International Students Testimonials

Advantages of studying in Russia for foreign nationals

Liu Lin,

Өмнөд Уралын улсын их сургууль (үндэсний судалгааны их сургууль)

Ирээдүйн ажилд минь надад хэрэг болох мэдлэгийг олж авдаг

Би Өмнөд Уралын улсын их сургуульд Сэргээгдэх эрчим хүчний давхар зэргээр сурдаг. Ирээдүйн ажилд минь хэрэг болох мэдлэгийг би энд олж авдаг. Би анх Орос улсад ирээд, Хятадаас хэр и ялгаатай болохыг нь хараад алмайрч байлаа. Бүх зүйл өөр байсан: барилга байгууламж, хүмүүс, хүүхдүүд, зан ааш гээд. Эхэндээ би бүх зүйл энд хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байсан тул бага зэрэг сандарч байлаа. Гэхдээ удалгүй дасан зохицсон. Гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь орос хүмүүс: тэд маш их уриалагхан байсан. Хүнсний зүйлс худалдаж авахаар супермаркетад анх орж ирснээ санаж байна: соёлын ялгаа, төрөл зүйлс, танил бүтээгдэхүүн байхгүй байсан тул их будилж байв. Гэхдээ орос найзууд маань надад бүгдийг хэлж өгч, ерөнхийдөө надад үргэлж тусалдаг байсан. Өөр улсын соёл, уламжлал, зан заншлын талаар илүү ихийг олж мэдэх нь сонирхолтой байв. Багш нар ч гэсэн бидэнтэй идэвхтэй харилцаж, бид нарт аль болох сайн ойлгуулах, аль болох их материал заах арга замыг олохыг хичээдэг. Жишээлбэл лекцийн үеэр багш бидэнтэй харилцаж, илүү сайн ойлгуулах, илүү их зүйлийг заах арга замыг эрэлхийлж байсан. Хичээл заах болон шалгалт авах арга нь Азийн соёлоос өөр, ӨУрУИС-н хичээлүүд нь илүү амьд, ойлгомжтой байдаг. Дараагийн мөчид багш хэрхэг намайг гайхшруулахыг мэдэхгүй учраас хичээл бүр үргэлж сонирхолтой санагддаг!

Хуваалцана уу

Гэрчлэл

Батсайхан Ууганцэцэг
"Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал юм"
Цааш унших
Бүрэнтогтох Болормаа
"Оросын өргөн уудам нутаг, урт удаан түүхийг дэлхий даяар мэддэг тул би энд ирсэн юм"
Цааш унших
Очир Баттулга
"Мэдээжийн хэрэг, би гэр орноо санадаг байсан ч энд сурах нь гэр бүлээсээ хол байхад хангалттай сайн байсан"
Цааш унших
Милан Процюк
"Их сургуулийн хамгийн их таалагддаг зүйл нь бүтээлч уур амьсгал юм"
Цааш унших
Надя Натася Бинти Зулкурнай
"Их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж надад маш их сэтгэгдэл төрүүлсэн"
Цааш унших
Нурул Сюхадах Надиа Бинти Алиас
"Бид шинжлэх ухаанд улам бүр гүнзгий нэвтэрч, янз бүрийн төрлийн судалгаа хийж байна"
Цааш унших
Атахан Кисежик
"Төгсөөд би цөмийн цахилгаан станцад ажиллахаар төлөвлөж байна"
Цааш унших
Ганзориг Бямбацогт
"Манай факультетийн багш нар ойлгодог, найрсаг хүмүүс байсан"
Цааш унших