Оросын их сургуульд элсэх хүсэлт гаргах: Асуудал гарахаас хэрхэн зайлсхийх тухай

Оросын их сургуульд элсэх хүсэлт гаргах: Асуудал гарахаас хэрхэн зайлсхийх тухай
© SPbPU

Элсэхээр төлөвлөсөн гадаадын элсэгчдэд хэрэгтэй зөвлөгөө: бичиг баримтаа хэрхэн илгээх, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх, Оросын  виз авах.

Хэрэв та Орос улсад сурахаар шийдсэн бол хүнд хэцүү сонгон шалгаруулалтад бэлдэж, бичиг баримтад тавигдах шаардлагыг хангаж, аяллын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та эдгээрийг бие дааж хийх боломжтой. Таныг болзошгүй асуудлаас зайлсхийхэд туслах энгийн дүрмүүдийг санаж байхад л болно.

Их сургуульд бичиг баримтаа илгээх

Та их сургууль болон ирээдүйн мэргэжлээ сонгосны дараа үнэн зөв мэдээлэл авахын тулд тухайн их сургуулийнхаа төлөөлөгчтэй холбогдож, элсэх хүсэлтээ илгээнэ үү. Мөн studyinrussia.ru гэх мэт Оросын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны албан ёсны платформд нэвтрэн бүртгүүлж, асуултын хуудсыг бөглөж, өргөдөл гаргана, Бүртгэл хийх, өргөдөл боловсруулахад үнэ төлбөргүй. Бусад вебсайтуудад хүсэлт илгээхдээ хуурамч зуучлагчдаас болгоомжлоорой. Эдгээр вебсайтууд ихэвчлэн албан ёсны вебсайттай төстэй харагддаг бөгөөд өргөдөл гаргагчийг"баталгаат элсэлт", "тэтгэлэг авахад тусална, виз авахад дэмжлэг үзүүлнэ" гэх мэт амлалт өгч урхиддаг.

fefu.jpg
© FEFU

Та бие дааж хүсэлт илгээхдээдараах зүйлийг анхаарна уу

  • Шаардлагатай бичиг баримтуудын хуулбарыг тухайн их сургуулийн вебсайтад байршуулах эсвэл их сургуулийн төлөөлөгчийн өгсөн хаяг луу э-майлээр илгээнэ. Бичиг баримтынхаа хуулбарыг зуучлагчийн вебсайтуудаас илгээж болохгүй.
  • Бичиг баримтынхаа эх хувийг өөртөө хадгалах хэрэгтэй бөгөөд хэн нэгэнд биечлэн эсвэл шуудангаар илгээж болохгүй.
  • Сайн мэдэхгүй вебсайтад э-мэйл хаяг, утасны дугаар, зээлийн картын дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болохгүй. Энэ нь таны хувийн нууцыг эрсдэлд оруулж болзошгүй

Хэрэв та зуучлагчийн үйлчилгээ авахаар шийдсэн хэвээр байгаа бол бичиг баримт боловсруулах болон бусад үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхээсээ өмнө тухайн фирм найдвартай эсэхийг шалгаарай. Их сургуулиуд зуучлагчдын үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй гэдгийг санана уу.

Сургалтын төлбөр:

Их сургууль хэзээ ч суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийг бүтэн төлөхийг шаарддаггүй. Журмын дагуу нэг семестрийн төлбөрийн нэхэмжлэх гаргадаг. Их сургуулийн вебсайт дахь банкны дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан мөнгөн гуйвуулга хийнэ. Хэрэв вебсайт "төлбөр хийх" холбоостой бол оюутныг төлбөрийн хуудас луу дахин чиглүүлдэг. Их сургуулийн ажилтан заримдаа төлбөрийн баримтыг шалгадаг тул төлбөр төлсөн баримтаа хадгалаарай.

shutterstock_289585190.jpg
© shutterstock.com

Виз

Хэрэв та Оросын их сургуульд элссэн орсон бол визийн асуудалд орохгүй. Та их сургуулийн урилга хүлээж авмагц өөрийн улсад суугаа Оросын Элчин сайдын яам, Оросын консулын газар эсвэл визийн төвд бичиг баримтаа илгээх бөгөөд танд Орос улсад нэвтрэх зөвшөөрөл олгохын тулд тэдгээрийг шалгаж үзнэ. Таны элссэн их сургуулийн төлөөлөгчид танд виз авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нэмэлт мэдээлэл авахын тулд Визийн хэсгийг уншиж танилцана уу.

Эрүүл мэндийн даатгал

Олон улсын оюутан бүр өөрсдийн сонгосон сургалтын хэлбэрээс үл шалтгаалан эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Гадаадын компаниуд ихэвчлэн Оросын эрүүл мэндийн төвүүдээс эмчилгээний зардлыг нь бүрэн нөхөн төлөх боломжгүй аяллын эрүүл мэндийн даатгал санал болгодог. Бид танд Оросын эрүүл мэндийн даатгалын журамд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

shutterstock_113775370.jpg
© shutterstock.com

Амьдрах байр хайх

Оросын их сургуулиуд олон улсын оюутнуудын дотуур байрыг санал болгодог бөгөөд журмын дагуу тэднийг тав тухтай амьдрах орчноор хангадаг. Хэрэв та ганцаараа нэг өрөөнд амьдрахыг хүсэж байгаа болон дотуур байр хүрэлцээгүй бол орон сууц түрээслэх боломжтой. Иймд сурахаар төлөвлөсөн их сургуулийнхаа төлөөлөгчтэй зөвлөлдөхөөс эхэлнэ үү. Тэд танд амьдрах байр олоход тусална. Түрээсийн үнийг харьцуулахын тулд cian.ru, irr.ru, avito.ru гэх мэт үл хөдлөх хөрөнгийн вебсайтуудыг үзнэ үү. Хэрэв та Орос хэл мэдэхгүй бол онлайн орчуулагч ашиглана уу.

Орос улсад орон сууц сонгохдоо дараах дүрмүүдийг баримтална уу. Үүнд:

  • Түрээсийн гэрээг анхааралтай уншиж танилцах. Хэрэв та Орос хэлээр ярьдаггүй бол их сургуулийнхаа олон улсын харицааны алба эсвэл Орос танилуудаасаа тусламж хүсэх.
  • Түрээсийн гэрээ байгуулахаасаа өмнө урьдчилгаа төлбөр төлөхгүй байх.
  • Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг шалгах замаар түрээслүүлэгч тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхийг шалгах.
DSC_1594misis.jpg
© MISIS

Хот луу зорчих

Оросын их сургуулиуд олон улсын оюутнуудад онгоцны буудлаас үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ санал болгодог. Хэрэв та энэ үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй бол бид танд их сургуулийнхаа төлөөлөгчтэй урьдчилан холбоо барьж, үнэн зөв мэдээлэл авах хүсэлт тавихыг зөвлөж байна. Зарим тохиолдолд та ирэхээсээ өмнө их сургуулийн вебсайтад хүсэлт гаргах хэрэгтэй болно. Заримдаа их сургуулийн сайн дурын ажилтнууд гадаад оюутнуудыг онгоцны буудал дээр тосож, их сургуульдаа очиход нь тусалдаг.

Хэрэв та онгоцны буудлаас өөрөө зорчихыг хүсвэл нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл таксигаар яваарай. Такси авахдаа болгоомжтой байж зөвхөн албан ёсны таксины үйлчилгээ аваарай. Такси захиалах хамгийн сайн арга бол Uber, Gett эсвэл Yandex.Taxi гэх мэт захиалгаар үйлчилдэг автомашины үйлчилгээний апликэйшн ашиглах юм. Эдгээрийг Орос улсад ирэхээсээ өмнө татаж аваарай. Апликэйшн нь танд хот болон таксины компаниас хамааран төлбөрийн дүнг (500-1,500 рубль) харуулна. Зарим онгоцны буудал онлайнаар такси захиалах цэгтэй байдаг.

Хуваалцана уу