Орост боловсрол эзэмшихийн давуу талууд

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) тайланд дурдсанаар Орос улс нь Канад, Япон, Израил, АНУ-ыг ардаа орхиж, дэлхийн хамгийн боловсролтой хүн амтай улс гэж тооцогджээ. Оросын хүн амын талаас илүү хувь нь дээд боловсролтой. 168 улсаас 200,000 гаруй хүн Оросын их сургуулиудад сурахаар ирдэг. Орос улсад сурахад олон давуу талтай байдаг бөгөөд цөөн хэдийг нь дурдвал:
Их сургуулийн цогц боловсрол

Орос улсад та бүх мэргэжлийн гүнзгийрүүлсэн суурь мэдлэг эзэмших боломжтой ч тус улс физик, математик, байгалийн ухааны чиглэлийн чанартай сургалтаараа дэлхийд танигдсан. Орос улс нь математикч, физикч, химич, геологич, инженер, программист, эмч болон бусад байгалийн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч улс юм. Үүнийг Оросын их сургуулиудын дэлхийн эрэмбэд эзлэх байр суурь баталдаг (Дэлгэрэнгүй мэдээллийг "Дэлхийн их сургуулиудын эрэмбэд Оросын их сургуулиудын эзлэх байр суурь" хэсгээс үзнэ үү).
Өргөн хүрээг хамарсан их сургууль болон сургалтын хөтөлбөрүүд

Түүнчлэн Оросын их сургуулиуд бэлтгэлийн хөтөлбөр (бакалавр, магистр, специалитет зэргийн сургалтад элсэхэд бэлтгэх курс), богино хугацааны сургалт (зуны их сургууль, тус улсад нэг семестр сурах, зуны сургууль), Орос хэл сурах гадаад хэлний дамжаа, мэргэжлийн чадвар хөгжүүлэх болон мэргэжлийн нэмэлт сургалт санал болгодог.
Боловсролын зардал болон чанарын оновчтой харьцаа
2020 онд Оросын их сургуулиудад бакалаврын зэргийн хөтөлбөрт өдрөөр сурах сургалтын төлбөр нь суралцах мэргэжлээсээ шалтгаалаад нэг жилийн 83,000 рублиэс (1,277 ам. доллар) эхэлж байсан (ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас баталсан стандартын дагуу). Эксперт 1 үнэлгээний агентлагийн мэдээлснээр нийслэлийн хамгийн нэр хүндтэй их сургуулийн сургалтын төлбөрийн дээд хэмжээ нэг жилийн 586,000 рубль (9,000 ам. доллар) байсан.

Хэрэв та Москва эсвэл Санкт-Петербург хотын гадна байрладаг их сургууль хайж байгаа бол сургалтын төлбөр, байрны зардал арай хямд байдаг: бүс нутгийн үнэ нийслэлийнхээс хамаагүй бага байдаг (сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг их сургуулийн вебсайтаас үзнэ үү).
Сургалтын төлбөрийн санхүүжилттэй их сургууль

Орос улс бол гадаад иргэдэд үнэгүй суралцах боломж санал болгодог цөөхөн улсын нэг юм. Оросын засгийн газраас жил бүр гадаад оюутнуудад хэдэн мянган тэтгэлэг (квот) олгодог. Жишээ нь: 2020 онд их сургуулиудад 15,000 квот олгосон. Мөн түүнчлэн Орос гарал үүсэлтэй гэх мэт зарим ангилалд хамрагдах гадаад иргэд ижил тэгш нөхцөлтэй боловч квотоос гадуур улсын төсвөөр суралцах хүсэлт гаргах боломжтой. Өөр нэг боломж нь их сургуулийн олимпиадуудад оролцох юм: тус олимпиадуудад эхний байр эзэлсэн ялагчид болон шагналт байр эзлэгчид Оросын тэргүүлэх их сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлтэй элсдэг.
Орос хэл сурах боломж

Дэлхий даяар ойролцоогоор 260 сая хүн Орос хэлээр ярьдаг бөгөөд 10,5 сая гадаад хүн Oрос хэлийг тогтмол сурч байна. Оросын их сургуулиуд хэлний дамжаа, зуны сургууль, зайны сургалт зэрэг Орос хэлний төрөл бүрийн хөтөлбөр санал болгодог. Гадаад оюутнууд хэлний бэлтгэл болгож Орос хэлний нэг жилийн сургалтад суудаг бөгөөд улсын төсвөөр (засгийн газрын тэтгэлэг) суралцдаг оюутнууд үнэ төлбөргүй сурдаг.
Англи хэлээр сурах боломж

Хос диплом авах боломж

2003 онд Орос улс оролцогч орнуудын боловсролын нийтлэг орон зайг үүсгэх ажлын хүрээнд хэд хэдэн үүрэг хүлээж, Болонийн тунхаглалд гарын үсэг зурсан. Орос улсын их сургуулийн дипломыг ихэнх улсад хүлээн зөвшөөрдөг. Оросын засгийн газраас Финлянд, Испани, Куба, Энэтхэг, Вьетнам, Хятад, Венесуэл, Намиби зэрэг 60 гаруй улстай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрүүднь энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бол уг баримт бичигт 2015 оны 6-р сард Франц, 2016 оны 10 сард Кипр, 11-р сард Мальта, 2019 оны 5-р сард Узбекистан, 10-р сард Камбож зэрэг улс гарын үсэг зурсан. Түүнчлэн Оросын олон их сургууль гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, төгсөгчиддөө хос диплом олгодог. Өөрөөр хэлбэл Орос улсад сурснаар та Оросын дипломтой цуг Европын их сургуулийн диплом авах боломжтой.
Тав тухтай, сайн тохижуулсан оюутны хотхон болон дотуур байр

Сургалтын байрны хувьд Оросын их сургуулиуд нь барууны олон их сургуулиудтай дүйцдэг. Лабораторийн өндөр төвшний тоног төхөөрөмж, шинжлэх ухааны төв, сургалтын байр нь өнөөдрийн оюутны амьдралд бодит зүйл болсон. Оросын ихэнх их сургууль харьцангуй хямд өртөгтэй дотуур байртай (Дэлгэрэнгүй мэдээллийг "Амьдрах байр" хэсгээс харна уу).
Гадаад оюутнууд орчиндоо амархан дасан зохицох

Оросын хамгийн олон улс орон, соёл иргэншлийн төлөөлөгчид тус улсын амьдралд амархан дасан зохицох боломжтой олон үндэстний улс юм. Орос улс бол 100 гаруй хэл, аялгаар ярьдаг 200 гаруй угсаатны бүлгийн өлгий нутаг юм. Оросын үндсэн хуулиндаа шашин шүтэх эрх чөлөөг тунхагласан байдаг бөгөөд Христ, Ислам, Будда, Иуд болон бусад шашин шүтлэгтэй хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршдог. Тус улсын олон үндэстэн, угсаатны бүтэц нь соёлын салбараас эхлээд ахуйн амьдрал хүртэлх бүх хүрээний олон талт байдлыг харуулдаг. Орос улсад ирсэн олон гадаад иргэн энд гэртээ байгаа юм шиг байдаг нь гайхмаар зүйл биш юм. Оросын их сургуулиуд нь гадаад оюутнуудыг сургах, шинэ газарт дасан зохицоход нь туслах олон жилийн туршлагаараа бахархдаг. Нэгдүгээр курсийн оюутнуудыг удирдах хөтөлбөр байдаг бөгөөд оюутны нийгэмлэгийн тогтсон сүлжээтэй.
Уур амьсгалын ялгаатай бүс нутгууд

Орос орон өргөн уудам нутагтай бөгөөд та сургалтын дамжаа эсвэл их сургуулиас гадна тус улсын Европын хэсгийн эх газрын зөөлөн уур амьсгалаас эхлээд дулаан орны халуун уур амьсгалтай Кавказын Хар тэнгисийн эрэг, өмнөд Крым зэрэг дуртай цаг агаараа сонгох боломжтой. (Дэлгэрэнгүй мэдээллийг "Уур амьсгал" хэсгээс харна уу).
Сэтгэл татам соёл

Ихэнх хүн Орос орныг соёлтой нь холбож үздэг бөгөөд Орос хүмүүс ч үүгээрээ маш их бахархдаг. Лев Толстой, Антон Чехов, Фёдор Достоевский, Николай Рерих, Сергей Рахманинов, Борис Пастернак, Пётр Чайковский, Сергей Эйзенштейн, Ростропович, Мстислав... гэх мэт дэлхийн олон мундаг зохиолч, яруу найрагч, гүн ухаантан, хөгжмийн зохиолч, уран бүтээлч, хөгжимчин тус улсаас төрөн гарсан. Орос улс уран зохиол, балет, сонгодог хөгжим, архитектур, уран зураг, театр болон кинотеатраар дэлхий дахины олон сая хүний сэтгэл зүрхийг эзэмдсэн. Өнөө үед Оросын хотууд үзэсгэлэн, баяр наадам, концерт, үзүүлбэр, тоглолт болон бусад соёл болон урлагийн арга хэмжээг үндэсний болон олон улсын түвшинд зохион байгуулдаг соёлын амьдралын төв болсон.
Спорт

Орос улс нь спортын үндэстэн бөгөөд Ирина Роднина, Вячеслав Третьяк, Мария Шарапова, Евгений Плюшенко, Александр Овечкин, Елена Исинбаева Александр Поветкин зэрэг дэлхийд нэрд гарсан хэд хэдэн агуу тамирчин төрөн гарсан. Оросын хүн амын 60 гаруй хувь, оюутны 71 гаруй хувь нь спортоор хичээллэдэг. Спортын байгууламжууд нь Хүн бүр хичээллэх боломжтой 70,000 биеийн тамирын танхим, 140,000 спортын талбай, 4,800 усан сангаас бүрддэг.
Оросын их сургуулиуд өөрийн гэсэн спортын байгууламжтай байдаг бөгөөд оюутнууддаа спортоор хичээллэх маш сайхан боломж санал болгодог. Их сургуулиуд спортын багууд бүрдүүлдэг бөгөөд тэдний ихэнх нь Универсиад гэх мэт нэр хүндтэй тэмцээнд түрүүлдэг.
Тус улс олон улсын спортын арга хэмжээг олон удаа зохион байгуулж байсан. 2014 онд Сочид өвлийн олимп, Формула 1 уралдааныг зохион байгуулсан. Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээн тус улсад 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд 2020 оны өвлийн Универсиад наадам тов нь гарсан дараагийн томоохон тэмцээн байсан. 2020 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн тоглолт, Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн шатрын олимпиад 2020 онд болно. 2023 онд Екатеринбург хотод Дэлхийн зуны Универсиад наадам болно.
Оюутны хөнгөлөлт

Оюутны сонирхолтой амьдрал

Орос улсад сурч байгаа оюутнууд хичээл тарсны дараа хийх зүйлээр хэзээ ч дутдаггүй. Тэд спортын тэмцээн, уралдаан, оюутны наадам болон бусад зугаа цэнгэлийн арга хэмжээнд оролцдог. Их сургуулиуд нь өөрийн гэсэн оюутны театр, спортын баг, сайн дурын холбоо, оюутны барилгын багтай. Орос оюутнуудад зориулсан өвөрмөц бүтээлч газар бол хошин шогийн КВН юм (Хөгжилтэй ба сэргэлэн хүмүүсийн клуб) юм. Их сургуулиудын шилдэг КВН баг Оросын төв телевизийн сувгаар үзүүлдэг телевизийн тэмцээнд оролцдог.
Жил тойрон аялах

Большой театр, Третьяковын галерей, Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрмитаж, Гэгээн Исаакийн цогчин дуган зэрэг нь жил бүр олон сая жуулчныг татдаг дэлхийд алдартай Оросын соёлын дурсгалт газрууд юм. Гэхдээ эдгээр нь үзэх ёстой зүйлүүдийн жагсаалтын зөвхөн өчүүхэн хэсэг юм. Оросын 30 дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. ЮНЕСКО-н жагсаалтад Кремль болон Улаан талбайгаас гадна Новгородын дурсгалын хөшөө, Суздаль, Владимирын цагаан хөшөө, Гэгээн Сергиевийн Ариун Гурвалын сүм, Байгаль нуур, Камчаткийн галт уул, Алтайн алтан уулс, Новодевич хийд, Курскийн булан болон бусад газар багтдаг. Олон их сургууль оюутнууддаа зориулж аялал зохион байгуулдаг. Оросын эртний 8 хотыг холбосон тойрог болох Алтан цагиргаас эхлээд Транссибирийн төмөр замын домогт маршрут гээд аялах газрын сонголт бараг дуусашгүй.