

    Элсэлтийн шалгалтууд:

    • Хэл шинжлэлийн ухааны дундын шалгалт (амаар),

    • Орос хэл (аман/бичгийн).

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 3,000 ам. доллар.

    Шаардагдах бичиг баримт:

    • Паспортын хуулбар.

    • Боловсролын баримт бичгийн эх хувь (боловсролын зэрэг, дүнгийн хуудас), шаардлагатай тохиолдолд баталгаажуулсан байх.

    • 4 хувь гэрэл зураг.

    • Орос хэлний мэдлэгийн гэрчилгээ B2.

    • ХДХВ-ын шинжилгээний сөрөг хариу.

    • Эрүүл мэндийн ерөнхий байдлын маягт.

    Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

    2020 оны 6 сарын 15-ны өдөр.

    Боловсролын зэрэг:

    Хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг.

  9. Англи хэлтэй зуны сургууль “Орос улсын бизнес: Ойлгох, оршин тогтнох"
  10. Богино хугацааны хөтөлбөр нь 2020 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 15-ны өдрийн хооронд Оросын соёл, бизнесийн нийгэм, эдийн засгийн асуудлууд, түүний онцлог шинж чанаруудын талаар мэдлэгтэй болохыг хүссэн бүх оюутнуудад зориулагдсан. Сургалтад лекц, мэргэжилтнүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлага, технологийн паркийн аялал, идэвхтэй соёлын хөтөлбөр багтдаг. Тус сургууль нь зуны улиралд Сибирь лүү аялж, нутгийн байгалийг биширч, үзэсгэлэнт газруудтай танилцах боломж олгодог.

    Тавигдах шаардлага:

    Aнгли хэлний дунджаас дээгүүр болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

    Сургалтын төлбөр:

    450 евро.

    Шаардагдах бичиг баримт:

    • Паспорт,

    • Дагалдах бичиг,

    • Товч намтар.

    Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

    4 сарын 24-ны өдөр

    Боловсролын зэрэг:

    Сургалт төгссөн гэрчилгээ.

    Хэрэв та Новосибирскийн улсын их сургуулийн оюутан болохыг хүсвэл хувийн бүртгэл үүсгэж, сонирхсон хөтөлбөрөө дурдаад өргөдлөө их сургууль руу илгээнэ үү. Их сургуулийн төлөөлөгчид ажлын арав хоногийн дотор танд хариу илгээнэ. 

Хуваалцана уу