МИСиС-ийн 2020 оны шилдэг 5 хөтөлбөр

МИСиС-ийн 2020 оны шилдэг 5 хөтөлбөр
© MISIS

Үндэсний судалгааны технологийн их сургууль «МИСиС» төмөрлөг боловсруулах болон уул уурхайн инженер бэлтгэх чиглэлээр мэргэшсэн. Олон улсын оюутнууд бусад мэргэжлээр сурах болон бүх түвшний 200 гаруй хөтөлбөрт хамрагдах боломжтой. Шилдэг таван хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг үзнэ үү.

  1. “Дэвшилтэт металлын материал ба инженерчлэл” Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  2. Оюутнууд металлын материалыг боловсруулах, сайжруулах аргачлал, хайлшийн бүтэц болон шинж чанарыг өөрчлөх технологийг судална. Мөн тэд туршлагатай мэргэжилтнүүдийн хяналт дор судалгаа хийдэг. МИСиС-ын лабораториуд туршилт явуулахад шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг. Оюутнууд бүтцийн судалгаа, фазын диаграммд компьютерын дүн шинжилгээ хийх, деформац загварчлах, цутгах процесс болон бусад технологид орчин үеийн аргыг ашигладаг. Төгсөгчид нь өнгөт ба хар металлын үйлдвэрлэл, механик инженер, төмөрлөг боловсруулах, төмөр замын тээвэр, тоног төхөөрөмжийн инженер, автомашин үйлдвэрлэх, хөлөг онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэл, нисэх хүчний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.

    Сургалтын чиглэл:

    Материалын технологи

    Элсэлтийн шалгалтууд:

    Англи хэлээр мэргэжлийн чиглэлээр онлайн ярилцлага

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 265,000 рубль*.

    Боловсролын зэрэг:

    Магистрын зэрэг

  3. "Нарны эрчим хүчний шинжлэх ухаан ба материалууд" Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  4. Хоёр жилийн хугацаатай хөтөлбөр нь нарны эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тус хөтөлбөр уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нарны эрчим хүчийг цуглуулахад ашигладаг материал, системийг боловсруулах, ашиглах аргыг зааж сургахад чиглэдэг.

    Сургалтын чиглэл:

    Материалын технологи

    Элсэлтийн шалгалтууд:

    Англи хэлээр мэргэжлийн чиглэлээр шалгалт өгөх.

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 265,000 рубль*.

    Боловсролын зэрэг:

    Магистрын зэрэг

  5. "Инновацийн програмын систем: загварчлах, хөгжүүлэлт ба хэрэглээ" Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  6. Оюутнууд хүний үйл ажиллагааны олон салбарт шинэлэг програм хангамжийн систем зохион бүтээх, боловсруулах, хэрэглэх чиглэлээр сурна. Програм хангамж боловсруулах, объект болон үйл явцын математик загварчлал, компьютерын алгоритмыг судлах чиглэлээр Лекц, дадлагын хичээлийг арвин туршлагатай багш нар зааж, удирддаг. Төгсөгчид нь мэдээллийн технологи, банк санхүү, инженерчлэлийн үйлдвэрлэл гэх мэт салбарт эрэлттэй байдаг.

    Сургалтын чиглэл:

    Мэдээлэл зүй ба компьютерын ухаан

    Элсэлтийн шалгалтууд:

    Элсэгчид онлайн ярилцлага өгөхдөө хөтөлбөртэй холбоотой мэргэжлийн асуултад хариулах ёстой.

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 265,000 рубль*.

    Боловсролын зэрэг:

    Магистрын зэрэг

  7. “Маркшейдерийн зураг авалт” Орос хэлтэй мэргэжлийн хөтөлбөр
  8. Суралцах хугацаа таван жил зургаан сар; оюутнууд дэлхийн дотоод хэсэг, геофизик, геотехнологи, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, байгалийн нөөцийг боловсруулах, зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр сурдаг. Уул уурхайн мэргэшсэн маркшейдер нь барилга, уул уурхайн компаниуд (ил уурхай, чулуу олборлолт, шороон орд ашиглах гэх мэт) болон газрын тос, байгалийн хийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Төгсөгчид нь геологийн хайгуулын байгууллага, газар доорх төмөр зам, хонгил, байгууламж барьдаг барилгын компаниудад эрэлт хэрэгцээтэй байдаг).

    Сургалтын чиглэл:

    Хэрэглээний геологи, уул уурхайн инженерчлэл, газрын тос болон хийн бизнес, геодези.

    Элсэлтийн шалгалтууд:

    Орос хэл, математик, физик Шалгалтыг Canvas сургалтын менежментийн системд үндэслэн онлайн горимд авна.

    Сургалтын төлбөр:

    нэг жилд 242,000 рубль*.

    Боловсролын зэрэг:

    Мэргэжлийн зэрэг

  9. Үндсэн хөтөлбөр
  10. Орос хэл болон Инженер, технологи, байгалийн ухаан, эдийн засаг зэрэг мэргэжлийн чиглэлд эрчимжүүлсэн сургалт явуулдаг. Суралцах хугацаа: нэг жил (9 сарын 1-ээс 8 сарын 31-ны өдөр); долоо хоногт таван өдөр хичээллэнэ.

    Сургалтын төлбөр:

    150,000 рубль*.

    Гэрчилгээ:

    Үндсэн сургалтын төгсөлтийн гэрчилгээ

    *Сургалтын төлбөр 2019/2020. Шинэ төлбөрийн хэмжээг 2020 оны 6 сарын 1-ний өдөр батлахаар төлөвлөж байна.

    Боловсролын зэргийн хөтөлбөрт элсэхэд шаардлагатай бичиг баримт:

    • Паспортын 1-р хуудас болон нотариатаар батлуулсан Орос хэл дээрх орчуулга.

    • Өмнөх боловсролын баримт бичгийн хуулбар болон нотариатаар батлуулсан Орос хэл дээрх орчуулга.

    • Орос улсад сурахад шаардлагатай ХДХВ, сүрьеэ, гепатитын шинжилгээний хариуг хавсаргасан эмчийн магадалгаа болон нотариатаар батлуулсан Орос хэл дээрх орчуулга.

    • Англи хэлээр бичсэн өргөдөл болон дүгнэлт (Англи хэлтэй магистрын хөтөлбөрүүдэд).

    Боловсролын зэргийн хөтөлбөрт элсэх өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2020 оны 8-р сарын 10-ны өдөр. Бичиг баримт боловсруулахад багагүй хугацаа шаардлагатай тул олон улсын оюутнууд өргөдлөө эрт илгээхийг зөвлөж байна.

    Өргөдлөө МИСиС руу илгээхдээ хувийн бүртгэл үүсгэж, МИСиС-ын төлөөлөгчидтэй үнэ төлбөргүй холбогдоно уу. Танд ажлын арван хоногийн дотор хариу илгээнэ.

Хуваалцана уу