Орос хэлний TRKI олон улсын улсын шалгалт

Тестэд хэрхэн бэлдэх, хаана өгөх вэ
TRKI / TORFL гэж юу вэ?
TRKI / TORFL гэдэг бол гадаадын иргэдэд зориулсан орос хэлний тест гэсэн үгийн товчлол юм. Англи хэлний товчлол нь TORFL юм. Энэ бол орос хэлний мэдлэгийн түвшинг үнэлэх олон улсын шалгалт юм. Түүнчлэн аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр мэргэжлийн орос хэлний сэдэвчилсэн үгийн санг ашигласан TRKI / TORFL-н тестүүд тусдаа байдаг.
TRKI / TORFL-н түүх
Орос улс энэ тестийг 1995 онд эхлүүлсэн. Үүнийг Pushkin Institute, Пушкиний хүрээлэн, Оросын улс түмний найрамдлын их сургууль, М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Санкт-Петербургийн улсын их сургуулиуд хамтран бүтээсэн болно. Эдгээр дөрвөн их сургууль нь одоогоор шалгалтын материал боловсруулж, амжилттай шалгуулагчдад гэрчилгээ олгодог туршилтын консорциум юм. Эдгээр их сургууль нь бусад улс оронд шалгалт өгөх боломжтой TRKI / TORFL төвтэй.
Гадаадын иргэд яагаад заавал TRKI / TORFL өгөх ёстой гэж

TRKI / TORFL нь Оросын их сургуулийн орос хэлний дунд хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст ашигтай байдаг. Тест нь суралцаж байхдаа сурсан үгсийн санг ашигладаг. Хэлний мэдлэгийн гэрчилгээ нь өргөдөл гаргагчдад заавал байх албагүй; их сургууль бүр баримт бичгийн нэг хэсэг байх ёстой эсэхээ өөрөө шийддэг. Гэхдээ тодорхой тохиолдолд TRKI / TORFL сертификат нь онцгой давуу болдог. Шаардагдах баримт бичгийн бүрэн жагсаалтыг авахын тулд сонгосон их сургуультайгаа холбоо бариарай. Та хувийн бүртгэлээ ашиглан санал агуулгаа тавьж болно. Их сургууль руу бичих эсвэл элсэх хүсэлт илгээхийн тулд хувийн бүртгэл үүcгэнэ үү. TRKI / TORFL нь ажил нь орос хэлний мэдлэг шаардаж байгаа оюутнуудад хэрэгтэй. Эдгээрт хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, хэл судлаачид, соёлын мэргэжилтнүүд, газрын тосны ордны ажилчид, эдийн засагчид, улс төр судлаачид ордог. Тэд хэлний мэдлэгийн түвшингээ баталгаажуулсан албан ёсны гэрчилгээ авахын тулд шалгалт өгдөг.
Хэлний мэдлэгийг тестээр шалгадаг
TRKI / TORFL нь A1, A2, B1, B2, C1 ба C2 гэсэн зургаан түвшинтэй. B1-ээс эхлэн зөвхөн дөрвөн түвшинг баталгаажуулах боломжтой бөгөөд үүнийг "Эхний түвшний гэрчилгээ" гэж нэрлэдэг.
- A1 (анхан шатны түвшин, 60-80 цагийн сургалт); ур чадвар: үндсэн үгсийн сан, өглөөний мэнд / баяртай гэж хэлэх, хэн нэгний хүсэлт гаргах зэрэг орно.
- А2 (үндсэн түвшин, 160-200 цагийн сургалт); ур чадвар: үндсэн үгсийн сан, ба харилцаг ярилцах (орос хэлээр худалдаа хийх, нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл ресторанд харилцан ярилцах) зэрэг орно.
- B1 ( эхний түвшний гэрчилгээ, 400-480 цагийн сургалт); ур чадвар: нийгэм, бизнесийн харилцан үйлчлэл, сургалтын хөтөлбөрийн үгсийн сан зэрэг орно.
- B2 ( хоёр дахь түвшний гэрчилгээ, 560-680 цагийн сургалт); ур чадвар: боломжийн чөлөөтэй харилцаа, хэлний янз бүрийн хэв маягийн ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, лекцийн мэдээллийг ойлгодог байх зэрэг орно.
- C1 (гурав дахь түвшний, гэрчилгээ 960-1200 цагийн сургалт); ур чадвар: үг, хэллэг дээр гацаж түгдрэхгүй чөлөөтэй харьцах, хэлээ судалгаа болон мэргэжлийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашигладаг байх зэрэг орно.
- C2 (дөрөв дэх түвшний гэрчилгээ); ур чадвар: эх хэлээрээ юм шиг ярьдаг хүний түвшин
Шалгалтанд хаана бэлдэх вэ

Шалгалтын төвүүдэд TRKI / TORFL богино хугацаанд бэлтгэх сургалт байдаг. Дүрмээр бол эдгээр сургалтуудыг нарийн мэдлэгийн дагуу боловсруулсан болно: энэ нь элсэгчид орос хэлийг шаардлагатай хэмжээгээр сурахаас, тестийн хэлбэрт дасан зохицох хүртэл болно. TRKI / TORFL-н загвар даалгавруудыг Пушкиний дээд сургууль нь орос хэлний янз бүрийн түвшний онлайн сургалтыг явуулдаг. Хөтөлбөрүүд нь Skype хичээлүүд болон суралцагчдын хувь хүнд зориулан оруулсан мэдээллээс бүрдэнэ. Онлайн сургалтыг Оросын Эдийн засгийн дээд сургууль, Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (ЛЦТДС) мөн Оросын улс түмний найрамдлын их сургууль гэх мэт их сургуулиуд явуулдаг.
TRKI / TORFL шалгалтыг хаана өгөх вэ
Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн төвүүд (жагсаалтыг харна уу) TRKI / TORFL явуулах, улсын гэрчилгээ олгох эрхтэй. TRKI / TORFL төвүүд нь Орос даяар, Америк, Европ, Ази, Африк болон хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад байрладаг.
Шалгалтыг хэрхэн явуулдаг вэ

Та тестийг Орост болон өөр орнуудад өгч болно. Магадлан итгэмжлэгдсэн төвтэй холбоо барьж, шалгалтын хуваарь, шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг авч шаардлагатай бол бүртгүүлнэ үү. Их сургуулийн төлөөлөгчид шалгалтын материалыг ОХУ-аас гадуурхи TRKI / TORFL төвүүдэд хүргүүлж, тест хэлбэрээр явуулж, (цаасан дээр эсвэл компьютер дээр суурилсан) хариултыг нь цуглуулаад шалгуулахаар авч явдаг. Үүний дараа төв нь шалгалтанд тэнцсэн хүмүүст гэрчилгээ бэлтгэж, олгоно.
Онлайн TRKI / TORFL
Та магадлан итгэмжлэгдсэн TRKI / TORFL аль ч төвд онлайнаар шалгалт өгөх боломжтой. Төвийн ажилтнууд техникийн шинж чанар (шалгалтын өрөө, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага), биеийн байцаалт шалгах, тестийн материалын нууцлалыг хариуцдаг. Шалгалтын дараа хариултыг шалгуулахаар илгээнэ; тэнцсэн хүмүүс хэсэг хугацааны дараа гэрчилгээ авдаг.
Эхний оролдлого бүтэлгүйтсэн тохиолдолд би дахин шалгалт өгөх боломжтой юу?
Амжилтын хамгийн бага оноо нь дэд шалгалт тус бүрт 66 байна. Хэрэв та дэд шалгалтанд TRKI / TORFL-н хамгийн бага онооноос доогуур оноо авсан бол TRKI / TORFL-н төлбөрийн 50 хувьтай тэнцэх нэмэлт төлбөрийг төлөөд дахин шалгалт өгч болно. TRKI / TORFL-н үр дүнг нарийвчлан харуулсан баримт бичгийг шалгалт өгсөн хүмүүст олгодог. Та дахин шалгалт өгөхдөө үүнийг магадлан итгэмжлэгдсэн TRKI / \ TORFL аль ч төвд үзүүлж болно. TRKI / TORFL-н шалгалтыг дахин өгөхөд өмнөх шалгалтын оноог харгалзан үздэг.
TRKI / TORFL гэрчилгээ хэр удаан хугацаанд хүчинтэй вэ?
Бусад хэлний мэдлэгийн гэрчилгээнээс ялгаатай нь энэ нь хязгааргүй юм. TRKI / TORFL гэрчилгээ тус бүр нь нэг өгөгдлийн баазад оруулсан өвөрмөц дугаартай байдаг. Тэр өгөгдлийн сан нь гэрчилгээний жинхэнэ эсэхийг шалгаж, гээгдүүлсэн тохиолдолд солих боломжийг олгодог.
Их сургуулиудад орос хэл сурах талаар илүү ихийг олж мэднэ үү.