• Дээд боловсролын түвшингийн хөтөлбөр
    Degrees
    Field of study
    Subject
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Нэмэлт хөтөлбөрүүд
    Type of additional programme
    Mode of study
    Language of instruction
    City
    Duration of study
  • Их сургуулиуд
  • Хүсэлт гаргах 5 алхам

Оросын их сургуульд элсэх хүсэлтээ илгээх 5 алхам

Урилга хүлээн авч, оюутны виз мэдүүлэх

Орос улс руу визгүй нэвтрэх системтэй орнуудын элсэгчид паспортоо үзүүлж, Оросын нутагт нэвтрэх боломжтой (Орос руу визгүй нэвтрэх системтэй улсын жагсаалтыг Орос улсын Гадаад хэргийн яамны вебсайтаас харах боломжтой).

Бусад бүх тохиолдолд элсэгчид өөрсдийн биеийн байцаалтаас гадна оюутны визийг танилцуулах ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг “Оюутны виз мэдүүлэх тухай” хэсгээс авах боломжтой.

Оюутны виз мэдүүлэхэд урилга шаардлагатай.

  • Орос руу нэвтрэх урилгыг Орос улсын Гадаад хэргийн яам, Орос улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий газраас үйлддэг.
  • Оросын их сургуульд уралдаант шалгаруулалт (квот-оор) дамжуулан элсэх эрх авсан элсэгчид Орос улсын Гадаад хэргийн яамны заавраар урилгаа авдаг. Россотрудничество-н төлөөлөгчийн газраас тэдэнд урилгын зургаан оронтой дугаарыг өгдөг бөгөөд тэд виз мэдүүлэхдээ уг дугаарыг ашиглана.
  • Хэрэв элсэгч их сургуульд элсэх эрхээ энэхүү стандарт журмаар авсан эсвэл хувийн зардлаар сурч буй оюутан бол их сургуулиас нь урилгыг илгээнэ. Визийн мэдүүлэг бөглөхөд танд урилгын эх хувь нь шаардагдана.
Study in Russia - Get an Invitation and Apply for a Student Visa
Манай вебсайтад бүртгүүлж, элсэх хүсэлтээ их сургууль руу шууд илгээгээрэй. Бүртгүүлж, их сургуулиуд руу хүсэлтээ илгээхэд үнэгүй. Орос улсад суралцахтай холбоотой бүх асуултыг их сургууль руу шууд илгээнэ үү. Та боловсролын хөтөлбөр бүрийн тайлбараас куратортай холбоо барих мэдээллийг олох боломжтой, олон улсын харилцааны тэнхимийн төлөөлөгчтэй холбоо барих мэдээллийг их сургууль бүрийн хуудсан дээр жагсаасан байдаг бөгөөд та тэдэн рүү бичиж, зөвлөгөө авч болно.