Зуны сургууль

Хичээлийг чөлөөт цагтай хослуулахыг хүсдэг хүмүүст зориулав.
Нэг удаа харах нь зуун удаа сонсохоос дээр гэж Оросын зүйр үг байдаг. Энэ зүйр үг ялангуяа гадаадын их сургуулийн сонголт хийх ажилд ихэд нийцдэг. Бэлэн байгаа бүх мэдээллийг нарийвчлан судлах нь ихэвчлэн нэгдмэл, цогц сэтгэгдэл төрүүлдэггүй бөгөөд богино хугацаанд сонгосон сургуульдаа суралцах нь танд уг сургууль тохирох эсэхийг харуулах болно. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол зуны сургуульд бүртгүүлэх явдал юм.
Зуны сургуулийн хичээлүүд нь дизайн, архитектураас эхлээд хүн судлал эсвэл программ хангамж хөгжүүлэх хүртэл их олон төрөл, харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн энэ төрлийн богино хугацааны сургалтад орос хэлний зуны хөтөлбөр багтдаг.
Анхан шатны болон ахисан түвшний оюутнуудад зориулсан орос хэлний төрөлжсөн олон сургалт бий. Оросын их сургуулиудад суралцахаар төлөвлөж буй ахлах ангийн сурагчдад зайлшгүй шаардлагатай хэлний чадвар нь Орос улсад дасан зохицох чадварыг нэлээд хялбар болгодог тул эдгээр сургалт нь маш тохиромжтой байдаг.
Суралцахаас гадна зуны сургуулиуд нь дараах боломжуудыг олгоно:
- бусад оюутантай нөхөрлөх;
- байгальд гарах;
- хотууд , тэдгээрийн эргэн тойрныг судлах;
- дурсгалт газруудыг үзэж танилцах;
- музей, үзэсгэлэнгээр зочлох;
- оросын хоол болон уламжлалын талаар сурах.
Зуны сургууль сонгохын тулд манай хайлтын үйлчилгээг ашиглан хөтөлбөрийн зохицуулагчтай холбоо барина уу. Элсэлтийн шаардлагад голдуу дараах зүйлс орно:
- Онлайн асуулга;
- Намтар;
- Мөн элсэх шалтгаанаа бичсэн захидал (хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан, шинжлэх ухааны сонирхсон салбараа тайлбарлана).
2020 оны олон улсын зуны сургуулийн жагсаалтыг та эндээс олж болно.