Орос улс дахь Англи хэлээр явагддаг хөтөлбөрүүд

Орос улс дахь Англи хэлээр явагддаг хөтөлбөрүүд
© SUSU

Оросын их сургуулиуд олон улсын оюутнуудад Орос эсвэл Англи хэлээр сурах боломж олгодог. Энэ хэсэгт улсын томоохон их сургуулиудын Англи хэлээр явагддаг хөтөлбөрүүдийг танилцуулна.

Орос улсад англи хэлээр дээд боловсрол эзэмших нь нэг давуу тал юм. Оросын их сургуулиуд англи хэл дээр хичээл нь явагддаг бакалавр, магистр, докторын олон хөтөлбөрүүдтэй. Олон улсын иргэд мэдээллийн технологи, цахилгаан эрчим хүчний инженерчлэл, физик, хими, хэл шинжлэл, хууль зүй, сэтгэл зүй гэх мэт чиглэлүүдийг англи хэл дээр судлах боломжтой.

Хэрхэн элсэх хүсэлт гаргах тухай:

Тавигдах шаардлагууд нь их сургууль болон боловсролын түвшнөөс хамаарна. Баримт бичигт тавигдах шаардлага, шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, элсэх хүсэлт гаргахын тулд хувийн бүртгэл нээж, сонгосон их сургуульдаа явуулна. Энэ нь төлбөргүй байдаг.


Орос судлал

Их сургууль: Эдийн засгийн дээд сургууль

Салбар ухаан: Орос орон судлал

Боловсролын түвшин: бакалаврын зэрэг

Тайлбар: оюутнууд Оросын нийгэм, улс төр, эдийн засгийн чиг хандлага, гадаад бодлогын талаар ойлголттой болж, мэдээллийн эх сурвалжтай ажиллах, дүн шинжилгээний бичвэр бичихэд суралцдаг. Мэргэжлийн чиглэлд оросын хууль, түүх, газарзүй, улс төр, орчин цагийн Орос хэл (Англи хэлээр заадаг), Оросын соёл, уран зохиол гэх мэт хичээлүүд багтсан байдаг. Ажиллах хэтийн төлөв: Оросын болон олон улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Орос улс дахь олон улсын компаниудын салбар, банк.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 20-ны өдөр.

Сургалтын төлбөр: Нэг жилд 400,000 рубль, (6,250 ам. доллар) хөнгөлөгдөх боломжтой.

Элсэлтийн шалгалт: нийгмийн ухааны шалгалт (Англи хэлээр), Англи хэлний мэдлэг шалгах тест

Холбоо барих хаяг: inter@hse.ru; RTurovsky@hse.ru

Misis.jpg
© MISIS

Томскийн олон улсын шинжлэх ухааны хөтөлбөр

Их сургууль: Томскийн үндэсний судалгааны их сургууль

Сургалтын чиглэл: шинэ санаачилгын судалгаа

Боловсролын түвшин: бакалаврын зэрэг

Тайлбар: хөтөлбөрийг Нидерланд улсын Маастрихтын их сургуультай хамтран боловсруулсан. Оюутнууд эхний жилдээ ерөнхий эрдмийн хичээлүүдээ үзсэний дараа үндсэн мэргэжлийн болон дагалдах хичээлүүдээ сонгох боломжтой. Хими, физик, мэдрэл судлал, экологи, биоматериал гэсэн 5 чиглэлээр суралцах боломжтой. Статистик, мэдээллийн дүн шинжилгээ, компьютерт суурилсан загварчлал нь бүх оюутан сурах боломжтой боловсролын модуль юм. Орос болон хилийн чанадад дадлага хийх боломжтой. Хичээлүүдийг олон улсын болон Оросын нэртэй багш нар заадаг.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 7-р сарын 10-ны өдөр.

Сургалтын төлбөр: Нэг жилд 302,000 рубль (4,720 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Англи хэлээр математик, физикийн бичгийн шалгалт

Холбоо барих хаяг: centrejointedu.tsu@yandex.ru

Электрон орчинд сурган хүмүүжүүлэх загварчлал, хоёрдогч хэл заах

Их сургууль: Үндэсний судалгааны технологийн их сургууль МИСиС

Чиглэл: хэл шинжлэл

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Хөтөлбөр нь оюутнуудыг амжилттай багш болоход шаардлагатай онолын мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлдэг. Хоёр модулийн аль нэгийг нь сонгох боломжтой: Англи эсвэл Орос хэлийг хоёрдогч хэл болгон заана. Сургалтын төлөвлөгөөнд хэл заах арга, бичвэр болон хэлний онол, хэл заах арга зүй, техник, боловсролын хичээлийн загварчлал гаргах орчин үеийн технологи багтдаг.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 10-ны өдөр.

Сургалтын төлбөр: нэг жилд 225,000 рубль (3,520 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Онлайнаар соёл хоорондын харилцааны талаарх ярилцлагыг англи хэлээр авна.

Тавигдах шаардлага: "Англи хэл заах" модулийн Англи хэлний B2 ба түүнээс дээш түвшин, "Орос хэл заах" модулийн Орос хэлний B1 (TRKI-1) түвшний мэдлэгтэй байх.

Холбоо барих хаяг: english@misis.ru; danasmb@hotmail.com

Үр ашигтай цахилгаан эрчим хүчний үйлдвэр

Их сургууль: Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (УЦТИС)

Чиглэл: цахилгаан эрчим хүчний инженерчлэл ба цахилгаан инженерчлэл

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Хөтөлбөр нь эрчим хүч, цахилгааны инженерчлэл, эрчим хүчний менежментийн чиглэлийн онолын хичээл, дадлагаас бүрддэг. Төгсөгчид цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан соронзонгийн зохицол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний системийн үр дүнтэй менежментийн зарчмын тухай мэдлэг, ойлголттой болно. Хөтөлбөрт Орос хэлийг эхнээс нь сурах, техникийн Англи хэл, шинжлэх ухаан болон технологийн түүх багтсан.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 20-ны өдөр.

Сургалтын төлбөр: нэг жилд 198,000 рубль (3,090 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: мэргэжлийн чиглэлийн сэдвийг хамарсан шалгалт, ярилцлага, боловсролын зэргийн дүнгийн дундаж үнэлгээг харгалзаж үзнэ.

Тавигдах шаардлага: инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг, Англи хэлний мэдлэгийн гэрчилгээтэй байх

Холбоо барих хаяг: master@etu.ru

rudn_2.jpg
© RUDN University

Цахим орчны аюулгүй байдал

Их сургууль: Москвагийн физик-технологийн дээд сургууль

Чиглэл: хэрэглээний математик ба физик

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд компьютер, клауд үйлчилгээ, ухаалаг төхөөрөмжийн мэдээллийг хамгаалах чадвар эзэмшинэ. Оюутнууд цахим объект үүсэх, хувьсах үйл явцыг судалж, цахим халдлагын эх үүсвэр, хамгаалах арга хэмжээг олж илрүүлэхэд суралцана.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр.

Сургалтын төлбөр: нэг жилд 435,000 рубль (6,800 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Портфель үүсгэх (Голлох амжилтуудаа танилцуулсан анкет, өргөдөл, хамгийн багадаа хоёр тодорхойлолт, ярилцлага).

Тавигдах шаардлага: инженерчлэлийн бакалаврын зэрэг (сүлжээний технологи, мэдээлэл зүй, компьютер, магадлалын онолын талаар мэдлэгтэй програмчлалын ур чадвар байх); Англи хэлний B2 буюу түүнээс дээш түвшний мэдлэг.

Холбоо барих хаяг: interadmission@phystech.edu

Лазер ба шилэн кабелын систем

Их сургууль: Их Петр Санкт-Петербургийн политехникийн их сургууль

Чиглэл: физик, шинжлэх ухаан технологийн инженерчлэл

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Оюутнууд лазерын физик, оптик, фотоник, шилэн кабелын системийн чиглэлээр судалгаа хийхэд бэлтгэгдэнэ. Онолын хичээлийг тус их сургуулийн судалгааны лабораторийн дадлагатай хослуулдаг. Оюутнууд судалгаанд оролцон, судалгааны багын гишүүн болдог

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 9-ны өдөр

Сургалтын төлбөр: үнэн зөв мэдээлэл авахын тулд их сургуулийн төлөөлөгчидтэй холбогдоно уу

Элсэлтийн шалгалт: мэргэжлийн чиглэлийн дагуу шалгалт өгөх , Англи хэлээр ярилцлага өгөх

Тавигдах шаардлага: тус чиглэлээр бакалавр, магистр эсвэл мэргэжлийн зэрэг, B2 ба түүнээс дээш түвшний Англи хэлний мэдлэгтэй байх

Холбоо барих хаяг: velichko-spbstu@yandex.ru

Хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээлэл

Электрон дипломат харилцаа

Их сургууль: Казанийн холбооны их сургууль

Чиглэл: олон улсын харилцаа

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: хөтөлбөр нь олон улсын харилцаа, гадаад бодлого, цахим болон хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөгчтэйгээ харилцахад мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Оюутнууд электрон эдийн засгийн үндэс, нийгмийн сүлжээний үйлчилгээ, кибер аюулгүй байдлын сэтгэл зүй, их хэмжээний өгөгдөл, орон нутгийн судлал болон бусад мэргэжлийн чиглэлээр суралцана.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 6-р сарын 1-ний өдөр

Сургалтын төлбөр: үнэн зөв мэдээлэл авахын тулд их сургуультай холбогдоно уу

Элсэлтийн шалгалт: олон улсын харилцаа, Англи хэл

Холбоо барих хаяг: Valerij.Letyaev@kpfu.ru; BGAhmetkarimov@kpfu.ru

rudn.jpg
© RUDN University

Математик

Их сургууль: Эдийн засгийн дээд сургууль, Нижний Новгородын салбар

Чиглэл: математик

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: ХБНГУ-ын Пассаугийн Nх сургуультай хамтарсан хосолсон зэргийн хөтөлбөр нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх математик аргачлалыг заахад чиглэдэг. Оюутнууд орчин цагийн математик, байгалийн шинжлэх ухааны онолуудын талаар мэдлэг, ойлголттой болж, таамаглалуудыг боловсруулж нотлоход суралцаж, топологи, динамик систем, хэлхээний онол, функцийн онол, магадлалын онол зэрэг бусад мэдлэгийг олж авна. Сонгон сурах модулиудаас сонгох боломжтой. Ажиллах чиглэл: Мэдээллийн технологи болон даатгалын компаниуд, стратеги төлөвлөлт, өгөгдөлд дүн шинжилгээ хийх шаардлагатай эрдэм шинжилгээний болон бусад байгууллагууд. Төгсөгчид И. Кантын нэрэмжит БХИС болон Пассаугийн их сургуулийн зэрэгтэй төгсөнө.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 20-ны өдөр.

Сургалтын төлбөр: нэг жилд 220,000 рубль (3,440 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Портфель үүсгэх болон Англи хэлээр ярилцлага өгөх

Тавигдах шаардлага: математик эсвэл байгалийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх

Холбоо барих хаяг: pknn@hse.ru; iremizov@hse.ru

Хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээлэл

Аж үйлдвэрийн биоинформатик

Их сургууль: Москвагийн физик-технологийн дээд сургууль

Чиглэл: хэрэглээний математик ба физик

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Оюутнууд биологийн объектын тухай их хэмжээний мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийж сурдаг. Төгсөгчид геномын дараалал, биомолекулын орон зайн бүтэц, шинэ эм турших зэрэг чиглэлээр ажиллах чадвар эзэмшинэ. Мэргэжлийн хичээлүүд уургийн физик ба бүтцийн биоинформатик, молекулын загварчлал, анатоми ба физиологи, хүн амын удамшил зүй, мэдээллийн бүтэц, мэдээллийн сан гэх мэтээс бүрддэг.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр.

Сургалтын төлбөр: нэг жилд 435,000 рубль (6,800 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Портфель үүсгэх (Судалгааны ажлын ололт амжилтаа нарийвчлан харуулсан анкет, өргөдөл, хамгийн багадаа хоёр тодорхойлолт), Англи хэлээр ярилцлага өгөх

Тавигдах шаардлага: Инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, Англи хэлний B2 буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Холбоо барих хаяг: interadmission@phystech.edu

Хот байгуулалт дахь байгаль орчны инженерчлэл

Их сургууль: Их Петр Санкт-Петербургийн политехникийн их сургууль

Чиглэл: Барилгын тоног төхөөрөмж болон технологи

Боловсролын түвшин: магистрын зэрэг

Тайлбар: Хөтөлбөрийн дагуу байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, байгаль хамгаалах технологийг ашиглах чадвартай инженерчлэлийн мэргэжилтнүүдийг сургадаг Сургалтын төлөвлөгөөнд математик загварчлал, барилгын мэдээллийн загварчлалын технологи, байгаль орчныг хамгаалах үндэс, барилгын салбар дахь хэрэглээний экологи гэх мэт багтдаг. Оюутнууд Оросын барилгын болон байгаль орчны компаниуд, олон улсын түнш их сургуулиудад дадлага хийх боломжтой болно.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 9-ны өдөр

Сургалтын төлбөр: үнэн зөв мэдээлэл авахын тулд их сургуулийн төлөөлөгчидтэй холбогдоно уу

Элсэлтийн шалгалт: Байгаль орчны инженерчлэлийн шалгалт, Англи хэлээр ярилцлага өгөх.

Тавигдах шаардлага: тус чиглэлээр бакалавр, магистр эсвэл мэргэжлийн зэрэг, B2 ба түүнээс дээш түвшний Англи хэлний мэдлэгтэй байх

Холбоо барих хаяг: andrianova_myu@spbstu.ru

Хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээлэл

unn.jpg
© UNN

Өтгөрсөн бодисын физик ба квант технологи

Их сургууль: Үндэсний судалгааны технологийн их сургууль «МИСиС»

Чиглэл: физик, одон орон судлал

Боловсролын түвшин: аспирантурын зэрэг

Тайлбар: Хөтөлбөр нь квант физикийн чиглэлээр судалгаа хийхээр төлөвлөж буй элсэгчдэд чиглэдэг. Аспирантууд металл ба хайлшийн физик шинж чанар, квант механик, цацрагийн төрлүүд ба тэдгээрийн өтгөрсөн бодист үзүүлэх нөлөөллийг судалж, багшлах болох эрдэм шинжилгээний ажилд оролцдог. Оюутнууд олон улсын түнш их сургуулиудад сургалтынхаа нэг хэсгийг дүүргээд, тэргүүлэгч их сургуулийн лабораторийн эрдэм шинжилгээний инженерийн ажилд орох уралдаанд оролцох боломжтой. Дипломын ажлаа амжилттай хамгаалсан тохиолдолд докторын зэрэг хамгаална (шинжлэх ухааны кандидат нь докторын зэрэгтэй дүйцнэ гэж бичсэн Орос, Англи гэрчилгээ авна).

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 6-р сарын 20-ны өдөр

Сургалтын төлбөр: нэг жилд 301,000 рубль (4,700 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: Англи хэлээр үндсэн мэргэжлийн аман шалгалт. Сүүлийн таван жилийн хугацаанд хэвлүүлсэн нийтлэлүүд, h-индекс, их сургуулийн тэнхимээс тухайн оюутныг элсүүлэх сонирхлыг харгалзан үздэг.

Тавигдах шаардлага: Англи хэлний ахисан болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Холбоо барих хаяг: aspirantura@misis.ru, vopros@misis.ru

Оптик ба оптоэлектроник төхөөрөмж ба систем

Их сургууль: Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль (УЦТИС)

Чиглэл: фотоник, тоног төхөөрөмжийн инженерчлэл, оптик ба биотехникийн систем болон технологи

Боловсролын зэрэг: аспирантурын зэрэг

Тайлбар: хөтөлбөр нь оптоэлектроник, фотофизик, лазерын технологийн чиглэлээр судалгааны ажил хийх, аспирантуудад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах боломж олгодог. Сургалтын төлөвлөгөөнд нь фотоник, мэдээллийн оптик, компьютерын технологи, гадаад хэл (Орос/Франц/Герман), дээд боловсролын заах арга зүй болон бусад мэргэжлийн чиглэл багтдаг.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 8-р сарын 20-ны өдөр

Сургалтын төлбөр: нэг жилд 220,000 рубль (3,440 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: портфель үүсгэх (боловсролын зэргийн дүнгийн дундаж, зохиогчийн хураангуй, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох, оюутны уралдаан/олимпиадын ялагч болсон/шагнал авсан/ оролцсон гэрчилгээ, судалгааны төсөлд оролцох, тэтгэлэг, эрдэм шинжилгээний лабораторид ажиллах, төслийн багт оролцох)

Тавигдах шаардлага: тус чиглэлээр мэргэжлийн/магистрын зэрэг, Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Холбоо барих хаяг: 2343553@mail.ru

rudn_3.jpg
© RUDN University

Клиник сэтгэл судлалын шинжлэх ухааны дэд доктор

Их сургууль: Алс Дорнодын холбооны их сургууль

Чиглэл: клиник сэтгэл судлал

Боловсролын зэрэг: аспирантурын зэрэг

Тайлбар: хөтөлбөр нь сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийх чадвар эзэмшүүлнэ. Аспирантурууд психосоматик, цогцос шинжлэх сэтгэл зүй, сэтгэл судлалын математик аргачлал, шүүх эмчилгээний шинжилгээний зарчмуудыг судалж, яаралтай тусламж үзүүлэхэд суралцдаг. Төгсөгчид дипломын ажлаа Англи хэлээр хамгаалж, АДХИС-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална.

Өргөдөл гаргах: жилийн турш

Сургалтын төлбөр: нэг жилд 380,000 рубль (5,940 ам. доллар)

Элсэлтийн шалгалт: элсэгчид элсэлтийн шалгалт өгдөггүй бөгөөд элсэхийн тулд баримт бичгийн шаардлагуудыг хангасан байх ёстой (мэргэжлийн/магистрын зэргийн аль ч чиглэл, өргөдөл, паспорт). Мөн тэд эсээ бичих ёстой.

Холбоо барих хаяг: odpo.gum@dvfu.ru

Хэрэв та Оросын их сургуулиудаас санал болгож буй Англи хэлтэй хөтөлбөрүүдийн бүрэн жагсаалтыг үзэхийг хүсвэл манай вебсайтын тохирох хайлтын хэрэгслийг ашиглаарай.
Хуваалцана уу