Хэзээнээс эхлэн Оросын их сургуулиудад элсэх хүсэлт илгээх вэ?

Элсэх хүсэлтийг 6-р сарын сүүлээс эхлэн хүлээн авна. Их сургуулийн вебсайт дээр жил бүрийн 10-р сарын 1-ний өдөр "Элсэлтийн шаардлага" хэсэгт элсэх хүсэлт хүлээн авах огноог зарладаг. Гадаадын иргэдийн элсэх хүсэлт гаргах хугацаа нь ихэвчлэн илүү урт байдаг; бүрдүүлэх явц нь их хугацаа шаарддаг тул тэд 2-р сараас эхлэн зарим их сургуульд элсэх хүсэлт гаргаж эхэлдэг. Боломжит элсэгчдэд их сургуультайгаа холбоо барьж, санал асуулга бөглөж, элсэх хүсэлтээ аль болох эрт илгээхийг зөвлөж байна. Эхний элсэх хүсэлтийг их сургуулийн вебсайт эсвэл studyinrussia.ru дээр бөглөж болно. Хувийн бүртгэлээ үүсгээд их сургууль руу шууд бичээрэй. Арван хоногийн дотор танд хариу өгөх болно. Та баримт бичиг илгээх огноо, их сургуулийн санал болгож буй хөтөлбөр, сургалтын төлбөр, хөнгөлөлт, элсэгчид тавигдах шаардлага гэх мэт зүйлсийн талаар мэдэх боломжтой. Та сонгосон их сургуультайгаа хэдий чинээ эрт холбогдож, шаардлагатай мэдээллээ хурдан олж авна, төдий чинээгээр танд бичиг баримт бүрдүүлэх, оюутны виз мэдүүлэх, шалгалтад бэлдэх илүү хугацаа үлдэнэ гэдгийг анхаарна уу.