Оросын болон олон улсын боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх: Ирж суралцах элсэгчдэд өгөх зөвлөгөө

Оросын болон олон улсын боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх: Ирж суралцах элсэгчдэд өгөх зөвлөгөө
© Glavexpertcentre

Боловсролын үнэлгээний улсын мэргэжлийн төвийн захирал Вера Скоробогатова (Главэкспертцентр) Оросын их сургуульд элсэж ороход баримт бичгийг хэрхэн бэлтгэх, хаана, хэзээ өргөдөл гаргах, хэрхэн бусад улсад хүлээн зөвшөөрөгдсөн Оросын их сургуулийн боловсролын зэрэгтэй болох талаар тайлбарласан.

– Оросын их сургуулиудын баримт бичгийн шаардлагын талаар ярилцъя. Олон улсын оюутан болохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

– Тэд боловсролын баримт бичгээ хууль ёсны болгож (гарын үсэг, тамга тэмдгийг нотариатаар баталгаажуулж), дараа нь албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх журмыг дагаж мөрдөх ёстой (баримт бичгийг баталгаажуулах). Хэрэв Орос улс тухайн элсэгчийн улстай хууль ёсны болгох шаардлагыг цуцлах гэрээ байгуулсан бол хууль ёсны болгох шаардлагагүй. Хэрэв хоёр улс тийм гэрээ байгуулаагүй бол уг баримт бичгийг апостиль гэрчилгээгээр (Гаагийн конвенцид гарын үсэг зурсан улс орнуудад) баталгаажуулах эсвэл илүү төвөгтэй журам болох консулын газруудад баталгаажуулах боломжтой (конвенцид оролцоогүй улс орнуудад). Ерөнхийдөө хууль ёсны болгох нь ач холбогдлоо алдах хандлагатай байдаг. Ихэнх баримт бичгүүдийг онлайн горимд мэргэжлийн вебсайтад баталгаажуулах боломжтой тул бид үүнийг бүхэлд нь цуцлахыг уриалж байна.

– Элсэгчид аль сонголт тэдэнд хамгийн тохиромжтой болохыг хэрхэн мэдэх вэ?

Манай nic.gov.ru вебсайтын тусгай хэсэгт тухайн улс Орос улстай хууль ёсны болгох гэрээтэй эсэх, улс орон бүрд ямар төрлийн хууль ёсны баталгаажуулалт шаардаг болохыг харуулсан.

misis07.jpg
© MISIS

– Олон улсын их сургуулиудын боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх журмын дараагийн үе шатыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

- Энэ нь тухайн улс орноос шалтгаалдаг. Жишээлбэл, Орос улс Узбекистанаас бусад Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бараг бүх улстай боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энэ нь ТУХН-ийн улсуудын иргэд их сургуульд элсэхийн тулд хүлээн зөвшөөрөх журмыг дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч гэрээнүүд хоорондоо ялгаатай, олон нарийвчилсан зорилго агуулсан байдаг тул ойлгоход амаргүй байдаг. Тиймээс бид Оросын их сургуульд элсэхэд шаардагдах журмыг олоход туслах шуурхай үнэлгээний хэрэгслийг боловсруулсан. Хайлт хийх хэсэгт баримт бичгийн нэрийг бичихэд л хангалттай. Түүнчлэн таны боловсролын зэрэг Орос улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, холбогдох гэрээний нэрийг харах боломжтой.

Узбекистан улстай холбоотой зүйлүүд хаана байдаг вэ?

- Одоогоор манай орнууд гэрээнд харилцан гарын үсэг зураагүй байгаа ч бид үүн дээр ажиллаж байна. 2018 оны 12-р сард Узбекистаны Улсын чанарын хяналтын газрын дарга (манай боловсролын хяналтын байгууллага Рособрнадзорын Узбекистан хамтрагч) тэргүүтэй төлөөлөгчид гэрээний төслийг хэлэлцэхээр Орос улсад айлчилсан. Талууд засгийн газрын бүх байгууллагуудтайгаа тохиролцоонд хүрсэн. Бид одоо өөрсдийн үүргээ биелүүлэх ёстой. Бид энэ оны сүүлээр гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байна.

 - Узбекистаны хэдэн иргэн танай үйлчилгээг авч байна?

- Нэлээн хэдэн хүн авч байгаа. Узбекистан улс Казахстаны дараа боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх хүсэлт гаргасан хоёр дахь улс юм. Бид өнгөрсөн жил Узбекистаны 9,000 орчим баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээрээс 7,300 их сургуульд элсэгч, үлдсэн нь Орос улсад ажиллах зөвшөөрөл авахаар бичиг баримтаа илгээсэн.

urfu_01.jpg
© UrFU

– ТУХН-ийн бус улсуудын өргөдөл гаргагчдын асуудлыг хэрхэн шийддэг вэ?

- Манай улс тэдгээр улсуудтай засгийн газар хоорондын олон гэрээ хэлэлцээр байгуулсан. Хууль эрхзүйн үндэслэлгүй бол хүлээн зөвшөөрөх шаардлага тавигдана.

– Вебсайтаа ашиглаад хүлээн зөвшөөрөх журмыг нарийвчлан авч үзье.

- Гурван сонголт байна: Баримт бичгээ Москва, Ленинский Проспект Өргөн Чөлөө 6, 3-р 6айрны Үндэсний мэдээллийн төвд авчирч өгөх эсвэл Главэкспертцентрийн вебсайт дахь хувийн бүртгэлээ ашиглан шуудан эсвэл и-мэйлээр илгээх. Сүүлийн сонголт нь хамгийн хялбар бөгөөд хамгийн тохиромжтой юм. Бид 2019 онд Англи хэлээр бичиг баримт бүрдүүлэх боломжийг нэмж оруулсан. Элсэгч зөвхөн овог нэрээ бичиг баримтынхаа нотариатаар батлуулсан орчуулгын адил Орос хэлээр бичих ёстой. Энэ нь татвар төлөх, Орос хэл дээр гэрчилгээ олгох үед чухал хэрэгтэй байдаг. Энэ бол маш чухал зүйл юм.

– Элсэгч бүх бичиг баримтаа вебсайтад байрлуулсан гэж үзье. Дараа нь яах вэ?

- Тэд одоо 6,500 рублийн татвар төлөх ёстой. Бид рублиэр төлөх нэхэмжлэх илгээдэг бөгөөд тэдний мөнгөн тэмдэгтээс рубльд хөрвүүлдэг банканд очиж төлдөг.

misis01.jpg
© MISIS

– Гэрчилгээ хүлээж авахын тулд яах хэрэгтэй вэ?

- Элсэх хүсэлтийн дугаараа бичээд гэрчилгээ бэлэн болсон эсэхийг шалгана уу. Элсэгчид бичиг баримтаа илгээхдээ гэрчилгээг биечлэн авах эсвэл шуудангаар хүлээж авах хүсэлтэй байгаа эсэхээ мэдэгдэнэ. Оросын их сургуулиудын төлөөлөгчид элсэгчдийн бичиг баримтыг авахаар ихэвчлэн итгэмжлэхтэй ирдэг. Бид 2011 оноос хойш мэдээллийн сан ажиллуулж байгаа тул хэн нэгэн гэрчилгээгээ алдсан тохиолдолд бидэнд хуулбар авах хүсэлт тавих боломжтой.

– Олон улсын боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх бүх үе шатны сүүлийнх нь онлайнаар хүлээж авах боломжтой гэсэн үг үү.

- Тийм ээ, гэхдээ бид цахим гэрчилгээ олгохоор төлөвлөж байна. Тус журмыг боловсруулсан боловч хараахан батлагдаагүй байна. Үйл явцын төгсгөлд элсэгч QR код авдаг. Манай мэдээллийн санд бичиг баримт нь байгаа үед QR код харагдана. Тиймээс тэд гэрчилгээний хэвлэмэл хувийг авах шаардлагагүй болно. Энэ нь шуудангийн зардлыг бууруулах, журмын хэрэгжилтийг хялбарчилна.

– Анагаах ухааны зэргийг хүлээн зөвшөөрөх талаар ярина уу.

- Тэд үүнийг тусад нь авч үзнэ. Боловсролын тухай хуулийн дагуу шалгалт өгөх ёстой эмч, нисгэгчдэд ажлын зөвшөөрөл олгох тусгай журмыг тогтоосон. Түүнээс гадна Орос улсын анагаах ухааны боловсролын систем олон улс оронд явагддаг сургалтаас ялгаатай тул анагаах ухааны зэргийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Орос улсад анагаах ухааны чиглэлээр сурч буй оюутнуудын дийлэнх нь хамгийн багадаа таван жилийн хугацаатай мэргэжлийн хөтөлбөрт хамрагддаг бол бусад улс орнууд бакалавр эсвэл магистрын зэрэгтэй анагаах ухааны хөтөлбөртэй байдаг. Тиймээс бид энэхүү хүлээн зөвшөөрөх зарчмыг баримталдаг: элсэгчдийн мэдлэгийн түвшинг шалгаж, дараа нь шалгалт авдаг. Элсэгч бүрийн асуудлыг тусад нь хянаж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Өмнөд Солонгосын их сургуулиуд ерөнхий анагаах ухаан, нүүр ам судлалын чиглэлээр зургаан жилийн хугацаатай хөтөлбөртэй бөгөөд эдгээр чиглэлийн сургалтын хөтөлбөрийг Орос улсынхтай харьцуулж үздэг. Энэ түвшинг Оросын мэргэжлийн зэрэгтэй дүйцэхүйц гэж үзэж болох бөгөөд олон улсын оюутан дадлага хийх хүсэлт гаргаж болно.

сеченов4.jpg
© MSMU

– Элсэгч хэзээ бичиг баримтаа бэлтгэж эхлэх ёстой вэ?

- Аль болох түргэн байх тусмаа сайн. Тэд хэзээ боловсролын гэрчилгээгээ авах вэ гэсэн асуулт байна.

– Улс орон бүрийн хичээлийн жил өөр байдаг тул тэд дараа нь гэрчилгээгээ авна. Баталгаажуулах захидал хэрэг болох уу?

- Иймэрхүү бичиг баримтууд хүчин төгөлдөр бус гэж тооцогддог. Заримдаа боловсролын зэрэг олгох гэрчилгээг шууд авах боломжгүй байдаг. Зарим улс оронд төгссөнөөс хойш хэдэн жилийн дараа олгодог. Энэ тохиолдолд төгсөгчид үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн түр бичиг баримт авдаг тул тус бичиг баримтыг ашиглан ажилд орох өргөдөл гаргах боломжтой. Энэ бол боловсролын төвөөс олгодог төгсөлтийн албан ёсны бичиг баримт болохыг анхаарна уу. Энэ нь зүгээр л тухайн оюутан лекц сонссон гэдгийг батлах баталгаа биш юм.

– За, элсэгч аль хэдийн боловсролын баримт бичигтэй байсан гэж бодъё.

- Энэ тохиолдолд тэдэнд ямар ч асуудал байхгүй. Хэрэв элсэгч аль хэдийн Орос улсад сурах шийдвэр гаргасан бөгөөд боловсролын бичиг баримт нь бэлэн байгаа бол Орос хэлээр нотариатаар баталгаажуулсан орчуулгын хуулбар хийлгэхийн тулд консулын газарт очих ёстой. Дараа нь тэд хувийн бүртгэлээ ашиглан бичиг баримтаа хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргаж болно. Тэдний бүх бичиг баримт дээрх овог, нэрийг Орос хэлээр зөв, адилхан орчуулсан байх нь чухал юм. Түүнчлэн та улирлыг харгалзан үзэх хэрэгтэй. Элсэх хүсэлт гаргах хугацаа ойртох тусам төвийн ачаалал нэмэгддэг. Мөн Орос улсад 46 их сургууль олон улсын элсэгчдийн бичиг баримтыг хүлээн зөвшөөрөх журмыг хэрэгжүүлэх эрхтэйгээр ажилладаг. Хэрэв та энэ их сургуулиудын аль нэгийг нь сонговол боловсролын бичиг баримтаа хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтээ илгээх ёстой.

spbpu_01.jpg
© SPbPU

- Танай төвд боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрүүлэхэд хэр их хугацаа шаардагддаг вэ?

- Журмын дагуу дөчин таван өдөр байдаг боловч бид гэрчилгээг дунджаар 20 хоногт олгодог. Заримдаа бид зарим нэг зүйлийг тодруулах эсвэл баримт бичгүүдийг жинхэнэ гэдгийг баталгаажуулах хэрэгтэй үед арай удаан хугацаа шаардагддаг.

–Гадаад иргэд Оросын их сургууль төгсөөд юу хийх ёстой талаар ярилцъя.

- Тус журам нь олон улсын боловсролын баримт бичигт ашигласан журамтай төстэй. Та баримт бичгүүдээ хууль ёсны болгох ёстой боловч манай улс танай улстай засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн бол тэгэх шаардлагагүй. Хэрэв тийм гэрээ байгуулаагүй бол Гаагийн конвенцид гарын үсэг зурсан тохиолдолд апостилийн гэрчилгээ авах сонголт байдаг. Хэрэв Орос улс тус конвенцид гарын үсэг зурсан, төгсөгчийн улс орон нэгдээгүй бол апостилийн бичиг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй тул гадаад иргэн консулын газарт хандаж баталгаажуулах хэрэгтэй болно.

leti_diploma.jpg
© ETU "LETI"

– Оросын их сургуулийн боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх журам гэж юу вэ? Тус журам нь улс орнуудад адилхан байдаггүй юм уу?

- Үнэндээ улс орон бүр өөрийн гэсэн аргачлалтай байдаг. Олон улс орон боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх дүрэм журам боловсруулдаг мэргэжлийн холбоодтой байдаг. Ойрх Дорнодын зарим орнууд боловсролын зэрэг нь автоматаар хүлээн зөвшөөрөгдсөн Оросын их сургуулиудын жагсаалттай байдаг. Ирак улс олон улсын агентлагуудын эрэмбэлсэн Оросын их сургуулиудыг нэгтгэсэн жагсаалт гаргасан. Тэд энэ их сургуулиудад итгэл хүлээлгэж, нэмэлт шалгалт авахгүйгээр боловсролын зэргийг нь хүлээн зөвшөөрдөг бол Оросын бусад их сургуулийн төгсөгчид Орост олж авсан мэдлэгийн түвшингээ нотлох ёстой. Европт ур чадвараа батлахын тулд шалгалт өгөх шаардлагатай элсэгчдэд зориулсан мэргэжлийн жагсаалт байдаг. Энэ мэргэжлүүдэд амьдралын болзошгүй эрсдэлийг хариуцдаг багшлах, анагаах ухаан, архитектурын мэргэжлийг ч багтаадаг. Европын холбооны удирдамжийн дагуу батлагдсан мэргэжлийн жагсаалт байдаг. Улс орон бүр энэхүү удирдамжийг үндэслэн өөрийн хуулиа баталж, Норвеги гэх мэт зарим улс орон 100 мэргэжлийн жагсаалт гаргасан.

Гэвч Оросын боловсролыг нотлох шалгалт авах нь ховор тохиолдол юм. Тэд дүрмийн дагуу бичиг баримтыг шалгаж, хөтөлбөр нь улсын магадлан итгэмжлэлтэй эсэхийг баталгаажуулж, боловсролын түвшин, сургалтын чиглэлтэй нягт уялдуулахын тулд дотоодын хөтөлбөрүүдтэй харьцуулж үздэг.

– Төгсөгчид Оросын их сургуулийн дипломыг эх орондоо хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг ойлгосон эсэхээ хэрхэн баталгаажуулах вэ?

- Ихэнх улс орнуудад төгсөгчид энэ мэдээллийг шалгах боломжтой Үндэсний мэдээллийн төв байдаг. Энэ төвүүд нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх журмын дэлгэрэнгүй тайлбарыг Англи хэлээр өгөх ёстой. Европын төвүүд Лисбоны харилцан хүлээн зөвшөөрөх тухай конвенцид гарын үсэг зурсан орнуудын жагсаалтыг харуулсан enic-naric.net вебсайттай. Улс орон бүр төгсөгчид бүрэн мэдээлэл авах, боловсролын зэрэг хүлээн зөвшөөрөх, шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх талаар олж мэдэх, бүх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой төвүүдийн жагсаалт гаргадаг.

Хуваалцана уу