Оросын дээд боловсролын түүх

Picture №1 – History of Russian higher education
1687 он

Оросын анхны их сургууль болох Славян-Грек-Латин академи байгуулагдсан.

Picture №2 – History of Russian higher education
1724 он

Одоогийн Оросын Шинжлэх ухааны академийн анхдагч болох Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академи байгуулагдсан.

Picture №3 – History of Russian higher education
1755 он

Москвагийн улсын их сургууль байгуулагсан (1940 оноос хойш М. В. Ломоносовын нэрэмжит МУИС болсон).

Picture №4 – History of Russian higher education
1870 он

Эмэгтэйчүүдэд зориулсан дээд боловсролын анхны курс нээгдсэн.

Picture №5 – History of Russian higher education
1899 он

Орост 56 их сургууль байв.

Picture №6 – History of Russian higher education
1904 он

Санкт-Петербургийн (одоогийн СПбГУ) их сургуулийг төгссөн Оросын нэрт эрдэмтэн Иван Павлов хоол боловсруулах физиологийн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн анхны Орос хүн болов.

Picture №7 – History of Russian higher education
1913 он

Оросын дээд боловсролын байгууллагуудад 4 500 хүн багшилж, улс даяар 127 400 хүн их сургуульд суралцаж байсан.

Picture №8 – History of Russian higher education
1917 он

Орос улсад 150 их сургууль байв.

Picture №9 – History of Russian higher education
1918 он

Орос улс дээд боловсролыг үнэгүй болгосон дэлхийн анхны улс болсон. Ажилчдад 16 наснаас эхлэн их сургуульд элсэх боломж олгодог хуулийн тогтоол баталсан. Уг эрхийг иргэншил, хүйс эсвэл сургууль төгссөн гэрчилгээтэй эсэхээс үл хамааран бүх хүн эдлэх болсон.

Picture №10 – History of Russian higher education
1918-1919 он

Хэдэн арван шинэ их сургууль байгуулагдав. Тэднийг ихэвчлэн Зөвлөлт холбоот улсын томоохон хотуудад байгуулсан.

Picture №11 – History of Russian higher education
1928 он

Анхны политехникийн дээд сургууль байгуулагдав.

Picture №12 – History of Russian higher education
1930 он

Дээд боловсролын шинэчлэлийн үеэр их сургуулиудыг төрийн байгууллагууд удирддаг байсан. Тэд томоохон их сургуулийн факультетуудыг үндэслэн аж үйлдвэрийн дээд сургуулиудыг байгуулсан. 1930-аад онд багшлах, анагаах, эдийн засаг болон бусад чиглэлээр 40 гаруй дээд сургууль байгуулагдсан. Судалгааны дээд сургуулиудад эрдэм шинжилгээний тэнхимүүдийг хуваарилсан. Анхны оройн болон эчнээ сургалтын тэнхим, дээд сургуулиуд нээгдэв.

Picture №13 – History of Russian higher education
1944-1945 он

Диссертацын ажлын сан үүсгэсэн.
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд 60 шинэ их сургууль нээгдсэн.

Picture №14 – History of Russian higher education
1950-аад он

Боловсролын чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд их сургуулиудыг өргөжүүлэн томсгосон. Радиоэлектроник, электроникийн ба компьютерын инженерчлэл, автоматик, биологийн физик, биохимийн чиглэлээр боловсролын мэргэжилтэн бэлтгэх их сургууль, тэнхимүүд нээгдсэн.

Picture №15 – History of Russian higher education
1981 он

ЗХУ-д 494 улсын их сургууль үйл ажиллагаа явуулж байсан.

Picture №16 – History of Russian higher education
1990 он

Оросын боловсролын байгууллагуудад 180 000 гадаад оюутан сурч байсан.

Picture №17 – History of Russian higher education
2003 он

Орос улс Эвропын дээд боловсролын нэгдсэн системийн нэг хэсэг болж Болонийн тунхаглалд гарын үсэг зурсан.

Picture №18 – History of Russian higher education
2007 он

Орос улсад бакалавр, специалитет, магистрын хөтөлбөрийг нэвтрүүлсэн.

Picture №19 – History of Russian higher education
2010 он

МФТДС-ийн төгсөгч, Андрей Гейм, Константин Новоселов нар графин нээснээр Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Орос улсаас 42 Нобелийн шагналтан төрсөн.

Picture №20 – History of Russian higher education
2014 он

Оросын 21 их сургууль QS-н ерөнхий эрэмбэд багтав.

Picture №21 – History of Russian higher education
2013 он

Дэлхийн боловсролын зах зээлд дотоодын тэргүүлэх их сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд их сургуулиудын давамгайллыг бататгах Төсөл 5-100 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Оросын шинэ хууль иргэдийн боловсрол эзэмших эрхийг өргөжүүлж, дэлхийн боловсролын норм хэмжээнд нийцүүлэх боловсролын хөтөлбөр, стандартын шаардлагыг тогтоосон.

Picture №22 – History of Russian higher education
2015 он

Оросын 13 их сургууль Times Higher Education дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтсан.

Picture №23 – History of Russian higher education
2017 он

Оросын "Оросын боловсролын системийн экспортын чадавхыг хөгжүүлэх" тэргүүн зэргийн төслийг эхлүүлсэн бөгөөд.

24 их сургууль QS-н ерөнхий эрэмбэд багтсан.

28 их сургууль QS-н эрэмбэд мэргэжлийн хичээл, тэнхимийн 38 ангиллаар 140-өөс олон байр эзлэв.

27 их сургууль THE-н дэлхийн шилдэг их сургуулиудын эрэмбэд багтсан.

Picture №24 – History of Russian higher education
2016 он

Орос улсад 896 их сургууль бүртгэгдсэн.

Тэдний 22 нь QS-н шилдгүүдийн эрэмбэд багтсан.

THE-с гаргасан их сургуулийн ерөнхий эрэмбийн хүснэгтэд Оросын 24 их сургууль багтсан.

Picture №25 – History of Russian higher education
2018 он

Оросын гурван их сургууль THE-ийн гаргасан Евразийн шилдэг их сургуулиудын эрэмбийг тэргүүлэв.

QS-с гаргасан Дэлхийн шилдэг их сургуулиудын эрэмбэд 27 их сургууль багтав.

Мэргэжлийн хичээлийн чиглэлээр ARWU эрэмбэд 17 их сургууль багтсан.

2019 оны Webometrics-н эрэмбэд 358 их сургууль багтав.

Picture №26 – History of Russian higher education
2019 он

31 их сургууль QS-н мэргэжлийн хичээлийн эрэмбэд багтав.

35 их сургууль THE-ийн Хөгжиж буй орнуудын их сургуулиудын эрэмбийн жагсаалтад багтсан.

Хуваалцана уу