International Students Testimonials

Advantages of studying in Russia for foreign nationals

Увинду Вижевеера,

Өмнөд Уралын улсын их сургууль (үндэсний судалгааны их сургууль)

Эцэг эхийн маань гэрт орос зохиолчдын олон ном байсан

Би хэд хэдэн шалтгааны улмаас Орос улсад сурахаар шийдсэн. Нэгдүгээрт, Оросын алдарт сонгодог уран зохиол маш их нөлөө үзүүлсэн. Эцэг эхийн маань гэрт Пушкин, Гоголь, Достоевский, Толстой, Шолохов зэрэг Оросын зохиолчдын олон ном байсан. Тиймээс миний ертөнцийг үзэх үзэл бий болоход Оросын утга зохиол, соёл нөлөөлсөн. Үнэнийг хэлэхэд заримдаа би өөрийгөө орос хүн мэт дотроо мэдэрдэг. Орос улс миний зүрх сэтгэлд байдаг. Нэмж дурдахад миний аав 70-аад онд Орос улсад сурч байсан бөгөөд Шри Ланка улсаас Оросын улс түмний найрамдлын их сургуульд ирсэн анхны оюутнуудын нэг нь байв. Хоёрдугаарт, манай хоёр улсын түүхэнд зарим ижил төстэй зүйл байдаг. Орос улсад 1917 онд хувьсгал болсон. Тэр үед Шри Ланка нь Их Британийн эзэнт гүрний колони байсан бөгөөд хожим нь хувьсгалт өөрчлөлтүүд гарсан. Дашрамд дурдахад тэр үед ЗСБНХУ бидэнд тусалж байсан.

Өнөөдөр би ӨУрУИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн "Улс төр судлал ба социологи" чиглэлээр хоёр дахь жилдээ магистрын хөтөлбөрт сурч байна. Би ӨУрУИС-д шинжлэх ухааны дэд докторын зэргээ хамгаалах талаар бодож байгаа. Би гадаад оюутны холбооны ажилд идэвхтэй оролцдог. Ихэнх эхлэн суралцагч зөвхөн эх хэлээ мэддэг тул бид тэдэнд дасан зохицоход нь тусалдаг. Тэдний хувьд оросуудтай харилцахад хэцүү байдаг. Шри Ланк улсын төлөөлөгчийн хувьд би Шри Ланк оюутнуудын ажлыг зохицуулах үүрэгтэй.

Оросын хотууд дундаас Челябинск хот нь Ази, Европын дунд байрладаг, ийм хоёр өөр соёлын уламжлалыг хослуулсан хот тул энд сурахаар сонгосон. Энд янз бүрийн орны оюутнууд хамт амьдардаг. Би тэдэнтэй хэрхэн харьцах, тэдний сэтгэлгээний аргыг хэрхэн ойлгохыг сурдаг. Ирээдүйд би дипломат мэргэжлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа тул энэ нь надад их хэрэгтэй юм. Намайг ӨУрУИС-д ирэхэд гадаад оюутнууд ихэвчлэн амьдардаг 3-р дотуур байранд оруулсан. Гэхдээ би орос хэлийг хурдан сурахыг хүсэж байсан тул орос оюутнуудын амьдардаг 2-р дотуур байр луу нүүж орохыг хүсэлт гаргасан. Одоо надад олон орос найз байгаа, бид хамт амьдардаг нь гайхалтай юм.

Хуваалцана уу

Гэрчлэл

Батсайхан Ууганцэцэг
"Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал юм"
Цааш унших
Бүрэнтогтох Болормаа
"Оросын өргөн уудам нутаг, урт удаан түүхийг дэлхий даяар мэддэг тул би энд ирсэн юм"
Цааш унших
Очир Баттулга
"Мэдээжийн хэрэг, би гэр орноо санадаг байсан ч энд сурах нь гэр бүлээсээ хол байхад хангалттай сайн байсан"
Цааш унших
Милан Процюк
"Их сургуулийн хамгийн их таалагддаг зүйл нь бүтээлч уур амьсгал юм"
Цааш унших
Надя Натася Бинти Зулкурнай
"Их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж надад маш их сэтгэгдэл төрүүлсэн"
Цааш унших
Нурул Сюхадах Надиа Бинти Алиас
"Бид шинжлэх ухаанд улам бүр гүнзгий нэвтэрч, янз бүрийн төрлийн судалгаа хийж байна"
Цааш унших
Атахан Кисежик
"Төгсөөд би цөмийн цахилгаан станцад ажиллахаар төлөвлөж байна"
Цааш унших
Ганзориг Бямбацогт
"Манай факультетийн багш нар ойлгодог, найрсаг хүмүүс байсан"
Цааш унших