ЭЗДС-ын 2020 оны шилдэг таван хөтөлбөр

ЭЗДС-ын 2020 оны шилдэг таван хөтөлбөр
© HSE University

Эдийн засгийн дээд сургууль Оросын нэр хүндтэй их сургууль юм. ЭЗДС нь анхандаа эдийн засгийн чиглэлээр мэргэшүүлж байсан боловч дараа нь сургалтын чиглэлүүдийнхээ жагсаалтыг нэлээд өргөжүүлсэн. Бүх түвшний хамгийн эрэлттэй таван хөтөлбөрийн мэдээллийг үзнэ үү.

  1. Бакалаврын хөтөлбөр “'Эдийн засаг” 

  2. ЭЗДС-ын хамгийн эрэлттэй хөтөлбөрүүдийн нэг болох “Эдийн засаг”-ын хөтөлбөрт энэ жил 1,300 оюутан элссэний 200 гаруй нь гадаад иргэд юм. 50 профессор хичээл заадаг. Сургалтын хэл нь Орос хэл бөгөөд зарим хичээлийг Англи хэлээр заадаг. Суралцах хугацаа: дөрвөн жил. Оюутнууд энэ хугацаанд математик, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр чанартай сургалтад хамрагдаж, судалгаа, төлөвлөлт хийх, багаар ажиллах туршлагатай болдог. Оюутнуудын 25-с дээш хувь нь ЭЗДС-ийн хамтарсан Европ дахь их сургуулиудад дадлага хийдэг. ЭЗДС-ын олон төгсөгч Стэнфордын их сургууль, Нью-Йоркийн их сургууль, Брауны их сургууль, Лондонгийн Бизнесийн сургууль гэх мэт олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад элсдэг.

    Сургалтын чиглэл:

    Эдийн засаг ба менежмент

    Элсэлтийн шалгалтууд:

    Математик, Орос хэл

    Элсэлтийн шалгалтууд:

    Математик, Орос хэл

    Сургалтын төлбөр:  

    нэг жилд 580,000 рубль

  3. Бакалаврын хөтөлбөр “Програм хангамжийн инженерчлэл” 
  4. Энэхүү хөтөлбөр нь онол, дадлагыг нэгтгэсэн бөгөөд дэлхийн интернет салбарт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах програм хангамж хөгжүүлэгч, архитекторуудыг сургахад чиглэдэг. Оюутнууд математикийн дүн шинжилгээ, дискрит математик, магадлалын онол зэрэгт төвлөрөхийн зэрэгцээ програмчлалын мэргэжлийн чиглэлээр сурч, тэргүүлэх факультетын мэргэжилтнүүдийн удирдлага дор төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын үндсэн хэл нь Орос хэл бөгөөд зарим хичээлийг Англи хэлээр заадаг. Суралцах хугацаа: дөрвөн жил. Энэхүү хөтөлбөр нь онол, дадлагыг нэгтгэсэн бөгөөд дэлхийн интернет салбарт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах програм хангамж хөгжүүлэгч, архитекторуудыг сургахад чиглэдэг. Оюутнууд математикийн дүн шинжилгээ, дискрит математик, магадлалын онол зэрэгт төвлөрөхийн зэрэгцээ програмчлалын мэргэжлийн чиглэлээр сурч, тэргүүлэх факультетын мэргэжилтнүүдийн удирдлага дор төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын үндсэн хэл нь Орос хэл бөгөөд зарим хичээлийг Англи хэлээр заадаг. Суралцах хугацаа: дөрвөн жил. Төгсөгчид нь Yandex, Kaspersky Lab, Google, Microsoft, Bing гэх мэт Оросын болон олон улсын тэргүүлэгч компаниуд, банк, засгийн газрын байгууллагуудын Мэдээллийн технологийн хэлтэст програм хөгжүүлэгч, архитектораар ажилладаг.

    Сургалтын чиглэл: 

    Мэдээлэл зүй ба компьютерын технологи

    Элсэлтийн шалгалт: 

    Математик, Орос хэл, Англи хэл

    Сургалтын төлбөр: 

    нэг жилд 550,000 рубль

    Боловсролын түвшин: 

    Програм хангамжийн инженерчлэлийн бакалаврын зэрэг

  5. Магистрын хөтөлбөр  “'Өгөгдлийн шинжлэх ухаан” 
  6. Энэхүү Англи хэлтэй хөтөлбөр нь одоо ашиглаж буй өгөгдлийн олборлолт, машин сургалтын технологид төвлөрөхийн зэрэгцээ математик загварын анализ ба дизайн, алгоритм, өгөгдөлд дүн шинжилгээ хийх програмыг багш нарын удирдамжийн тусламжтайгаар судлах боломж санал болгосноороо онцлог юм. Өгөгдлийн дүн шинжилгээ ба хиймэл оюун ухааны сургууль, Их өгөгдөл болон мэдээлэл хайх сургууль, Yandex компанитай хамтарсан факультет, Нэгдсэн системийн загварчлалын технологийн факультетын багш нар лекц уншдаг. Суралцах хугацаа: хоёр жил. Төгсөгчид өгөгдөл хайх, цуглуулах, хадгалах, бэлтгэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах зэрэг ур чадвартай болно.

    Сургалтын чиглэл: 

    Математик болон механик

    Элсэлтийн шалгалт: 

    Элсэгчид портфель үүсгэх, математик ба мэдээлэл зүйн анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай

    Сургалтын төлбөр: 

    нэг жилд 390,000 рубль

    Боловсролын зэрэг: 

    Хэрэглээний математик ба мэдээлэл зүйн магистрын зэрэг

  7. Магистрын хөтөлбөр  “Орос судлал” 
  8. ЭЗДС энэхүү Англи хэлтэй магистрын хөтөлбөрийг 2019 онд эхэлсэн. Тус хөтөлбөр нь орчин цагийн Орос улсын талаар онол, дадлагын цогц мэдлэг өгөх зорилготой. Хөтөлбөр нь Оросын компаниудад ажиллах, тус улсын тухай ойлголттой болохоор төлөвлөсөн хүмүүст зориулагдсан болно. Хөтөлбөр нь улс төрийн анхан шатны хичээл, Оросын улс төр, эдийн засаг, бизнес, соёл гэсэн гол багц хичээлүүдийг нэгтгэсэн.

    Суралцах хугацаа: 

    хоёр жил.

    Сургалтын чиглэл: 

    Улс төр судлал ба бүс нутаг судлал

    Элсэлтийн шалгалтууд:

    Гадаад оюутнууд портфель бэлдэх ёстой

    Сургалтын төлбөр: 

    нэг жилд 390,000 рубль

    Боловсролын түвшин: 

    Улс төр судлалын магистрын зэрэг

  9. Эдийн засгийн Англи хэлний бэлтгэл хөтөлбөр

Тус хөтөлбөр нь оюутнуудыг Англи хэлээр эдийн засгийн чиглэлээр дээд боловсролын түвшинд сурахад бэлтгэдэг. Мөн эдийн засаг, санхүүгийн анхан шатны мэдлэг олгож, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг. Хичээлийн хөтөлбөр нь Англи хэлний сургалт, мэргэжлийн тодорхой модулиудыг хослуулдаг. Энэхүү суурь хөтөлбөрийг дүүргэсэн бүх оюутнууд ЭЗДС-ын боловсролын түвшний хөтөлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.Суралцах хугацаа: Хоёрдугаар сараас Наймдугаар сар. Та 2021 онд элсэх хүсэлтээ илгээх боломжтой.

Элсэлтийн шалгалт: 

Англи хэл, математик

Гэрчилгээ: 

төгсөлтийн гэрчилгээ

Сургалтын төлбөр:  

150,000 рубль (нэмэлт зардал: визийн төлбөр, дотуур байранд байрлах, эмнэлгийн даатгал, сургалтын материал)

ЭЗДС-ын мэргэжлийн боловсролын түвшний хөтөлбөрт элсэгчид илгээх шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг эндээс үзнэ үү. ЭЗДС-ын Зөвлөх төв олон улсын элсэгчдэд 2020 оны 8-р сарын 14-ний дотор их сургуулийн вебсайтад байршуулах ёстой бичиг баримтаа бэлдэхэд нь тусална. Элсэлтийн шалгалт, ярилцлагыг онлайнаар явуулдаг. Шалгалтын хуваарийг ЭЗДС-ын вебсайтаас авах боломжтой.

ЭЗДС-ын төлөөлөгчидтэй холбогдох эсвэл хүсэлт илгээхийн тулд манай вебсайтад хувийн бүртгэл үүсгэнэ үү. Та ажлын арван өдрийн дотор хариу авна.thin ten workdays.


Хуваалцана уу