Оросын их сургуулиудад Орос хэл сурах боломж

Оросын их сургуулиудад Орос хэл сурах боломж
© FEFU

Орос хэл сурах нь олон улсын оюутнуудын дунд түгээмэл байдаг. Орос хэлний сургалтын хувилбаруудын тоймыг доор дурьдсан.

Суралцагчдын зорилго харилцан адилгүй байдаг: зарим хүмүүсийн хувьд гадаад хэл сурах нь хобби байхад зарим нь Орос хэлтэй хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж, зарим нь Орос хэлийг өөрийн мэргэжлийн ажил болгохоор төлөвлөдөг. Эхний тохиолдолд зайны сургалтад хамрагдахад хангалттай. Танхимын сургалт нь Орос хэлээр зэрэг эзэмшихээр төлөвлөж буй хүмүүст зориулагдсан. Орос хэлний мэргэжилтэн болохын тулд та бакалавр эсвэл магистрын зэрэгтэй болох ёстой.

Онлайн сургалт

Oнлайн сургалтууд нь Орос хэл сурах хүсэлтэй боловч Орост ирж чадахгүй байгаа хүмүүст зориулагдсан. Та дэлхийн аль ч өнцөг булангаас онлайн сургалтад хамрагдах боломжтой: Та интернетэд нэвтрэх боломжтой компьютертой байхад л болно. Оросын хэд хэдэн их сургууль ийм сургалт явуулдаг.

Жишээлбэл, Өмнөд Уралын улсын их сургууль Нээлттэй, зайны боловсролын дээд сургуулийн дэргэдэх Орос хэлийг хоёр дахь хэл болгон судлах тэнхимээс боловсруулсан Нийтэд нээлттэй онлайн авиа зүйн сургалт санал болгодог Виртуал хэлний лаборатори бол ӨУрУИС-ын бас нэг бүтээгдэхүүн юм. Энэ нь таны дуудлагыг шалгаж, таны Орос үгийн дуудлага зөв эсэхийг мэдэх боломжтой.

Эдийн засгийн дээд сургууль “Орос хэлийг хоёр дахь хэл болгон сурах” (видео сургалт, А1 түвшин), “Орос хэлийг гадаад хэлээр” (видео сургалт, А2 түвшин), “Таны хэлснээр” Орос хэлний ярианы онлайн сургалт (B1 + түвшин) үнэгүй онлайн сургалт санал болгодог.

Оросын улс түмний найрамдлын их сургууль “Орос хэлийг эхнээс нь сурах”, “Бид бүх дэлхий ертөнцтэй Орос хэлээр харьцдаг”, болон “Орос хэлний үйл үгийг үйл хөдлөлөөр дүрслэх”. зэрэг үнэгүй онлайн сургалт санал болгодог.

Үндэсний судалгааны цөмийн их сургууль «МИФДС» дараах хоёр үнэгүй онлайн сургалтыг явуулдаг: “Орос хэлийг хоёр дахь хэл болгон сурах (эрдэм шинжилгээний хэв маяг)” ба “Орос, Англи хэлээр эрдмийн ажил бичих.”

Үндэсний судалгааны технологийн их сургууль «МИСиС» Оросын инженерчлэлийн их сургуулиудад элсэхээр төлөвлөж буй гадаад иргэдэд “Инженерчлэлийн мэргэжлийн Орос хэлний сургалт” санал болгодог. Хэлний мэдлэгийн түвшин нь B1 эсвэл түүнээс дээш байх ёстой.

susu_russian.jpg
© SUSU

Орос хэлний танхимын сургалтууд

Танхимын сургалтууд нь хэлийг орчинд нь сургах байдлаар илүү эрчимтэй байдлаар хичээллэдэг. Олон сургалт тодорхой мэргэжлийн үгсийн санг гүнзгийрүүлэн судлахад чиглэдэг. Суралцагчдад богино хугацааны (хоёр долоо хоног болон түүнээс дээш), А1 - С1 түвшины урт хугацаатай олон түвшний сургалтууд санал болгодог. Заримдаа хэлний сургалтуудыг мэргэжлийн үндсэн хөтөлбөрт багтаадаг (жишээлбэл, оюутнууд зөвхөн хэл төдийгүй цаашдын сургалтад шаардлагатай тодорхой сургалтын чиглэлээр судалдаг). Энэ төрлийн сургалтыг гадаад иргэдийн Бэлтгэл факультетаас зохион байгуулдаг. Бэлтгэл факультетын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Зарим их сургууль Орос хэлний сургалт, Орос хэлтэй соёлын хөтөлбөрөөс бүрдсэн Орос хэлний зуны сургууль санал болгодог.

Казанийн холбооны их сургууль 9 сарын 1, 2 сарын 10-наас эхлэн гадаад иргэдэд зориулсан 12 болон 18 сарын Орос хэлний сургалт зохион байгуулдаг. Сургалтын төлбөр: Нэг жилийн хөтөлбөр 115,200 рубль (1,772 ам. доллар), 18 сарын хөтөлбөр 172,900 рубль (2,646 ам. доллар).

Өмнөд Уралын улсын их сургууль Орос хэлээ сайжруулах хүсэлтэй оюутнуудад “Орос хэлийг тусгай зорилгоор сурах (252 цаг, 30,000 рубль/461 ам. доллар) ба “ Мэргэжлийн харилцааны Орос хэл” (360 цаг, 40,000 рубль/615 ам. доллар) зэрэг хэд хэдэн сургалт санал болгодог.

Эдийн засгийн дээд сургууль бүх түвшины 504 цагийн Орос хэлний сургалт зохион байгуулдаг. Адил түвшний мэдлэгтэй хүмүүстэй бүлэг болгон хуваадаг. Суралцах хугацаа: 2020 оны 2 сараас 2020 оны 7 сар хүртэл (нэг семестр). Сургалтын төлбөр: 96,400 рубль (1,483 ам. доллар).

Томскийн политехникийн их сургууль мэдлэгийн түвшин, бүлгийн хэмжээ, эрчимжүүлсэн байдал, суралцах хугацаа зэргээс шалтгаалан Орос хэлний анхан болон дунд шатны суралцагчдад зориулсан олон сургалт зохион байгуулдаг (хамгийн бага хугацаа нь арван хичээлийн цаг). Сургалтын төлбөр: шалгуур үзүүлэлтүүдээс хамааран цагт 300-850 рубль (4- 13 ам. доллар).

Петрозаводскийн улсын их сургууль 4-16 долоо хоногийн хугацаатай хэлний сургалтууд санал болгодог. Сургалтын төлбөр (суралцах хугацаа ба бүлгийн хэмжээнээс хамааран): 28,000 - 402,200 рубль (431 ам. доллар - 6,188 ам. доллар).

tpu_7K4A3338.JPG
© TPU

Оросын улс түмний найрамдлын их сургууль 44,280 рублийн (682 ам. доллар) төлбөртэй найман долоо хоногийн эрчимжүүлсэн "Орос хэлийг хоёр дахь хэл болгон сурах" сургалт, 34,000 рублийн (551 ам. доллар) төлбөртэй "Орос хэлээр ярьцгаая" зуны хоёр долоо хоногийн сургалт санал болгодог.

Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (УЦТДС) олон төрлийн богино хугацааны зуны сургалт санал болгодог: "Орос хэл ба Оросын соёлын өв" (2020 оны 6 сарын 29 - 7 сарын 5, сургалтын төлбөр: 15,000 рубль (231 ам. доллар), "Орос хэл Оросын соёлын үнэт эрдэнэс", 2020 оны 6 сарын 29 - 7 сарын 12, сургалтын төлбөр: 30,000 рубль (461 ам. доллар), "Эхлэн суралцагчдад зориулсан Орос хэлний эрчимжүүлсэн сургалт (А1 түвшин)", "Орос хэлний дунд шатны эрчимжүүлсэн сургалт" (A2-B1 түвшин), 2020 оны 8 сарын 3-30, төлбөр: 40,000 рубль (615 ам. доллар). B2 ба түүнээс дээш түвшний адил хугацаатай сургалтын төлбөр 30,000 рубль (462 ам. доллар). УЦТДС-ын бүх сургалтад дурсгалт газруудаар олон аялал хийх замаар танхимаас гадуур суралцах аялал (төлбөрт багтсан), эрэл хайгуул хийх, сургалтууд багтдаг.

Сибирийн холбооны их сургуулийн “Орос хэлний зуны сургалт” (160 цагийн хичээл) нь хэлний мэдлэгийн түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулагдсан болно. Хичээл нь 7 сарын 1-ээс 8 сарын 31 хүртэл явагдана. Сургалтын төлбөр: 35,000 рубль (538 ам. доллар).

TRKI шалгалтад бэлтгэх ба шалгалт өгөх

Та Орос хэлний мэдлэгээ нотлохын тулд Орос хэлний шалгалт (TRKI) өгөх ёстой. Оросын зарим их сургуулиудад TRKI шалгалтад бэлтгэх сургалт явуулж, шалгалт авдаг албан ёсны TRKI шалгалтын төвүүд байдаг.

Жишээлбэл, TRKI шалгалтыг Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн их сургуулийн шалгалтын төвд өгөх боломжтой. Түүнчлэн оюутнуудыг TRKI-1, TRKI-2 шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг. Сургалт таван хичээлээс бүрдэх бөгөөд тус бүр нь хоёр цаг үргэлжилдэг. Сургалтын төлбөр: 4,200 рубль (60 евро). Тус их сургууль нь урт хугацааны TRKI-1 шалгалтад бэлтгэх сургалт. зохион байгуулдаг. Суралцах хугацаа арван сар; сургалтын төлбөр 170,000 рубль (2,615 ам. доллар).

susu_02.jpg
© SUSU

Томскийн политехникийн их сургуульд TRKI шалгалтын төв бас байдаг. Тус их сургууль TRKI шалгалтад бэлтгэх зорилгоор бүх түвшний (A1, A2, B1 ба B2) 36 цагийн эрчимжүүлсэн сургалт явуулдаг. Сургалтын төлбөр: бүлгийн сургалтад хамрагдахад 10,800 рубль (166 ам. доллар); ганцаарчилсан нэг цагийн сургалт 850 рубль. Оросын улс түмний найрамдлын их сургууль 38,500 рублийн (592 ам. доллар) төлбөртэй TRKI-1 шалгалтын хоёр долоо хоногийн сургалт санал болгодог. Оюутнууд сургалтаа дүүргэсний дараа ОУТНИС-ын TRKI төвд шалгалт өгөх боломжтой. Мөн TRKI шалгалтыг Петрозаводскийн улсын их сургуулийн Хэл шинжлэлийн төвд өгөх боломжтой.

Сибирийн холбооны их сургууль гадаад иргэдэд зориулсан TRKI-1, TRKI-2 шалгалтад бэлтгэх, шалгалтын төв ажиллуулдаг. TRKI шалгалтад бэлтгэх 18 цагийн эрчимжүүлсэн сургалтын төлбөр 2,200 рубль (34 ам. доллар).

HЭдийн засгийн дээд сургууль 96,400 рублийн (1,483 ам. доллар) төлбөртэй TKRI шалгалтад бэлтгэх танхимын сургалт санал болгодог. ЭЗДС-ын мэргэжилтнүүд Орос хэлний онлайн шалгалт; боловсруулсан. Элсэгчид хэлний түвшингээ үнэлүүлэхийн тулд тус шалгалтыг өгөх боломжтой: Үүнтэй төстэй онлайн шалгалтыг Үндэсний судалгааны цөмийн их сургуулийн «МИФИ» вебсайтад нэвтэрч өгөх боломжтой:

Орос хэлийг мэргэжил болгож сурах

Орос хэлийг өөрийн мэргэжил болгохын тулд та бакалавр эсвэл магистрын хөтөлбөр дүүргэж, дээд боловсрол эзэмших ёстой. Оросын олон их сургууль олон улсын оюутнуудад энэ боломжийг олгодог.

Казанийн холбооны их сургуулийн бакалаврын хөтөлбөрт хэл шинжлэлийн чиглэлээр дөрвөн жил сурах шаардлагатай. Сургалтын төлбөр нь нэг жилд 142,500 рубль (2,192 ам. доллар). Бакалаврын хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа хоёр жил; сургалтын төлбөр нь нэг жилд 162,000 рубль (2,492 ам. доллар).

Сибирийн холбооны их сургуулийн Хэл шинжлэлийн ухаан, хэлний харилцааны сургууль нэг жилд 194,720 рублийн (2,303 ам. доллар) төлбөртэй хэл шинжлэлийн чиглэлээр бакалаврын хөтөлбөр санал болгодог. Суралцах боломжтой мэргэжил нь “Олон улсын оюутнуудад зориулсан Орос, Англи хэл.”

ӨУрУИС “Орос хэлийг хоёр дахь хэл болгон сурах” хэл шинжлэлийн ухааны бакалаврын хөтөлбөр санал болгодог.” Сургалтын төлбөр: нэг жилд 130,860 рубль (2,013 ам. доллар).

мфти_73dyfXTKOwA.jpg
© MIPT

Новосибирскийн улсын их сургууль нь магистрын хөтөлбөрийн олон улсын оюутнуудад зориулсан “Орос хэл, утга зохиол, соёл" цогц соёлын хөтөлбөр боловсруулсан.” Тус сургууль хүмүүнлэгийн ухааны чиглэлээр сайн мэдлэг эзэмшсэн багш, орчуулагчдыг бэлтгэдэг. Тэд Орос улстай харилцдаг хамтарсан үйлдвэр, соёлын байгууллагуудад ажиллах боломжтой. Сургалтын төлбөр: нэг жилд 3,000 (195,000 рубль).

Оросын улс түмний найрамдлын их сургууль багш нарт зориулсан “Орос хэлийг гадаад хэл болгон сурах” магистрын хөтөлбөртэй. Суралцах хугацаа хоёр жил; сургалтын төлбөр: ТУХН-ийн орнуудын иргэд нэг жилд 265,000 рубль, бусад орны иргэд нэг жилд 4,100 ам. доллар.

2019 онд Үндэсний судалгааны технологийн их сургууль «МИСиС» "Дижитал орчинд хоёр дахь хэл заах, сурган хүмүүжүүлэх төлөвлөгөө" олон улсын хэл шинжлэлийн бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт Орос хэлийг гадаад хэл болгон заах сургалтыг багтаасан. Сургалтын төлбөр: нэг жилд 225,000 рубль (3,461 ам. доллар).

Таны сонгосон их сургуулиас үл хамааран Орос хэл сурах, ялангуяа өөрийн мэргэжил болгон сурахаар төлөвлөж байгаа бол хамгийн тохиромжтой газар нь мэдээж Орос улс юм. Та тохирох хөтөлбөрөө сонгосны дараа вебсайтдаа нэвтэрч их сургуульд элсэх хүсэлт гаргаарай. Хүсэлт илгээхэд үнэ төлбөргүй. Их сургуулийн зүгээс танд ажлын арав хоногийн дотор хариу илгээнэ.

Хуваалцана уу