Орос улсад тавтай морилно уу

Орос улсад тавтай морилно уу
© shutterstock.com

Орос улсад сурахаар ирж буй олон улсын оюутнуудад өгөх хэрэгтэй мэдээлэл.

Та шалгалтуудаа өгч тэнцээд өөрийн сонгосон их сургуульд элссэн орно. Баяр хүргэе! Ачаагаа цэгцлэж эхлэх цаг боллоо. Бид таныг Орос улсад ирэхэд хэрэгтэй болох зүйлс, тус улсын амьдралын онцлог байдлын тухай хэлж өгөх болно.

Ирэх

Олон улсын харилцааны албаны ажилтан оюутнуудыг ирэхээс өмнө зөвлөгөө өгнө. Олон улсын харилцааны албанаас гаргасан санамжид тусгагдсан зааврыг анхааралтай дагаж мөрдөнө үү. Нэгдүгээрт ихэнх fолон улсын оюутанууд виз авах хэрэгтэй. Та орсноосоо хойш шилжилт хөдөлгөөний картад хувийн мэдээллээ оруулж, очих зорилгоо “сурах” гэдгийг харуулах хэрэгтэй. Их сургуульдаа ирээд ажлын 3 хоногийн дотор Олон улсын харилцааны албатай холбогдоорой-олон улсын харилцааны ажилтан таны шилжилт хөдөлгөөний бүртгэлд туслах болно. Орос улсаас гарч явахад жишээлбэл, амралтын хугацаанд орос улсаас гарч явахад таны таны бүртгэлийг хүчингүй болгодгийг анхаараарай, тиймээс ирснийхээ дараа дахин бүртгүүлэх хэрэгтэй.

Орчиндоо дасах

Олон их сургуулиуд олон улсын оюутнуудыг нисэх онгоцны буудал/галт тэрэгний буудал дээр угтан авч, их сургууль, дотуур байр, бусад газруудыг танилцуулдаг дагалдагч ‘туслах багш’ гарган өгдөг. Эдгээр дагалдагч нар ихэвчлэн сайн дурын оюутнууд байдаг. Оюутны зөвлөл болон үндэсний нийгэмлэгүүд шинээр ирсэн оюутнуудад орчиндоо дасан зохицоход нь тусалдаг. Зарим их сургуулиуд таныг онгоцны буудлаас төлбөртэйгээр угтаж авахыг санал болгож магадгүй (үүнийг урьдчилан тохиролцох шаардлагатай).

Амьдралын нөхцөл

Их сургуулиудын дотуур байрны тохижилт болон амьдралын нөхцөл нь харилцан адилгүй боловч ихэнх нь шаардлагатай бүх зүйлээр тоноглогдсон байдаг. Өрөөний тавилга нь шүүгээ, ширээ, ор зэргээс бүрддэг (цагаан хэрэглэл ихэвчлэн багтсан байдаг боловч ирэхээсээ өмнө их сургуулиасаа асууж баталгаажуулаарай). Шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулга болон зарим тохиолдолд аяга тавагтай гал тогоо ойрхон байдаг. Дотуур байрны нэгдүгээр давхарт ихэвчлэн гуанз, кафе болон биеийн тамирын заал байдаг.

Хоол хүнс, уух зүйл

Хэрэв танай улсын үндэсний хоол Орос хоолноос тэс өөр бол та эхлээд сурсан дассанаараа хоол хийх сүмс, халуун ногоо, лаазалсан хүнс авчирч хоол хийж болох юм. Гэхдээ том хотуудад та хаанаас ч бараа бүтээгдэхүүнээ худалдан авах эсвэл онлайнаар захиалах боломжтой. Үнэндээ Оросын томоохон дэлгүүрүүдэд Европ болон Азийн супермаркетуудтай адил төстэй төрөл зүйлийн бүтээгдэхүүнүүд борлуулдаг. Зөвхөн исгэсэн сүүн бүтээгдэхүүнүүд нь таны хэрэглэж заншсанаас арай өөр байх болох ч сонголт өргөн тул та дуртай зүйлээ олох боломжтой. Исгэсэн сүүн бүтээгдэхүүнүүд хурдан мууддаг тул хөргөгчид хадгалах хэрэгтэй гэдгийг санаарай. Цоргоны усыг ариутгасан байдаг тул угаах болон хоол хийхэд санаа зоволтгүй ашиглаж болно. Гэхдээ бохирдлыг арилгахын тулд аль ч супермаркетаас авах боломжтой хэрэглээний усны шүүлтүүр (Брита, Барьер, Аквафор гэх мэт) ашиглахыг зөвлөж байна.

Эм

Антибиотик ба тайвшруулах эмээс бусад зайлшгүй шаардлагатай бүх эмийг эмийн сангаас эмийн сангаас жоргүй худалдаж авах боломжтой. Хэрэв та жороор олгодог эм тогтмол хэрэглэдэг бол хангалттай хэмжээний нөөцтэй ирэх нь дээр. Оросын эмийн сангуудын үнэ хоорондоо мэдэгдэхүйц ялгаатай тул эм, ялангуяа үнэтэй эм худалдаж авахаасаа өмнө онлайнаар үнийг нь хайж үзсэн нь дээр байдаг. Эмийн сангийн бүтээгдэхүүнүүдийн үнийг онлайн горимд нэгтгэж харуулдаг вэбсайтууд танд хамгийн хямд үнийг сонгоход тусална.

Хувцас

Орос улс нь цаг агаарын хувьд ялгаатай маш том улс тул зохицуулан хувцаслах нь танай их сургуулийн байршлаас хамаарна. Олон улсын оюутнууд ихэвчлэн хүйтэн цаг агаарын талаар санаа зовдог. Байгалийн хүчин зүйлээс хамгаалах үндсэн хувцас нь урт хүрэм, дулаан гутал байна. Ороолт, бээлий, ноосон оймс болон малгай (мөн их дулаан байх дуртай хүн халдаг дотуур хувцас) бас өмсөж болно. Энэ зүйлүүдийг Оросын дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Үнэндээ Орос улсад сурдаг ихэнх олон улсын оюутнууд гадуур цагийг бага өнгөрөөдөг тул даарах нь ховор байдаг, хамгийн хүйтэн өдрүүдэд ч гэсэн дотор болон нийтийн тээвэрт дулаан байдаг гэж ярьдаг.

Аюулгүй байдал ба хамгаалалт

Аюулаас сэргийлэх арга хэмжээ: авахаа бүү мартаарай: эд зүйлдээ анхааралтай хандаж, ялангуяа хотыг сайн мэдэхгүй бол ганцаараа битгий гараарай. Хэрэв та шөнийн цагаар аль нэг газар очих шаардлагатай бол хөлсний унаагаар явсан нь дээр. Дашрамд хэлэхэд Орос хэлээр хэдэн энгийн хэллэгийг сурснаар тус улсад илүү хурдан дасан зохицно. Том хотуудад олон хүн англи хэлээр ярьдаг (гэхдээ бас олон хүн ярьдаггүй), жижиг хотуудад англи хэлээр ярихад бараг ойлгодоггүй. Паспорт, бүртгэлийн гэрчилгээ, оюутны үнэмлэх эсвэл элсэлтийн гэрчилгээгээ үргэлж биедээ авч яваарай.

Хуваалцана уу