• Дээд боловсролын түвшингийн хөтөлбөр
    Degrees
    Field of study
    Subject
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Нэмэлт хөтөлбөрүүд
    Type of additional programme
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Их сургуулиуд
  • Хүсэлт гаргах 5 алхам

Оросын Засгийн Газрын Тэтгэлэг

Гадаадын иргэд, гадаадад амьдардаг оросууд болон цагаачдын тодорхой хэсэг нь элсэлтийн шалгалт эсвэл Улсын нэгдсэн шалгалт (ЭЕШ) өгсний дараа Орос иргэдтэй ижил нөхцөлөөр улсын тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Үүнээс гадна Оросын засгийн газар жил бүр гадаадын элсэгчдэд зориулж ‘улсын санхүүжилттэй орон тоо’-г их сургуулиудад гаргаж өгдөг. 2020 онд 15000 ийм орон тоог олгожээ.

Улсын тэтгэлэгт дараах зүйлс орно:

  • сонгосон хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд үнэ төлбөргүй суралцах;
  • сар бүрийн тэтгэмж (нэр дэвшигчийн амжилтаас үл хамааран сургалтын бүх хугацаанд). 2020 онд сарын дундаж тэтгэлэг 1484 рубльд (ойролцоогоор 22 ам. доллар) хүрсэн;
  • дотуур байр (хэрэв боломжтой бол).

Улсын тэтгэлэгт дараах зүйлс орохгүй:

Мэргэжлийн нэмэлт боловсрол олгох (мэргэжлийн сургалт эсвэл карьерын ахиц) хөтөлбөрт дадлага хийж байгаа гадаад оюутнууд (их сургуулийн төгсөгчид) сар бүрийн тэтгэмж авдаггүй, гэхдээ их сургуулийнхаа дотуур байранд амьдарч болдог.

Квот хуваарилах ажлыг Россотрудничество (Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн Холбооны агентлаг, хилийн чанадад амьдардаг нутаг нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа) олон улсын төлөөлөгчийн газрын сүлжээгээрээ дамжуулан, мөн гадаадад байгаа Оросын элчин сайдын яамаар дамжуулан гүйцэтгэдэг.

Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хамгийн сайн аргыг хайж олохын тулд сонгосон их сургуультайгаа холбоо бариарай. Их сургуулийн Олон улсын холбоо хариуцсан газар таны дэлгэрэнгүй захидалд хариу өгөх болно (их сургуулийн холбоо барих хаягийг эндээс авна уу).

УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ

  1. Picture №1 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Гадаадын элсэгчдийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг Studyinrussia.ru вебсайтаас олж мэдээрэй.

    Зарлалыг мөн Россотрудничество-н төлөөлөгчийн газрын ("Хавсралт-1.pdf") эсвэл өөрийн улс дахь Оросын Элчин сайдын яамны вебсайтад ("Хавсралт -2.pdf") нийтэлдэг.

  2. Picture №2 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Өөрийн орон дахь нэгдсэн оператор*-тай холбоо барьж, боломжтой тэтгэлэг, сургалтын чиглэлээр мэдээлэл аваарай.

    Аливаа улсад хуваарилагдсан гадаад оюутнуудад зориулж улсын төсвөөс хэдэн байр хуваарилах нь Оростой байгуулсан хамтын ажиллагааны онцлогоос хамаардаг. Зарим улс орон зөвхөн санхүүждэг газрын тоог төдийгүй мэргэжлийг тодорхойлсон гэрээтэй байдаг.

    * Гадаад улс дахь оператор нь:
    • Россотрудничество-н төлөөлөгчийн газар;
    • ЭСВЭЛ Оросын Элчин сайдын яам дээрх Россотрудничество-н төлөөлөгч;
    • ЭСВЭЛ Оросын элчин сайдын яам.
  3. Picture №3 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Вебсайтад бүртгүүлж, цахим маягтыг бөглөн, элсэх хүсэлтээ илгээнэ үү.

    Дараахыг оруулна уу:

    • Хувийн мэдээлэл (овог нэр, төрсөн он сар өдөр, оршин суугаа улс, имэйл, холбоо барих утасны дугаар - та элсэх хүсэлтийнхээ статусын талаарх шинэчлэлтийн мэдээллийг хүлээн авах болно);
    • Таны элсэх хүсэлт гаргаж буй мэргэжил, мэргэшил, сургалтын чиглэл (холбогдох сорилыг дуусгахаасаа өмнө та энэ мэдээллийг хүссэн үедээ өөрчлөх боломжтой);
    • Таны одоогийн боловсролын түвшин;
    • Орос хэлний түвшин.

    Та суралцахыг хүсэж байгаа зургаа хүртэлх сургуулийг (квотын хэмжээнд байгаа эдгээр их сургуулиас) сонгох боломжтой, гэхдээ Холбооны нэг тойрогт гурваас илүүгүй; Москва, Санкт-Петербург хотод - хот бүрд хоёроос илүүгүй. Хамгийн их таалагдсан их сургуулиа хамгийн түрүүнд сонгож, бусад сургуулийг өөрийн сонголтын дагуу буурах дарааллаар жагсаана уу.

    Танд гадаадад суралцахад хэрэгтэй болох зүйлс:

    • Таны паспортын хуулбар (Орос улсад ирсэн өдрөөс хойш дор хаяж 18 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой) эсвэл төрсний гэрчилгээний хуулбар;
    • Таны гадаад улсад эзэмшсэн одоогийн боловсрол, мэргэшлийн түвшнийг баталгаажуулсан баримт бичиг / гэрчилгээний хуулбар. Дээрх бүгдийг нэгдсэн операторт цаасан хэлбэрээр ирүүлж болно.
  4. Picture №4 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Сонгон шалгаруулалт (ярилцлага, сорил, шалгалт)-ад оролцохыг урих урилгыг хүлээнэ үү.

    Оператор нь тухайн улсаас хамааран ярилцлага, сорил, шалгалтын хуваарийг өөрийн вебсайт дээр нийтэлж эсвэл танд шууд имэйлээр илгээж болно. Энэ үе шатны талаарх лавлагааг өөрийн улсад байрлах операторын газарт хандана уу. Сорил, шалгалтыг ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд бүх оролцогчийн талаарх мэдээлэл, дүнгийн жагсаалтыг гаргах болно.

  5. Picture №5 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Нэр дэвшигчийн жагсаалтаас (сорил/шалгалтын дүн дээр үндэслэн) өөрийгөө олоорой.

    Энэ мэдээллийг өөрийн улс дахь нэгдсэн операторын албан ёсны вебсайт дээр нийтэлж эсвэл элсэгч рүү шууд имэйлээр илгээх болно (үүнийг Россотрудничество-н холбогдох төлөөлөгчийн газарт баталгаажуулна уу).

    Сонгосон мэргэжлээрээ сурахад хангалттай хэмжээний орос хэл мэддэггүй хүмүүсийг бэлтгэлийн факультетэд элсүүлдэг. Тэд нэг жил орос хэл сурахаас гадна сонгосон мэргэжлээсээ хамаарч ерөнхий боловсролын хэд хэдэн хичээл (Математик, Физик, Биологи, Хими гэх мэт)-ийг судалдаг. Эцсийн шалгалтад тэнцсэн элсэгчид сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах эрхээ авдаг. Шалгалтаа өгөөгүй боломжит элсэгчид үнэ төлбөргүй сурах эрхээ алддаг.
  6. Picture №6 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Хэрэв та нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан бол нэмэлт баримт бичиг бэлдэнэ үү.

    • Оросын их сургуульд элсүүлэхгүй байх эрүүл мэндийн шалтгаангүй болохыг баталсан эмчийн тодорхойлолт (эрүүл мэндийн тодорхойлолт), түүний дотор ХДХВ-ний шинжилгээний хариуны хамт;
    • Баримт бичгийн хуулбар (нотариатаар баталгаажуулж, орос хэл рүү орчуулсан).

    Эдгээр баримт бичгийг цахим хэлбэрээр хавсаргаж, онлайнаар илгээх эсвэл цаасан хэлбэрээр операторт хүргүүлнэ үү.

    Нэр дэвшигчдийн тухай мэдээлэл Москва хот дахь Россотрудничество-н төв газарт ирсний дараа Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хүлээн авч, Russia-edu.ru мэдээллийн баазад нэмдэг. Бүртгүүлснийхээ дараа элсэгчид Russia-edu.ru мэдээллийн системд нэвтэрч, элсэх хүсэлтийнхээ статусыг хянах боломжтой ID-г авдаг.
  7. Picture №8 – Russian Federation government scholarships for international students (quotas)

    Их сургуульд элссэнийг баталгаажуулсан, дараа дараагийн алхмын талаарх мэдээллийг агуулсан захидал/мэдэгдэл хүлээнэ үү.

    Энэ мэдээллийг танай улсад байгаа нэгдсэн операторын төлөөлөгч танд дамжуулах болно*.

    *Тодорхой тохиолдолд Урлаг, Хүмүүнлэгийн чиглэлээр элсэхийг хүсэгчид их сургуулиудад нэмэлт шалгалт (бүтээлч уралдаан) өгөх ёстой. Үүний тулд элсэгчид Орос руу жуулчлалын визээр ирэх шаардлагатай болно. Тодорхой элсэгчийг хүлээн авах/хүлээн авахгүй байх шийдвэрийг бүтээлч уралдааны дүнг (нэмэлт шалгалтын) үндэслэн гаргана.
Улсын тэтгэлгийн талаар илүү мэдээлэл авах бол Россотрудничество-н төлөөлөлөгчийн газар ("Хавсралт-1. pdf") эсвэл сонгосон их сургуулийнхаа олон улсын холбоо хариуцсан газартай холбоо барина уу. Russia-edu.ru мэдээллийн системийн ажлын талаарх бүх асуултаа техникийн дэмжлэг (тусгай Хүсэлтийн тусгай маягтыг ашиглана уу) эсвэл +7 (495) 134-28-70 утасны дугаарт илгээнэ үү.
Хэрэв та тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаагүй эсвэл ямар нэгэн шалтгаанаар Россотрудничество-с тэтгэлэг аваагүй ч гэрээний үндсэн дээр суралцаж, сургалтын төлбөрөө төлөхийг хүсэж байгаа бол манай вебсайтыг ашиглан их сургуульд шууд элсэх хүсэлт гаргана уу. Холбоосоор орж, бүртгүүлээд элсэх хүсэлтээ илгээж, их сургуулиудын төлөөллөөс зөвлөгөө аваарай. Энэ нь амархан бөгөөд үнэгүй!
Хуваалцана уу
Do not show it again
Бүртгэл үүсгэж, өргөдлөө их сургууль руу үнэгүй, зуучлагчгүй явуулна уу.