2020 оны зуны сургууль

2020 оны зуны сургууль
© LETI

Оросын их сургуулиуд жил бүр гадаад иргэдэд зориулсан богино хугацаатай хөтөлбөрүүд зохион байгуулдаг. Энэхүү нийтлэлд энэ зун зохион байгуулагдах сургалтуудын тухай онцолсон болно.

Хүмүүнлэгийн ухаан

Орос хэл, соёлын зуны эрчимжүүлсэн сургууль

И. Кантын нэрэмжит Балтийн холбооны их сургууль

Суралцах хугацаа: 7 сарын 27 - 8 сарын 21

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 1-ний өдөр

Сургалтын хэл: Орос хэл

Сургалтын төлбөр: 50,000 рубль (Орос улсын визийн урилга авахад дэмжлэг үзүүлэх, сургалт, дотуур байранд амьдрах, дурсгалт газруудын аялал багтана)

Энэхүү сургууль нь өдөр тутмын Орос хэл эзэмшиж, Оросын соёлд суралцах хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Оюутнууд өдөр бүр тус бүр 90 минутын гурван хичээлд оролцдог бөгөөд өргөн хүрээг хамарсан соёлын хөтөлбөр нь мастер анги, хотын аялал, музей үзэх, Калининградын гаднах далайн эргийн аялал зэргээс бүрддэг.

Орос хэл, соёлын зуны сургууль

ИТМО их сургууль (Санкт-Петербург)

Суралцах хугацаа: 7 сарын 1 - 28

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 24-ний өдөр

Сургалтын хэл: Орос, Англи

Сургалтын төлбөр: нэг долоо хоног: 200 евро; хоёр долоо хоног: 300 евро; гурван долоо хоног: 450 евро; дөрвөн долоо хоног: 600 евро.

Сургууль нь хэд хэдэн модулиас (нэг модуль нь нэг долоо хоног үргэлжилдэг, ECTS-ийн 2 кредит авдаг) бүрддэг бөгөөд та суралцах хугацаа, ярианы Орос хэл, хэлц үг, дүрмийн хичээл, Оросын кино театр, театр, уран зохиол, түүх, Оросын рок хөгжим, Орос хэлний шалгалтад (TRKI) бэлтгэх гэх мэт сонирхсон сэдвүүдээ сонгох боломжтой. Суралцагчид ямар ч мэдлэгийн түвшний бүлгүүдэд элсэх боломжтой.

susu_GOL_1199.jpg
© SUSU

Зуны орос хэл, соёлын сургууль

Казанийн холбооны их сургууль (Казань)

Суралцах хугацаа: 7 сарын 6 - 17

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 6-ны өдөр

Сургалтын хэл: Орос хэл

Сургалтын төлбөр: 25,000 рубль (сургалт, хэрэв байртай бол дотуур байранд 600 рублиэс дээш ханштай, эсвэл хүлээн авагч гэр бүлтэй тохиролцож төлбөр хийх боломжтой байр багтсан)

Энэхүү сургалт нь Орос хэлийг гадаад хэл болгон сурч буй оюутнуудад зориулагдсан. Сургалтын хөтөлбөр нь ярианы ур чадвар, унших, сонсох, бичих чадвар, дүрэм, авиа зүйд төвлөрдөг. Мөн бүс нутаг судлал, Оросын утга зохиол, соёлын чиглэлээр сургалт явуулдаг. Оюутнууд Казань хотоор аялж, Кремль хот, хуучин Татар тосгонд зочилж, Орос оюутнуудтай уулзаж, сэдэвчилсэн үдэшлэг, уралдаан тэмцээнд оролцоно.

Оросын зун

Лобачевскийн их сургуул (Нижний Новгород)

Суралцах хугацаа: 7 сарын 6 - 24

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: Европын Холбооны улсуудын иргэд - 6 сарын 20; бусад орны иргэд - 5 сарын 21-ний өдөр

Сургалтын төлбөр 35,000 рубль (сургалт, соёлын хөтөлбөр багтсан).

Орос улсын тухай илүү ихийг мэдэхийг хүсэж буй оюутнуудыг урьж байна. Орос хэлний эрчимжүүлсэн сургалтыг бүх түвшний бага хүнтэй бүлгүүдэд зориулж явуулдаг. Хичээлүүдийг хэл шинжлэлийн ухаан, сэтгэл зүй, соёлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд заадаг. Уламжлал ёсоор оюутнуудад зориулсан соёл, үзвэр үйлчилгээний хөтөлбөр ихтэй байдаг: Нижний Новгород нь олон түүхэн газар, музей, гайхалтай усан далан, сайхан ресторануудтай.

лети_03.jpg
© LETI

Орос хэлний зуны сургууль

Новосибирскийн улсын их сургууль (Новосибирск)

Суралцах хугацаа: 6 сарын 1 - 8 сарын 14

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 4 сарын 10-ны өдөр

Сургалтын хэл: Орос хэл

Сургалтын төлбөр: 320 евро (хоёр долоо хоног) - 1,300 евро (11 долоо хоног).

Тус хөтөлбөрийн зорилго нь Орос хэлийг бага хүнтэй бүлэгт сонирхолтой болон эрчимтэй сурах юм. Та сургалтын хугацааг 2 - 11 долоо хоног хүртэл сонгож болно. Оюутнууд Оросын алдартай эрдэм шинжилгээний төв болох Академгородокт амьдардаг (оюутны дотуур байранд амьдарвал байрны төлбөр нэмж төлдөг). Сургуульд сурсан хүмүүст сургалт төгссөн гэрчилгээ олгоно.

Орос хэлний зуны сургууль

Сибирийн холбооны их сургууль (Красноярск)

Суралцах хугацаа: 7 сарын 13 - 31

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 31-ний өдөр

Сургалтын хэл: Орос, Англи, Испани

Сургалтын төлбөр: 500 евро (сургалт, СХИС-ын оюутны хотхонд байрлах байр, дурсгалт газруудын аялал багтсан).

Олон улсын оюутнууд СХИС-ын чадварлаг багш нар багшилдаг гурван долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагддаг. Орос хэл сурагчдын анхан ба дунд түвшний бүлгийнхэн 72 цагийн хөтөлбөрт хамрагддаг. Үлдсэн хугацааг хүмүүсийн хоорондын харилцаа, үзвэр үйлчилгээ, соёлын хөтөлбөрт зориулдаг.

urfu_6W5A6307.jpg
© UrFU

"Сибирийн баярууд" Орос хэл, соёлын зуны сургууль

Үндэсний судалгааны Томскийн политехникийн их сургууль (Томск)

Суралцах хугацаа: 7 сарын 13-31, 8 сарын 3-21

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 29-ны өдөр

Сургалтын хэл: Орос хэл

Сургалтын төлбөр: 30,000 рубль (сургалт багтсан); элсэлтийн төлбөр: 75 евро, соёлын хөтөлбөрийн хураамж: ойролцоогоор 6,000 рубль.

ТПИС-ын богино хугацаатай хөтөлбөр нь Орос хэл сурах хурдан бөгөөд үр дүнтэй арга юм. Тус хөтөлбөр нь анхлан суралцагч болон цаашид мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж буй хүмүүст зориулагдсан. Бага хүнтэй бүлгүүд хичээллэдэг тул багш зуны сургуулийн сурагч бүрд хангалттай анхаарч чаддаг. Хөтөлбөрт дурсгалт газруудаар аялах аялал, Сибирийн өвөрмөц байгальд зугаалах, сонирхогчдын клубын үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, мастер класс гэх мэт багтдаг. Зуны сургуульд суралцагчид TORFL олон улсын шалгалтад (A1 - C2 түвшин) бэлтгэх, шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд албан ёсны гэрчилгээ авах боломжтой.

“Орос улсыг бодитоор судлах” зуны сургууль

Уралын холбооны их сургууль (Екатеринбург)

Сурах хугацаа: 8 сарын 3-9, 8 сарын 3-16

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 6 сарын 15-ны өдөр

Сургалтын хэл: Russian, English

Сургалтын төлбөр: 35,000 рубль (нэг долоо хоног); 65,000 рубль (хоёр долоо хоног).

Орос хэлний талаар илүү ихийг мэдэж, жинхэнэ Орос орныг таньж мэдэхийг хүсвэл Уралын холбооны их сургуульд ирээрэй. Богино хугацаатай хөтөлбөр нь тухайн орны соёл, олон зуун жилийн түүхийн талаар ойлголт өгч, мэдлэг чадвараа дээшлүүлэх, Уралын бүсийн Оросуудын зан чанар, амьдралын хэв маягийн талаар илүү ихийг мэдэхэд тусалдаг. Оюутнууд сургалтаа дүүргээд зуны сургуулийн гэрчилгээ, дөрвөн кредит авдаг.

Инженерчлэл

spbpu_DSC_6076.jpg
© SPbPU

“Сансрын технологи” олон улсын политехникийн сургууль

Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн их сургууль (Санкт-Петербург)

Суралцах хугацаа: 7 сарын 6 - 17

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: Европын Холбооны улс, Иран, Энэтхэг, бусад визгүй зорчих улс орнуудын иргэдийн хувьд 6 сарын 8; Бусад орны оршин суугчдын хувьд 4 сарын 20 -ны өдөр.

Сургалтын хэл: Англи хэл

Сургалтын төлбөр: 3 сарын 23 хүртэл эрт бүртгүүлэгчдийн хувьд 510 евро; 3 сарын 23-ны өдрөөс хойш 540 еврогийн тогтмол төлбөртэй. Сургалт, дотуур байранд нэг шөнө 7-10 еврогийн төлбөртэй байрлах үнэ багтсан.

Тус хөтөлбөр нь сансрын инженерчлэлийн дэвшилтэт техник, сансар судлалын үндсэн физикийн зарчимд чиглэдэг. Түүнчлэн сансрын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, анхлан суралцагчдад зориулсан зургаан цагийн эрчимжүүлсэн Орос хэлний сургалтыг багтаасан. Оюутнууд Санкт-Петербург хотоор явган болон завиар аялж, Эрмитаж, Петерхоф, Кэтриний ордонд зочилдог.

Хиймэл оюун ухааны танилцуулга: Арга, загвар, алгоритм

Эдийн засгийн дээд сургууль (Москва)

Суралцах хугацаа: 6 сарын 22 - 7 сарын 14

Элсэх хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: Европын Холбооны бус улс орнуудын иргэдийн хувьд 4 сарын 3; Европын Холбоо болон визгүй зорчих орнуудын иргэдийн хувьд 5 сарын 10-ны өдөр;

Сургалтын хэл: Англи хэл

Сургалтын төлбөр: 388 евро, элсэх хүсэлт боловсруулахад 43 евро нэмж төлнө.

Оюутнууд хиймэл оюун ухааны үндэстэй танилцаж, машин сургалт, мэдрэлийн сүлжээ, дүрс таних гэх мэт олон зүйлийг сурах болно. Програмчлалын ур чадвартай байх хэрэгтэй боловч заавал байх шаардлагагүй. Суралцах хугацаа: 16 цагийн танхимын сургалт. Сургалт дууссаны дараа ECTS-ийн 2 кредит олгоно. Энэ бол ЭЗДС-ын зуны их сургуулийн сургалт юм. Математикаас хэл шинжлэл хүртэл төрөл бүрийн чиглэлээр богино хугацаатай 30 хөтөлбөрүүдийг санал болгодог.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр

Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (УЦТДС) (Санкт-Петербург)

Суралцах хугацаа: 7 сарын 6-19

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: визгүй зорчих орнуудын иргэд эсвэл Оросын виз эзэмшигчдийн хувьд 6 сарын 15 хүртэл; Европын Холбооны улсуудын иргэдийн хувьд 6 сарын 10; бусад орны иргэдийн хувьд 5 сарын 20-ны өдөр

Сургалтын хэл: Англи хэл

Сургалтын төлбөр: 30,000 рубль (шилжилт хөдөлгөөнд туслах, сургалт, сургалтын материал, дурсгалт газруудын аялал багтана).

Элсэхэд тавих шаардлага: Цахилгааны инженерчлэл, цахилгаан эрчим хүчний инженерчлэл, физик, материал судлалын чиглэлээр сурч буй бакалавр/магистрын зэргийн төгсөх курсын оюутнууд. Тус хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүч, фотоэлектрик, цахиурт суурилсан нарны эрчим хүчний модулийн үйлдвэрлэл ба туршилт, нарны цахилгаан станцын зураг төсөл ба үйл ажиллагааны тухай лекц, дадлага, лабораторийн ажил багтдаг.

Програмчлалын зуны сургууль

ИТМО их сургууль (Санкт-Петербург)

Суралцах хугацаа: 7 сарын 1 - 28

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: Европын Холбооны улсууд, Норвеги, Хятад, Энэтхэг, Япон, Латин Америкийн орнууд, Исландын иргэдийн хувьд 5 сарын 24; бусад орны иргэдийн хувьд 4 сарын 19-ны өдөр.

Сургалтын хэл: Англи хэл

Сургалтын төлбөр: 800 евро

ИТМО их сургуулийн сургалт амжилтад хүрэх замыг нээж өгдөг. Тус их сургуулийн баг нь олон улсын нэр хүндтэй мэдээллийн технологийн тэмцээнүүдэд байнга тэргүүн байр эзэлдэг. Програмчлалын зуны сургууль бол тухайн газартаа чадвараа сайжруулж, тэргүүлэгчидтэй уулзах сайхан боломж юм. Мөн програмчлалын асуудлуудыг шийдвэрлэх болон компьютер суурилсан зааварчилгааны хоёр модультай. Бакалавр, магистр, аспирантурын зэргийн төгсөх курсын оюутнуудыг тус сургалтад урьж байна.

itmo_buddy4.jpg
© ITMO

Андройдын апликэйшнүүдийг хөгжүүлэх, их өгөгдөл ашиглах

Лобачевскийн их сургууль (Нижний Новгород)

Суралцах хугацаа: : 7 сарын 20 - 8 сарын 16

Элсэх хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 5 сарын 21-ний өдөр

Сургалтын хэл: Англи хэл

Сургалтын төлбөр: 45,000 рубль

Тавигдах шаардлага: Мета анализ, магадлалын онол, Java, XML програмын мэдлэгтэй байх; B2 ба түүнээс дээш түвшний Англи хэлний мэдлэгтэй байх. Хөтөлбөр нь Андройд аппликэйшн хөгжүүлэх үндэс, оюун ухааны дүн шинжилгээ хийх, Их өгөгдөл ашиглахад чиглэдэг. Мөн оюутнууд Орос хэл, Орос улсын түүх, соёлыг судална.

Та эдгээр сургуулиудын аль нэгийг сонирхож байна уу? Их сургуультай холбогдохын тулд холбоос дээр дарж, хувийн бүртгэл үүсгээрэй. Элсэх хүсэлтийг бөглөөд их сургуулиа сонгоорой. Хөтөлбөрийн нэрийг бүү мартаарай. Их сургууль танд ажлын арав хоногийн дотор хариу илгээнэ.

Хуваалцана уу