International Students Testimonials

Кэ Хайшань,
Өмнөд Уралын улсын их сургууль (үндэсний судалгааны их сургууль)
Энэ хөтөлбөрийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд байгуулсан
Би Өмнөд Уралын улсын их сургуульд цахилгаан ба дулааны эрчим хүчний инженерийн давхар мэргэжлээр суралцдаг. Энэ хөтөлбөрийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бий болгосон. Хятад улсын Тэтгэлгийн зөвлөлийн санхүүгийн дэмжлэг, ӨУрУИС-ийн ажилтан, багш, оюутнуудын найрсаг сэтгэлийн ачаар бид энэ бүх цаг хугацааг үргэлж нандигнан хайрлах болно. Оросын боловсролын хэв маяг нь Хятадын боловсролын хэв маягаас өөр. Миний сонгосон зарим хичээл, жишээ нь үйл явцын хяналт, дадлагынх байдаг. Энэ нь үйлдвэрлэлийн хяналтын тухай онолын хичээл боловч компьютер, тусгай төхөөрөмж дээр хийх олон цагийн туршилтыг багтаадаг. Инженерийн ихэнхкурс нь их тооцоололтой байдаг шиг энэ нь уг курсийн гол чанар юм. Энэ нь Оросын инженер практик туршлага дээр гайхамшигтай төвлөрдөг болохыг харуулж байна. Төрөл бүрийн их сургуулийн оюутнууд хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний төсөл боловсруулах чиглэлээр харилцан ойлголцож, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа нь үнэхээр сайхан хэрэг юм. ӨУрУИС нь Челябинск хотод байдаг. Би сургалтын байрыг хүрээлсэн ойд дуртай. Нарс мод нь өндөр шулуун, их эрч хүчээр дүүрэн байдаг. Би цас ороход дуртай, гэхдээ ойрын өдрүүдэд гадаа үнэхээр хүйтэн байна. Хотын гадна олон нуур байдаг бөгөөд би мөс болж хөлдсөн нуурын усан дээр тэшүүрээр гулгах дуртай. Эцэг эхийн хамт жоохон хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, цана, тэшүүрээр гулга эсвэл хаданд авирч байгаа харагддаг. Энэ бол анхны харцаар таны зүрх сэтгэлд тусах маш зохицсон үзэгдэл юм.
Гэрчлэл



